Монголын банкны холбооноос өнөөдөр (2021.09.02) банкны салбарын II улирлын тойм болон банкны өрсөлдөх чадварын тайланг танилцууллаа. Банкуудын хадгаламжийн хүү 2020 оноос хойш 4.5 нэгж хувиар буурчээ.
Хадгаламжийн хүү буурч, эх үүсвэрийн зардал багассан ч аж ахуйн нэгж, иргэдийн банкинд итгэх итгэл өндөр хэвээрээ байна. Төгрөгийн хадгаламж 2021 оны долдугаар сарын эцсийн байдлаар 15.1 их наяд төгрөг болж, 36 хувиар өсчээ.
Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, энэ нь өмнөх сарынхаас 156.8 (нэг хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 3.9 (34.7 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм.
Төгрөгийн хадгаламжийн 89.3 хувь (13.5 их наяд төгрөг) нь иргэдийн, 10.7 хувь (1.6 их наяд төгрөг) нь аж ахуйн нэгж, байгууллагынх байна. Харин валютын хадгаламж 4.1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 200.7 (4.7 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 496 (10.8 хувь) тэрбум төгрөгөөр багасчээ.
Холбоотой мэдээ