Ард түмнийг хэн төлөөлөх вэ: Аавын эрх жаал уу, ардчилагч уу?!

Хуучирсан мэдээ: 2021.09.02-нд нийтлэгдсэн

Ард түмнийг хэн төлөөлөх вэ: Аавын эрх жаал уу, ардчилагч уу?!

Ард түмнийг хэн төлөөлөх вэ: Аавын эрх жаал уу, ардчилагч уу?!

УИХ-ын 18, 28 дугаар тойргуудад ирэх аравдугаар сард 2.3 тэрбум төгрөгөөр нөхөн сонгууль явуулахаар товлогдсон. Хуульд заасан хугацаандаа багтаж намууд нөхөн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулснаар “морьд” гараанаас хөдөллөө.  Нэр дэвшигчид энэ сарын 6-нд СЕХ-нд материалаа хүргүүлнэ.  Тэдний ирүүлсэн материалыг СЕХ ажлын тав хоногт хянаж үзээд нэр дэвшигчийн үнэмлэхийг есдүгээр сарын 18-ны өдөр гардуулснаар сонгуулийн сурталчилгаа эхлэж, гурван долоо хоног үргэлжилнэ.


Ингээд намуудын нэр дэвшигчдийн CV-г түншье.

СОНГИНОХАЙРХАН: СОНИРХОЛТОЙ ТУЛААН

УИХ-ын 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан Д.Сумъяабазар парламентын сул гишүүн байснаас хотын дарга байхыг илүүд үзсэн тул түүний тойрогт парламентад суудалтай гурван нам болоод суудалгүй гурван нам хүч үзэхээр болов.

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын барьж байсан МАХН-ын тамгыг МАН-ын 30 хувьтай тулсан Д.Амарбаясгалан амалсныхаа дагуу түүний хүү Э.Батшугарыг нэр дэвшүүлэхээр Бага хурлаасаа тодрууллаа.  Хэдийгээр Д.Сумъяабазар өөрийн хүн болох СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагайг “сойж” байсан ч Н.Энхбаярын өмнө ийнхүү хүчин мөхөсдөв.

Н.Энхбаярын том хүү Э.Батшугар УИХ-ын 2020 оны сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшсэн ч өвдөг шороодсон. МАН-ын  дарангуйлал тогтож буйд шүүмжлэлтэй хандаж явсан тэрбээр хүүгээ улстөрч, УИХ-ын гишүүн болгохын тулд тамгаа хүртэл зарж, ноосоо тушаасан хүн.

Түүний эсрэг АН-ынхан Э.Бат-Үүлийг сойв. Хотын мэр асан Э.Бат-Үүл Н.Энхбаяр, эрх хүүгийн дэргэд ямар ч байсан иргэдийнхээ эрх чөлөөний төлөө тэмцэж чадна. Тэрбээр эрх баригчдын дарангуйллын эсрэг үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэхээс эмээхгүй. Нийслэлийн Засаг дарга байхдаа Сонгинохайрхан дүүргийг газар төлөвлөлтөд оруулж, гэр хорооллыг барилгажуулах ажлыг эхлүүлж байсан. Э.Бат-Үүлийн үед дөрвөн замын уулзваруудыг шинэчлэн өргөтгөсөн, Улаанбаатарын хур хог хаягдлыг арилгасан гээд нийслэлийн Засаг дарга байхдаа хийсэн, хэрэгжүүлэн ажил их. Харин Э.Бат-Үүлийн саналаас хуваалцахын тулд Х.Баттулгын авааль эхнэрийн нам болох ИЗНН-аас Ш.Гантулгыг сойжээ. Ш.Гантулга нь Н.Энхбаярын tv9 телевизийн гадаад мэдээний тоймч, 30 гэр бүлийн толгойг тасдан шатаагаад, тойрон бүжих дуртай нэгэн.

Үнэн ба зөв намаас А.Отгонбаатар нэр дэвших бол ХҮН-аас Б.Найдалааг нэр дэвшүүлэхээр болжээ. Б.Найдалаа нь УИХ-ын 2020 оны сонгуульд Чингэлтэй дүүрэгт нэр дэвшсэн ч өвдөг шороодсон. Улстөрчийн хувьд бүдэг дүр. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар ХҮН анх удаа оролцож, “Датаком”-ыг үндэслэгч Д.Энхбатыг нэр дэвшүүлж, санаанд оромгүй амжилт үзүүлсэн. Нийтдээ 250 мянга орчим сонгогчийн санал авсан нь  Д.Энхбат гэх хувь хүний  рейтинг байв уу, эсвэл ХҮН-ынх уу гэдэг нь нөхөн сонгуулиар мэдэгдэнэ.  Харин Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас Ш.Төмөрсүх нэр дэвшихээр болжээ.

ХЭНТИЙ: Ц.ИДЭРБАТЫН ЭСРЭГ Б.ГАРАМГАЙБААТАР

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тойрог хэнд шилжих нь сонирхол татаж байна. МАН-аас тус аймгийн Засаг дарга Ц.Идэрбатыг нэр дэвшүүлэхээр Бага хурлаас шийдвэрлэсэнд тус тойрогт өрсөлдөхөөр өөрийгөө сэм “сойж” явсан  зарим хүмүүсийн сэтгэлийг гонсойлгосон нь лав.  Нэн ялангуяа тус тойрогт нэр дэвших хүсэлтээ МАН-ын дарга нарт хүргүүлсэн хуульч Л.Батжав сэтгэл гонсгорхон хоцорсон биз.

АН-аас УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг сойжээ. Тэрбээр Хөгжлийн банкны асуудлаас болж нэг хэсэг АТГ-ын үүдийг сахиж явсан.

Ийнхүү Ардын намын хувьд ялсан ч, ялагдсан ч онцын ач холбогдолгүй ч Н.Энхбаярын хувьд алдаж болохгүй алтан боломж нь. Харин Э.Бат-Үүлийг сонгосноор засгийн бүх эрхийг гартаа авсан эрх баригчдын эсрэг хүч болж чадах юм.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж