ГХЯ-ны таван захирал эмэгтэйд Лаос, Киргиз, Казахстан, Энэтхэг улсад Элчин сайдаар томилогдохыг санал болгосон ч татгалзсан | News.MN

ГХЯ-ны таван захирал эмэгтэйд Лаос, Киргиз, Казахстан, Энэтхэг улсад Элчин сайдаар томилогдохыг санал болгосон ч татгалзсан

ГХЯ-ны таван захирал эмэгтэйд Лаос, Киргиз, Казахстан, Энэтхэг улсад Элчин сайдаар томилогдохыг санал болгосон ч татгалзсан

ГХЯ-ны таван захирал эмэгтэйд Лаос, Киргиз, Казахстан, Энэтхэг улсад Элчин сайдаар томилогдохыг санал болгосон ч татгалзсан

УИХ-ын чуулганы хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав.

Монголдоо ирэхгүйгээр гурав дараалан Элчингээр томилогдох гэж байна

УИХ-ын гишүүн Т.Доржханд "Монгол Улсыг та бүхэн төлөөлнө. Хүн болгон 15 секундэд багтаан тухайн очих гэж байгаа улсынхаа хэлээр өөрийгөө танилцуулаач. Гадаад яамны олон хүн гомдолтой байх шиг байна. Элчин сайдын зарим томилгоо мерит зарчим биш байна гэсэн шүүмжлэл сошиалаар явж байгаа нь анхаарал татаж байна. Үүнтэй холбоотойгоор Р.Алтангэрэл гэдэг хүн байгаа юм.

Монголдоо ирэхгүйгээр гурав дараалан Элчингээр томилогдох гэж байна. Энэ зөв бодлого мөн үү? У.Нямхүү гэдэг хүний талаар олон санал ирж байна. Тиймээс энэ хүнд эргэлзэж байна. Г.Мөнхбаяр та Монголыг төлөөлсөн сайн дипломатч байж чадах уу? АНУ-д суух Элчин сайдаар томилогдох гэж байгаа Ө.Батбаярыг цаад орон нь хүлээж авах уу?" хэмээн асуув.

 Р.Алтангэрэл, У.Нямхүү нар нь зохих шаардлагыг хангасан

ЕТГын дарга Я.Содбаатар "Элчин сайд нарыг Үндсэн хууль болон холбогдох хуульд зааснаар томилдог дэг жаяг бий. Элчин сайдыг холбогдох яам нь санал болгоод Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, Ерөнхийлөгчид энэ асуудал ирдэг. Энэ дагуу Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөж байгаа.

УИХ томилж байгаа юм биш. Р.Алтангэрэл, У.Нямхүү нар нь зохих шаардлагыг хангасан. Р.Нямхүү гэхэд 40 настай, дипломат албанд 11 жил ажиллаж байгаа. Холбогдох шат шатны байгууллагуудад ажилласан хүн учраас салбарын яам нь оруулж ирж байгаа. Р.Алтангэрэлийн хувьд манай урдаа барьдаг ажилтан" гэлээ. 

Элчин сайдын томилгоонд эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэхийн төлөө ажиллана

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Гадаад яамны газрын захирал нарын 30 хувь нь эмэгтэй, хэлтсийн дарга нарын 80 хувь нь эмэгтэй. Элчин сайдад таван газрын захирал эмэгтэйг нэр дэвшүүлсэн. Түрүүн хэлсэнчлэн гадаад харилцааны яам ганцаараа эцсийн шийдвэр гаргадаггүй. Эмэгтэйчүүдийн манлайллыг маш их дэмждэг. Цаашид Элчин сайдын томилгоонд эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэхийн төлөө ажиллана.

Үүсэн нөхцөл байдал болох дөрвөн захирал, нэг дэд захирлын бичсэн зүйлийн хувьд тухайн хүмүүст Лаос, Киргиз, Казахстан, Энэтхэг зэрэг орныг санал болгосон. Өөрсдөө Сингапур болон Европын орнуудыг хэлээд миний санал болгосон орнуудаас татгалзсан. Тиймээс эдгээр оронд өнөөдөр нэр нь орж ирж байгаа эрэгтэй захирлууд Элчин сайдаар суухаар болсон" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж