Алтан медалиа 3 минут хоцорсныхоо төлөө хураалгав

Хуучирсан мэдээ: 2021.09.02-нд нийтлэгдсэн

Алтан медалиа 3 минут хоцорсныхоо төлөө хураалгав

Алтан медалиа 3 минут хоцорсныхоо төлөө хураалгав

"Токио-2020" паралимпийн бөөрөнцөг шидэлтийн F20 ангилалд оролцсон Малайзын тамирчин Мухаммад Зияад Золкефли дэлхийн рекордыг шинэчлэн, алтан медаль хүртсэн ч медалиа хураалгажээ. Учир нь тэрбээр дуудлагын өрөөнд гурван минут хоцорч ирсэн гэнэ.

IPC буюу Олон улсын паралимпийн холбооноос Золкефлиг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хоцорсон бол ойлгоно гэсэн ч шүүгчид түүнийг үндэслэлгүй хоцорсон гэж үзсэн аж.

Тамирчин нь алтан медалиа хураалгасныг сонссон Малайзын ерөнхий сайд Фами Фадзил цахим хуудаснаа “Үнэхээр шившигтэй, тамирчдыг хоцорсон гээд тэмцээнд нь оролцуулахгүй байж болохгүй шүү дээ. Зияадын шаргуу хөдөлмөрлөж, дэлхийн рекордыг эвдэн хүртсэн медалийг бүү хулгайл” хэмээн бичжээ. Мөн тус улсын залуучууд, спортын сайд Ахмад Фаизул Азуму Малайзын үндэсний спортын зөвлөлд энэ хэрэг дээр шалгалт хийх үүрэг өгчээ.

Ахмад Фаизул Азуму орон нутгийнхаа "The Star" сонинд өгсөн ярилцлагадаа “Тамирчид энэ мөчийг таван жил хүлээсэн боловч таван минут ч хоцроогүй байхад тэдний итгэл найдвар, хүсэл зорилгыг үгүй хийлээ. Энэ бол үнэхээр гунигтай зүйл” гэжээ.

Малайзын эсэргүүцлийг хүлээн аваагүй гэнэ.

Цахим орчинд "#Ziyad" хэмээх хаштаг хандалт авч, уурссан малайзчууд Украины тамирчин Максим Коваль руу дайралт хийж эхэлжээ. Учир нь Золкефли хасагдсаны дараа Максим Коваль байр ахиж, алтан медаль хүртсэн аж.

Малайзын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар Золкефли дуудлагын өрөөнд хоцорч очиход украинчууд хасах ёстой хэмээн эсэргүүцэл илэрхийлж байсан гэнэ. Харин Олон улсын паралимпийн хорооны хэвлэлийн төлөөлөгч Грайг Спенс “Намайг уучлаарай. Дүрэм бол дүрэм. Шийдвэр хэдийнэ гарсан. Малайз тамирчны хоцордог украинчуудын буруу биш” хэмээн ярьжээ.Малайз тамирчны хамтаар Австрали болон Экуадорын тамирчид хоцорч, тэмцээнээс хасагджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
15
ХарамсалтайХарамсалтай
10
ХахаХаха
10
ХөөрхөнХөөрхөн
10
БурууБуруу
6
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж