Паралимп: Уралдааны үеэр гэрлэх санал тавилаа | News.MN

Паралимп: Уралдааны үеэр гэрлэх санал тавилаа

Паралимп: Уралдааны үеэр гэрлэх санал тавилаа

Паралимп: Уралдааны үеэр гэрлэх санал тавилаа

Токио-2020 паралимпийн Т11 ангиллын эмэгтэйчүүдийн 200 метрийн уралдаанд оролцсон Кабо Верде улсын тамирчин Киула Нидрейа Перейра Семедо шигшээ шатанд үлдэж чадаагүй ч амьдралынхаа хамгийн гайхалтай бэлгийг хүлээн авчээ.

Өнөөдөр/2021.09.02/болсон уралдааны дараа тамирчин бүсгүйн хөтөч Мануэль Антонио Ваз да Вега өвдөглөн сууж, хуримын бөгжөө гарган ирж, гэрлэх санал тавьсан аж. Харааны бэрхшээлтэй Перейра Семедо баярлан гэрлэх санал саналыг нь зөвшөөрөн “Тийм” гэж хэлжээ. Тэдэнд баяр хүргэн тамирчид, цэнгэлдэх даяар алга ташиж байв.

Харааны бэрхшээлтэй тамирчид хажуудаа хөтөчтэй гүйдэг.

Киула Нидрейа Перейра Семедо нь 2005 онд 15 настайдаа анх удаагаа эх орноо төлөөлөн Анголд болсон олон улсын тэмцээнд оролцож байв. Түүний улсынхаа төлөө хийсэн хөдөлмөр гавьяаг үнэлж, энэ оны эхээр Спортын гавьяаны одонгоор шагнажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-02 185.220.102.246

!!!!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-09-02 66.181.161.69

гоё

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж