Путин: Афганистан дахь АНУ-ын дайн гамшиг байсан | News.MN

Путин: Афганистан дахь АНУ-ын дайн гамшиг байсан

Путин: Афганистан дахь АНУ-ын дайн гамшиг байсан

Путин: Афганистан дахь АНУ-ын дайн гамшиг байсан

АНУ болон бусад холбоотнууд Афганистан улсад явуулсан 20 жилийн цэргийн ажиллагаагаа энэ Даваа гаригт албан ёсоор өндөрлөж Кабулын нисэх буудлаас сүүлчийн цэргээ татсан билээ. Үүнтэй холбоотойгоор дэлхийн улс төрийн тавцанд олон шүүмж өрнөж байгаа ч Афганистан дахь цэргийн ажиллагааны хувьд АНУ-ын адил гашуун сургамж амссан ОХУ-ын төрийн тэргүүний мэдэгдэл хатуу агаад эрс шийдэмгий байв. Путин Оросын алс дорнод дахь боловсролын байгууллагийн өсвөр үеийнхэнд Лхагва гаригт тавьсан илтгэлийнхээ үеэр Афганистан дахь АНУ-ын дайныг “гамшиг” байсан гэж тодорхойлжээ.

Тэрбээр “АНУ-ын цэргүүд Афганистаны нутаг дэвсгэр дээр 20 жил байрлалаа. Энэ 20 жилийн хугацаанд тэнд амьдарч байсан хүмүүсийг соёл иргэншилд хөтлөх, амьдралын хэв маягийг нь өөрийн хэм хэмжээнд тохируулахыг хичээсэн. Гэвч эцсийн үр дүнд АНУ-ын хувьд цэргүүдийнхээ амь насыг хохироож, Афганистаны уугуул иргэд амьдралаа алдсан гамшигт он жилүүд болж өнгөрлөө. Бүгдийг хасахаар тооцохгүй ч эерэг үнэлгээ өгөхгүй” гэжээ. Путин энэхүү мэдэгдлээрээ АНУ-ын Афганистан дахь ажиллагаа ямар нэгэн сөрөг үр дагаварт хүргээгүй гэхэд эерэг үр дүн авчраагүй гэдгийг онцолсон аж.

Мөн уг мэдэгдлийнхээ үеэр аливаа улсад өөрийн хэм хэмжээг тулган хүлээлгэх оролдлого хэзээд бүтэлгүйтдэг болохыг Афганистанаар жишээ татан онцолжээ. Ийнхүү 2001 онд Афганистанд халдан довтолсны дараахан АНУ-ын түлхэн унагааж байсан Исламын зэвсэгт бүлэглэл өчигдөр Байдений засаг захиргааны уналтыг тэмдэглэн өнгөрүүлэв. ОХУ-ын түүхэнд ч мөн үүнтэй төстэй гашуун дурсамж байдгийг дурдах нь зүйтэй. Тухайн үеийн Зөвлөлт засаг 1979-1989 онуудад Афганистанд коммунист дэглэм тогтоох оролдлогыг хийж байсан ч бүтэлгүйтсэн юм. Путин тэрхүү мөргөлдөөний он жилүүдэд КГБ-ын залуу офицер байв.

Ийнхүү ЗХУ-ын цэргүүд 1989 онд Афганистаныг орхин явах үед тухайн үеийн зөвлөлтийн тэргүүн байсан Михаил Горбачев Афганистаны асуудлаар мөн мэдэгдэл хийснийг Путин иш татсан байна. Горбачев АНУ-ын Афганистан дахь дайныг "Анхнаасаа бүтэлгүйтсэн төсөл" гэж нэрлэсэн юм. Тэрбээр Оросын төрийн мэдлийн “RIA” агентлагт өгсөн ярилцлагадаа "Тэд бүтэлгүйтлээ эрт хүлээн зөвшөөрөх ёстой байсан. Гэхдээ одоо хамгийн чухал зүйл бол болсон явдлаас сургамж авч, үүнтэй төстэй алдааг давтахгүй байх явдал юм” гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-02 66.181.184.111

Amerik afgand enhiig sahiulsan bolohoos tuushtai dain hiigeegui yum shuu. Orosuud 10 jil daitaad ediin zasagaa suiruuleed uls ni butraad duussan daa hahaha

Avatar

Зочин 2021-09-02 202.21.108.29

АНУ ын арми мөн ч олон хурим найр, оршуулга бөмбөгдсөн дөө. Бүр сургууль цэцэрлэгүүд ч бий. Айдастаа галзуурсан цэргүүд нь хүүхэд хөгшидгүй гэр бүлээр нь шүршиж хядаж байв. Үүнд Афганчууд Оросын цэргүүд дайчин шударга тулалддаг бол Америка ба Холбоотнууд нь гэр бүлүүдээс нь өшөө авч хяддаг гэж дэлхий нийтэд хэлж байлаа. Оросын цэрэг орсон тэр үед Афганы эдийн засаг соёл дээд цэгтээ хүрч орхиод гарсан засаг нь 3 жил өнгөрүүлж бсан бол АНУ ын орхисон засаг 30 хоног ч тэссэнгүй бут үсрэв.

Avatar

Зочин 2021-09-02 202.126.88.41

3 н ТОМ ГҮРЭН хүний илүүдэл болсон газар дэлхийг аврах биш хөмрлөө / хянаж тагнаж дайн хийж // СҮҮЛДЭЭ хоорондоо байлдахгүй / шашинлаг ядуу оронийг өөрчилж чадахгүй /БОДЛОГООР хийж байна/

Avatar

Зочин 2021-09-02 59.153.115.180

Orsuud oorsdiiigooo l hicheee zaluuchuud ni arhi har tamhind jivj bnshdeeee orsod yduural buur aimaar gesen

Avatar

Зочин 2021-09-02 66.181.161.86

Хэдий болтол тэнгэрт байх юм болдоо

Avatar

Зочин 2021-09-02 107.189.8.65

=========== Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-09-02 192.82.90.70

Байдэн Пүүтэн Жинпэн гээд л баахан пин пан нөхдүүд дэлхийг сүйтгэж байх шив.

Avatar

ҮНЭН 2021-09-02 103.229.122.226

ХАХА ЁСТОЙ ГОЛЫГ ОЛЖ ХЭЛЛЭЭ

Avatar

ҮНЭН 2021-09-02 103.229.122.226

АМЕРИКИЙН ГАМШИГЧ ЯАХАВ ЗХУ БҮР СӨНӨЖ ҮГҮЙ БОЛСНЫГ МАРТААГҮЙ БИЗДЭЭ ҮМХИЙ ХУЛМАСНУУДАА

Avatar

Ovgon 2021-09-02 64.119.16.65

АНУ зэвсэгт дээрэмчин, террористуудтай тулалдсан, харин ЗХУ босогч, энгийн ялгахгүй тосгон тосгоноор нь бөөнөөр град-цогцолбороор галлаж устгаж байсан юм, тийм учраас афганы өрд түмэн бүгд оросын алан хядагчдын эсрэг босож зөвлөлтийн цэрэг илүү богино хугацаанд ялагдаж хөөгдөн гарсан юм.

Avatar

Зочин 2021-09-02 192.82.72.207

ее за. илvv богино хугацаанд ялагдаж гарсан юм гэнээ!! Америк их тэсээд 20 жил vзсэн болж бн уу?? Гитлер Оросд ялагдсанаа яг ингэж тайлбарлаж байсан юм билээ!! Ккк.

Avatar

GH 2021-09-02 49.0.142.18

Orosuud 1979 ond afganiig ulaantan bolgoh gej dain hiisen ni gamshig bish az jargal baisan gej hutsahnee. Bas ter ued zevsegleleer hootsoldoj afhanii daind asar ih mongo zarj baij Orosiin comunism nuran unasan. Undes suuri ni shal buruu baisan tul orosiin comunism ergej sergej bosoogui bulshlagdsan

Avatar

zochin 2021-09-02 202.55.183.178

Орсууд афганы бүх хотуудад сургууль цэцэрлэг барьж хүүхэд бүсгүйчүүдийг нь боловсрол олгож байсан юм шүү. Хамгийн хэцүү нь тэдний шашныг дийлээгүй хаяж явсан байдгийн.

Avatar

ҮНЭН 2021-09-02 103.229.122.226

ГЭХДЭЭ Л ЗХУ СӨНӨСӨН ХАХА

Avatar

Зочин 2021-09-02 66.181.161.21

Chi udahgui sununu gulug mini

Avatar

АЙ ЦӨВҮҮН ЦАГАА ГЭЖ... 2021-09-02 202.126.89.182

АМЕРИК ГЭДЭГ ЛАЙТАЙ УЛСЫГ ДЭЛХИЙ ДАЯАРАА СҮҮЛИЙН 100 ЖИЛ ШҮТЭЭД ДАГААД ЭЦЭСТ НЬ ДЭЛХИЙ НИЙТЭЭР ГАЙ ГАМШИГ ТОХИОЛОО….ОДОО НЭГ ХЭСЭГ НЬ ЗҮГЭЭР Л ОРОС, ХЯТАД 2-ОО ДАГААД АМЬДРАХСАН !!!

Avatar

зочин 2021-09-02 64.119.16.65

фашист орос, коммунист хятад л дэлхийд гай болж байна. усан цахилганн станц, төмөр зам, тавантолгой, оюутолгой, нефьт боловсрууулах үйлдвэр гээд монголын бүх том төслийг умхий оросууд гацааж байна.

Avatar

Зочин 2021-09-02 64.119.25.6

ПУТИН ӨӨРӨӨ ГУТАМШИГ, ГАЙ ГАМШИГ,

Avatar

ҮНЭН 2021-09-02 103.229.122.226

ҮНЭН ҮНЭН ТЭР БОЛ ШАР ҮНЭГ ӨӨР ХЭН Ч БИШ

Avatar

Зочин 2021-09-02 66.181.161.21

Chi bol nohoin gulug umhii yalgadas yu unen ene unen hahahahaha

Avatar

Зочин 2021-09-02 64.119.24.177

орос бол өөрийн дэглэмийг тогтоох гэж орсон харин америк ямар нэгэн дэглэм биш алькайдаг дарах гэж орсон тэрийгээ ч биелүүлсэн

Avatar

zochin 2021-09-02 202.179.27.189

chet ich avilgajssan ESaid , Eronchiilogch geed bugd !!!, ug n ter ich terbum dollar , EXolboo ,mon Nato geed boon chorongo oruulaltiig tor zasag n ech oronchoor ard tumniichee auuylgui baidald mon chogjil devschild daanch aschiglaaguin gai zovlon schuudee.

Avatar

demjigch 2021-09-02 203.98.76.186

hen hen ni 10 , 20 jileer busdiin heregt oroltsloo. vr dvn 0. uls oron bvr asuudlaa dotroo shiideh ni hamgiin zuv.

Avatar

Зочин 2021-09-02 66.181.161.39

ЗХУ 1979 оны 12-р сард Афганистанд цэргээ оруулж коммунист дэглэм тогтоох гэж 10 жилийн турш байлдаан хийсний улмаас энэ улс үүрийг нь бусниулсан шоргоолжны бут шиг эх захгүй замбараагүй газар болж хувирсан нь одоо хүртэл үргэлжилж байгаа юм. АНУ цэрэг оруулах үед энэ улс бүр дампуурч дууссан байсан, харин ч америк цэрэг байх хугацаанд түр амсхийсэн шүү дээ.

Avatar

Зочин 2021-09-02 202.21.124.159

Tiim shuu, 20 jil emegteichuudiin nuruu teniisen yumdaa, Eniig daanch manaikhan oilgokhgui yumdaa. Yagaad bugd huchirkhiilel huseed baigaag unendee oilgokhgui yum^

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж