Сүүлийн 24 цагт 3805 хүнээс халдвар илэрч, дөрвөн хүн нас баржээ. Бүртгэгдсэн халдваруудын 912 нь Улаанбаатарт, 2893 нь орон нутагт байна. Өнгөрсөн хоногт 41-с дээш насны дөрвөн хүн нас барснаар Covid-19 халдварын улмаас эндсэн хүмүүсийн тоо 948-т хүрэв.
Өнгөрөгч хоногт 2570 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Өнөөдрийн байдлаар биеийн байдал нь
- Хөнгөн 9563
- Хүндэвтэр 4241
- Хүнд 1095
- Нэн хүнд 237 хүн эмчлүүлж байна.
Холбоотой мэдээ