Covid-19 халдварын улмаас Элсэлтийн ерөнхий шалгалтад оролцоогүй шалгуулагчдаас авах Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр /2021.09.02/ эхэллээ. Тодруулбал, 2021 оны наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулсан Элсэлтийн ерөнхий шалгалтад халдварын улмаас оролцож чадаагүй шалгуулагчид өнөөдөр шалгалтад хамрагдаж байна.
Уг шалгалт 2021 оны есдүгээр сарын 2-ны өдөр 10.00 цагт Англи хэлний шалгалтаар эхэлсэн байна.
Элсэлтийн ерөнхий шалгалтыг 11 аймаг болон нийслэлд зохион байгуулж байна. Шалгалтад улсын хэмжээнд нийт 220 шалгуулагч хамрагдаж байна. Шалгуулагчдыг ЭМЯ-наас ирсэн жагсаалт болон Боловсрол, соёл урлагийн газар, Боловсролын үнэлгээний төвд ирүүлсэн өргөдөл, шинжилгээний бичиг, эмнэлгийн магадлагаад үндэслэн суудлын хуваарийг бодож шалгалтад оруулсан.










Шалгалтыг есдүгээр сарын 4-нийг хүртэл хуваарийн дагуу зохион байгуулна. Шалгуулагчид анхны оноогоо шалгалт өгсөн даруйдаа мэдэх ба хэмжээст оноог шалгалт өгснөөс хойш 24 цагийн дотор мэдээлэхийг Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэв.