Талибаны дайчид америк цэргүүд нутаг буцахдаа Кабулын нисэх буудалд байсан Афганистаны үндэсний армийн нисдэг тэргүүдийг ажиллагаагүй болгож орхисонд ихэд уурлан гомдож байгаа гэнэ.
Тухайлбал, олон улсын мэдээллийн Al Jazeera агентлагийн сурвалжлагч эмэгтэй Кабулын нисэх онгоцны буудлын цэргийн хэрэгцээнд ашигладаг хэсэгт очиж байдлыг газар дээрээс нь танилцуулжээ. Тэрбээр “Саяхан талибууд америк цэргүүдийг нутаг буцаж дууссанд баярлан хөөрч, тэнгэр рүү галлаж, галын наадам хийж, цэнгэж байлаа. Гэхдээ одоо бол тэдний энэ хөөр баяр уур бухимдал, гомдол гунигаар солигджээ. Учир нь тэд америк цэргүүдийг буцахдаа өөрсдийн хэрэглэж байсан нисдэг тэргүүдээ байгаагаар нь үлдээнэ гэж найдаж байсан гэнэ. Талибаны нэгэн дайчнаас яагаад тэгж найдаж байсныг нь асуухад эдгээр техникүүд бол Афганистаны өмч. Харин одоо бид бол Афганистаны засгийн газар гэж хариуллаа” хэмээн ярьжээ.
The Taliban were disappointed to find inoperable planes and helicopters left behind by American forces on the military side of the Kabul airport. pic.twitter.com/HfmlwYNjO0
— Al Jazeera English (@AJEnglish) September 1, 2021
Бичлэг дээрээс харахад нисэх буудлын цэргийн хэрэгцээний агуулахуудад буй нисдэг тэрэг, онгоцууд ихэнх нь засвар авахааргүй эвдэрсэн байх аж.
Талибаны хэлж байгаагаар Кабулын Хамид Карзай нисэх буудлын иргэний нислэгийн тал тун удахгүй Турк, Катартай хамтран ашиглалтад орж, нислэг үйлдэж эхлэх хэдий ч цэргийн хэрэгцээний тал хэзээ ч ашиглалтад орохгүй байж магадгүй гэнэ.
Эх сурвалж: ALJAZEERA
Холбоотой мэдээ