СУДАЛГАА: Байденг огцруулах нь зөв гэж үзжээ

Хуучирсан мэдээ: 2021.09.02-нд нийтлэгдсэн

СУДАЛГАА: Байденг огцруулах нь зөв гэж үзжээ

СУДАЛГАА: Байденг огцруулах нь зөв гэж үзжээ

АНУ-ын Расмуссен их сургуулийн сонгогч иргэдээс авсан санал асуулгын үр дүнгээс харахад, судалгаанд оролцсон хүмүүсийн 52 хувь нь Жо Байденг Афганистанд хийсэн алдаанаасаа болж огцрох ёстой хэмээн үзэж байгаа ч дэд ерөнхийлөгч Камала Харрисын удирдлагад шилжихийг хүсэхгүй байгаа бололтой.

Харин оролцогчдын 39 хувь нь Байденд дахиад нэг боломж олгох хэрэгтэй, одоохондоо огцруулж болохгүй гэж байр сууриа илэрхийлсэн байна. Мөн хамгийн хачирхалтай нь Жо Байдены өөрийнх нь Ардчилсан намын гишүүдийн 32 хувь нь түүнийг огцруулах нь зүйтэй гэж бодож буй аж. Харин Бүгд найрамчуудын дийлэнх буюу 75 хувь нь ижил бодолтой байгаа гэнэ.

Мөн АНУ-ын сонгогчдын 60 хувь нь Өмнөд Каролинагийн төлөөлөгч, Бүгд найрамдах намын гишүүн Сенатор Линдси Грахамтай санал нэгдэж, Жо Байден америкчүүдтай мөр зэрэгцэн тулалдаж явсан хэдэн мянган афганчууд төдийгүй хэдэн зуун өөрийн улсын иргэдээ талибуудын гарт үлдээсэн нь түүнд импичмент эхлүүлэх шалтгаан мөн хэмээн үзэж байгаа аж.

Түүнээс гадна өнгөрсөн долоо хоногт Исламын улс бүлэглэлийн амиа золиослогчийн халдлагад АНУ-ын 13 цэрэг амь үрэгдсэн явдал олон иргэдийн бухимдлыг төрүүлээд буй билээ. Мөн дээрх халдлагын хариу болгож, алан хядах бүлэглэлийн байршлыг бөмбөгдөхөд 10 хүн нас барсны нэг юм уу, хоёр нь Исламын улс бүлэглэлийн гишүүн, долоо нь гэм зэмгүй ардын бага насны хүүхэд байсан нь олон улсад Жо Байдены буруутай зохион байгуулалт, тушаалыг жигших нэгэн шалтгаан болж байна. Тэр ч байтугай Исламын улс бүлэглэлийн халдлага болох гэж байгааг АНУ-ын эрх баригч нар хэдэн цагийн өмнөөс мэдэж байсан гэх мэдээлэл задарсан нь олон улсад шуугиан тарьж байгаа билээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
6
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж