Монгол-казах, монгол-тува хэлний багш бэлтгэнэ | News.MN

Монгол-казах, монгол-тува хэлний багш бэлтгэнэ

Монгол-казах, монгол-тува хэлний багш бэлтгэнэ

Монгол-казах, монгол-тува хэлний багш бэлтгэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга С.Дулам тэргүүтэй гишүүдийг хүлээн авч уулзсан байна. Өчигдөр эх хэл бичгийн өдөр тохиосон. Энэ уулзалтаар хос хэлээр боловсрол эзэмшихийг хуульчлах, Монгол Улсын Боловсролын их сургуульд монгол-казах, монгол-тува хэлний бага ангийн багш бэлтгэх анги нээх тухай ярилцжээ. Мөн гадаадад байгаа монгол хүүхдүүдийн эх хэлний боловсролд анхаарах, Монгол хэлний их тайлбар толь, Монгол хэлний соёлын их тайлбар толь бүтээхэд шаардагдах хөрөнгийг шийдвэрлэх нь зүйтэй гэдгийг Ерөнхийлөгч хэлсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл есөн зүйл, 74 заалт бүхий Төрөөс хэлний талаар баримтлах бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж дуусжээ.

Төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэг, чадварыг сайжруулах, тухайлбал Соёлын яаманд хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийг бусад яаманд хэрэгжүүлэх, цахим хөрвүүлгийн программ, алдаа шалгуур бүтээх, монгол бичгийн авиа зүйн загварын “Юникод” нэвтрүүлэхэд анхаарахыг Хэлний бодлогын үндэсний зөвлөлд үүрэг болголоо. Мөн бүх нийтээр үндэсний бичгээ сурах тухай Монгол Улсын Ерөнхийлөгч уриалга гаргаж, бүх шатны байгууллагад эрх бүхий байгууллагаар дамжуулан чиглэл өгөх боломжтойг хэлэв.

Цаашид Монгол орны газар зүйн мартагдсан, өөрчлөгдсөн нэрийг сэргээх, хамгаалах тухай зарлиг гаргаж, үндэсний хэмжээний дата сан хөмрөг үүсгэх нь үр дүнтэй гэж үзэж байгаагаа дурдав. Ерөнхийлөгч мөн нэр, хаягаа кирилл болон үндэсний бичигтэй хослуулан бичиж хэвшсэн аж ахуйн нэгж, байгууллагад татварын тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлдэг байх шийдэл байгаа юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Элбэгдорж 2021-09-02 202.126.88.145

Hasaguudiig hooj gargah heregtei

Avatar

GTX 2021-09-02 119.40.100.66

teg2 tegeed busad uls oronuudad ad uzegdeed shivshig bolood yvj bhgu yu

Avatar

aagii aagii 2021-09-02 203.91.115.44

yagad ted yasiin

Avatar

Зочин 2021-09-02 202.126.90.38

Элбэгдорж bitgii h***

Avatar

Зочин 2021-09-02 64.119.22.204

Kkk. Hyatad oros 2 oos suraltsah heregteidee. Tend helnii bodlogo yaj yavahdaj baina

Avatar

ingej bitgii dabaraagaad bail daa.. 2021-09-02 202.55.191.130

hvrelsvhee boliochee.. elbegdorj battulga nariin baynolgiid bvh hvchinii baiguulgiin darga nariig mongol hvneer tabisan bodolgo vrgeljehgui ingej soliorood baih yumaa.. odoo ter naad kazakuudaa dendvv dabaraaj bna. yun mongol kazak helenii bagsh be dee. naaduuli chin mongol ulsd amidarch bgaa bol hel surahgui bol hoogood ter kazakstan uu ni ybuulaa.. ingej ard tvmrnii tatavariin mongoor togloj bolohgui shuu.

Avatar

иргэн 2021-09-02 103.11.192.133

нөгөө Ж Энхбаярын баруунш зорчисон тэмдэглэл гараагүй юм уу? Хасагууд мань хүнийг мөнгөөр угжаад буцаасан м байх даа. олон асуудалыг нааштай шийдэх шийдвэр гарахгүй бүр эсрэгээрээ яваад байх шиг ээ.Монголчууд монголдоо тайван амьдрах боломжгүй хасагуудын дарлаганд хэдэн он болох бол?

Avatar

chek 2021-09-02 103.212.117.159

улс үндэстнээ хуваасан бодлоо зогсоо тува хэл гэж дэлхийд байхгүй тува аялага байгаа

Avatar

Монгуш Санаа 2021-09-02 202.126.88.145

Би Тува хүн байна битгий х**

Avatar

Казак. 2021-09-02 202.179.21.231

Тува!бишээ! два(мочоог)оросууд л тувинский гэдэг.ер нь мончоого хэл гэж байхгүй шахуу шүү дээ.бараг 80%казак үгээр ярьдаг.харин казакуудыг муулахдаа монголоор матдаг!

Avatar

Дорж 2021-09-02 202.21.108.165

!Хазахуудын ьд манай үндэсний цөөнхи биш. Дүрвэгчил юм. Үндэсний цөөнхи бол оросод байгаа буриалууд, хятад байгаа Өвөрмонголчууд юм. Яагаад гэвэл тэд язгуурын үндсэн нутаг дээрээ байгаа хүмүүс. Ийм л хүмүүсийг үндэсний цөөнхи гэж үзэж үндэсний хэлээрээ суралцах мэдээлэл авах, төрийн үйл хэрэгт оролцох эрхтэй байдаг. Гэтэл дүрвэж ирсэн хүмүүст ийм эрх огт өгдөггүй. Ж нь: Европ руу дүрэвсэн арабын улсаас ирсэн хүмүүс үндэсний цөөнхөд огт ордоггүй. Хазахууд ийм учраас үндэсний цөөнхөд огт орохгүй.

Avatar

Зочин 2021-09-02 202.126.90.38

Tiim

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж