АНУ-ын сүүлийн онгоц Кабулыг орхин гарснаас хойш хоёр хоноход талибууд дайны олз болсон техникүүдээс ажиллагаатайг нь ялгаж авч дууссан бололтой. Хэдийгээр талибуудын гарт орсон зэвсэг, техник, хэрэгслүүдийг 85 тэрбум ам.доллартай дүйнэ гэж тооцоолж байгаа боловч Пентагоны мэдээлснээр цэргүүд нутаг буцахынхаа өмнө авч явж амжилгүй орхих техникүүдийг ашиглах боломжгүй болгон эвдсэн гэнэ. Гэвч талибууд эвдрээгүй үлдсэнийг нь цуглуулж, эвдэрсэн заримыг нь зассан бололтой цөөнгүй тооны хуягт машин, нисдэг тэрэг ажиллуулан ялалтын сүрт жагсаал зохион байгуулжээ.
کندهار کي اولس د بشپړي خپلواکی ورځ نمانځي
People in Kandahar celebrate Independence Day pic.twitter.com/NGi3xTZZPc— 🌴 Mohammed Nafees محمد نفيس (@NafeesM02352820) September 1, 2021
Баярын арга хэмжээ Афганистаны өмнөд нутгийн Кандахар хотод болсон бөгөөд үйл явдлын зургууд цахим орчинд хурдтай тарж, олныг талцуулж байна.
Барууны орнуудад эл үйл явдлын тухай мэдсэн хүмүүс Жо Байденг буруутгаж, иргэдийн төлсөн татвараар алан хядагчдыг тэжээлээ хэмээн уурлаж , эсэргүүцлээ илэрхийлжээ. Тэр байтугай зарим улстөрч нар Ерөнхийлөгч Жо Байденг огцруулахын тулд итгэл үзээлэх(импихмент) арга хэмжээ зохион байгуулах санал дэвшүүлж байгаа аж. Харин зарим орнуудад талибуудад баяр хүргэх хүмүүс ч мэр сэр ажиглагдаж байна.
ماشاءالله کندهار کې د ازادۍ جشن لمانځل روان دي pic.twitter.com/UuuUMpTmy2
— حافظ احمدالله فهیم (@fahimahmad397) September 1, 2021
Талибууд ийнхүү жагсахаас гадна хотын спортын цэнгэлдэх хүрээлэнд цугларч, Талибаны томилсон мужийн захирагч Хажи Юсаф Вафа үг хэлжээ.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ