Монгол-казах, монгол-тува хэлний багш бэлтгэнэ

Хуучирсан мэдээ: 2021.09.02-нд нийтлэгдсэн

Монгол-казах, монгол-тува хэлний багш бэлтгэнэ

Монгол-казах, монгол-тува хэлний багш бэлтгэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга С.Дулам тэргүүтэй гишүүдийг хүлээн авч уулзсан байна. Өчигдөр эх хэл бичгийн өдөр тохиосон. Энэ уулзалтаар хос хэлээр боловсрол эзэмшихийг хуульчлах, Монгол Улсын Боловсролын их сургуульд монгол-казах, монгол-тува хэлний бага ангийн багш бэлтгэх анги нээх тухай ярилцжээ. Мөн гадаадад байгаа монгол хүүхдүүдийн эх хэлний боловсролд анхаарах, Монгол хэлний их тайлбар толь, Монгол хэлний соёлын их тайлбар толь бүтээхэд шаардагдах хөрөнгийг шийдвэрлэх нь зүйтэй гэдгийг Ерөнхийлөгч хэлсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл есөн зүйл, 74 заалт бүхий Төрөөс хэлний талаар баримтлах бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж дуусжээ.

Төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэг, чадварыг сайжруулах, тухайлбал Соёлын яаманд хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийг бусад яаманд хэрэгжүүлэх, цахим хөрвүүлгийн программ, алдаа шалгуур бүтээх, монгол бичгийн авиа зүйн загварын “Юникод” нэвтрүүлэхэд анхаарахыг Хэлний бодлогын үндэсний зөвлөлд үүрэг болголоо. Мөн бүх нийтээр үндэсний бичгээ сурах тухай Монгол Улсын Ерөнхийлөгч уриалга гаргаж, бүх шатны байгууллагад эрх бүхий байгууллагаар дамжуулан чиглэл өгөх боломжтойг хэлэв.

Цаашид Монгол орны газар зүйн мартагдсан, өөрчлөгдсөн нэрийг сэргээх, хамгаалах тухай зарлиг гаргаж, үндэсний хэмжээний дата сан хөмрөг үүсгэх нь үр дүнтэй гэж үзэж байгаагаа дурдав. Ерөнхийлөгч мөн нэр, хаягаа кирилл болон үндэсний бичигтэй хослуулан бичиж хэвшсэн аж ахуйн нэгж, байгууллагад татварын тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлдэг байх шийдэл байгаа юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж