Хүчгүй парламент хүүхдүүдээр асуудлаа "шийдүүлнэ"

Хуучирсан мэдээ: 2021.09.02-нд нийтлэгдсэн

Хүчгүй парламент хүүхдүүдээр асуудлаа "шийдүүлнэ"

Хүчгүй парламент хүүхдүүдээр асуудлаа "шийдүүлнэ"

УИХ-ын дарга Г.Занданшатар хүүхдүүдээс бүрдсэн мини парламент ажиллуулахаар төлөвлөжээ.Хичээлийн шинэ жилийн нээлттэй холбогдуулан мэндчилгээ дэвшүүлэхдээ өчигдөр /2021.09.01/ ийнхүү мэдэгдсэн нь олны инээдэм боллоо.

Гэхдээ энэхүү инээдэм УИХ-д ханиад болох вий. Өөрсдийнхөө парламентыг цэгцэлж чадахгүй байж юун "мини парламент". Уг нь УИХ-ын дарга Г.Занданшатар зөвхөн чуулганы  хуралдаан даргалах үүрэгтэй. Гэвч сүүлийн үед  холбогдох албаныханд мах, ногооны үнийг өсгөхгүй байхад чиглэл өгч, мини парламент байгуулах тухай ярьдаг боллоо. Дээр нь үе үе өнгөрсөн нийгмийг магтсан, басхүү даалгаж, тушаасан өнгө аяс их гаргах болсон. Түүний хэлснээр, өнөөгийн парламентын бурууг засч сайжруулахын тулд нэн тэргүүнд хүүхдүүдээс бүрдсэн "мини парламент" байгуулах нь УИХ-ын чухал үүрэг гэнэ. Энэ тухай УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ “Санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, өөрсдийн хүсэл сонирхлоо төр засагтаа хүргэх, эргэн тойрондоо байгаа буруу мууг засаж сайжруулахын төлөө хүүхдүүд үгээ хэлэх боломжийг бүрдүүлэх нь УИХ-ын үүрэг гэж бид үзэж байгаа. Энэ зорилгоор энэ жилээс эхлэн улсын хэмжээнд Парламентын боловсрол олгох хөтөлбөр хэрэгжүүлж, зөвхөн хүүхдүүдээс бүрдсэн мини парламент ажиллуулахаар төлөвлөж байгааг дуулгахад таатай байна” гэсэн юм. Эрх ашгийн төлөө нам эвслээрээ хуваагдсан эрх баригчид дотроо шуудайд хийсэн эвэр шиг байж хүүхдүүдээ сонсч чадах уу, УИХ-ын дарга аа!

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж