Шведийн алдарт АББА хамтлаг 39 жил чимээгүй байсны эцэст тун удахгүй дахин шинэ дуу гаргах гэж байгаагаа зарлалаа.
Тухайлбал, хамтлагийн гишүүд болох Агнета Фельтског, Бьёрн Ульвеус, Бенни Андерссон, Анни-Фрид Люнгстад нар өнгөрсөн долоо хоногт “ABBA Voyage” хэмээх нууцлаг нэгэн төслийн тухай идэвхтэй сурталчилсан юм. Гэхдээ тэд нарийн, тодорхой мэдээлэл өгөөгүй ч өнөөдөр/2021.9.2/ хийх мэдэгдэлдээ шүтэн бишрэгчдийн асуултад хариулна хэмээн хүмүүс найдаж байгаа гэнэ.
Тэд цахим хуудастаа “Бид есдүгээр сарын 2-нд 17:45 цагт(Улаанбаатарын цагаар 2021.9.3-ны 00:45 цагт) Youtube сувгаараа онцгой мэдээ дуулгана. Түүхэнд бичигдэх үйл явдал болж байна. Та бүхэн идэвхтэй оролцоорой” хэмээн наймдугаар сарын 31-нд зарлажээ.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар АББА хамтлаг чимээгүй болсноосоо хойш 40 дэх жилийн босгон дээрээ албан ёсоор урлагт эргэн ирэхээр төлөвлөсөн гэнэ. Мөн тэдний есдүгээр сарын 2-нд 17:45 цагт(Улаанбаатарын цагаар 2021.9.3-ны 00:45 цагт) шууд дамжуулах төсөл нь хамтлагийн намтарчилсан сэдэвтэй уран бүтээлийн цоморлиг байж магадгүй аж.
Эх сурвалж: UNILAD
Холбоотой мэдээ