АНУ 15 сая гаруй тун вакцин хог дээр хаяжээ

Хуучирсан мэдээ: 2021.09.02-нд нийтлэгдсэн

АНУ 15 сая гаруй тун вакцин хог дээр хаяжээ

АНУ 15 сая гаруй тун вакцин хог дээр хаяжээ

АНУ-ын мэргэжилтнүүдийн гаргасан шинэ тоо баримтын мэдээллүүдээс харахад, вакцинжуулалтын үйл явц удааширч, зогсонги байдалд ороод зогсохгүй нийт 15 сая гаруй тун вакцин хог дээр хаягджээ.

АНУ-ын халдварт өвчний хяналт, судалгааны төвийн энэ долоо хоногт дэлгэсэн тайлангаас харахад энэ оны гуравдугаар сарын 1-нээс хойш Walgreens сүлжээ эмийн сан л гэхэд нийт 2.6 сая тун, CVC сүлжээ эмийн сан 2.3 сая тун вакцин хясан байна.

Чухам яагаад ийм их вакцин хаях болсон шалтгааныг нэг бүрчлэн тайлбарлаагүй боловч мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар дийлэнх шалтгаан нь хөлдөөгч эвдэрч, хадгалалтын горим зөрчигдсөнөөс болсон байж магадгүй гэнэ.

Олон улс, ялангуяа Африкийн орнуудад вакцин тун хангалтгүй, вакцины тусламжийн Ковакс хөтөлбөрт хангамж хүрэлцэхгүй байгаа энэ үед том гүрнүүд бодлогогүйгээр хэтэрхий их вакцин нөөцлөн авч, эцэст нь хэрэглэж амжилгүй хаяж байгаа явдал маш их шүүмжлэл дагуулж байгаа билээ.

Дэлхийн хүн амыг вакцинд жигд хамрагдуулах нь хамгийн чухал болохыг эрдэмтэд анхааруулсан. Учир нь бүрэн дархлаажаагүй хүмүүсийн биед орсон вирус хувьсаж өөрчлөгдсөөр дельта гэх мэт аюултай, өндөр халдвартай хувилбар бүтээж байгаа юм.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж