МҮИС Л.Энх-Амгалан сайдад гомдож, шүүхэд өгөв

Хуучирсан мэдээ: 2021.09.02-нд нийтлэгдсэн

МҮИС Л.Энх-Амгалан сайдад гомдож, шүүхэд өгөв

МҮИС Л.Энх-Амгалан сайдад гомдож, шүүхэд өгөв

Монголын Үндэсний их сургуулийн зүгээс Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланг сургуулийн нэр төрд халдсан гэх шалтгаанаар шүүхэд өгч, нэхэмжлэл гаргаж буйгаа өнөөдөр /2021.9.2/ мэдэгдэв.

МҮИС-ийн удирдлага болоод багш нарын зүгээс "Боловсролын сайд Л.Энх-Амгалан наймдугаар сарын 26-ны өдөр их, дээд сургуулиудын талаар мэдээлэл хийхдээ Монголын Үндэсний их сургуулийг луйвар хийдэг гэж хэлсэн. Энэ нь эрх зүйн хувьд доромж утгатай үг хэллэг бөгөөд гүтгэсэн үйлдэл юм.

Тиймээс МҮИС хуулийн этгээдийн хувьд нэрээ хамгаалж, нэр хүндээ сэргээлгэх зорилгоор Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд өнөөдөр нэхэмжлэл гарган хандаж байна. Нэхэмжлэлийн шаардлагад нэгдүгээрт, БШУ-ны сайд Л.Энх-Амгаланг уучлалт хүсэх, хоёрдугаарт няцаалт хийлгэхийг шаардаж байна.

Мөн сайдын хувиар тухайн мэдээллийг тараасан хэлбэр хэрэгслээр залруулга гаргах нэхэмжлэлийн шаардлагыг холбогдуулан гаргаж байна. Луйвар хийдэг гэсэн агуулгатай мэдээллээс болж манай сургуулийн удирдлага, багш, ажилтнууд хохирч байгаа юм. Мөн түүнчлэн төгсөгчдөд халдсан мэдээлэл гэж харж байна.

Хэн нэгэн этгээд хувийн үзэл бодлоор аливаа байгууллагыг цоллож болохгүй. 1998 оноос хойш үйл ажиллагаагаа тогтмол явуулж буй МҮИС нэрийн давхцлаас хамаарч шүүх дээр маргаантай явж байгаа. Гэхдээ ямар ч хүн у, ү үсгийг ялгах чадамжтай. Энэ нэрийн маргаанаас үүдэж нийгэмд МҮИС-ийг гутаан доромжилж болохгүй. Тиймээс салбарын сайд таныг шүүхэд өгч байна" гэсэн юм.

Харин Л.Энх-Амгалан сайд цахим хуудастаа "Би уучлалт гуйхгүй. МҮИС намайг шүүхэд өгч байгаа бол би ч ялгаагүй асуудлыг шүүхээр шийдвэрлүүлнэ" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж