Рекорд эвдэгч: Кристиано Роналдо

Хуучирсан мэдээ: 2021.09.02-нд нийтлэгдсэн

Рекорд эвдэгч: Кристиано Роналдо

Рекорд эвдэгч: Кристиано Роналдо

Манчестерт эргэн ирснээ зарласан Кристиано Роналдо өнгөрсөн шөнө дахин нэг рекорд эвдлээ. Катар-2022 хөлбөмбөгийн ДАШТ-ий эрх олгох урьдчилсан шатны хүрээнд Португалын шигшээ Роналдогийн хоёр гоолын ачаар Ирландыг буулган авчээ. Энэхүү тоглолтонд Роналдо шигшээ багийнхаа төлөөх 110 болон 111 дэх гоолуудаа оруулж, олон улсын түвшинд хамгийн олон гоол оруулсан гэх Ираны домогт хөлбөмбөгчйн Али Даеигийн 109 гоолын амжилтыг эвдсэн аж.

Рекорд эвдэж, багтаа ялалт авчирсан Роналдо тоглолтын дараа “Баяртай байна. Гэхдээ зөвхөн рекорд эвдсэндээ биш харин бидэнд тохиосон онцгой мөчийн төлөө баярлаж байна. Тоглолтын төгсгөлд хоёр гоол орууллаа. Багийнхныхаа хийсэн зүйлд талархаж байна. Бид эцсээ хүртэл бие биедээ итгэсэн. Сэтгэл хангалуун байна” хэмээн ярьжээ.

Роналдо гоолын машин гэдгийг түүний үзүүлэлтүүдээс харж болно. Өдгөө 36 настай тэрбээр аль хэдийнэ УЕФА Аваргуудын лигийн бүх цагийн үеийн мэргэн буучаар тодроод зогсохгүй, дэлдэн чихт цомыг таван удаа хүртээд байна. Мөн тэрбээр Реал Мадрид багийн бүх цагийн үеийн мэргэн буучаас гадна Европын аваргад хамгийн олон гоол оруулсан хөлбөмбөгчин билээ.

Кристиано Роналдогийн шигшээ багийнхаа төлөө оруулсан гоолыг задалбал,

  • 33 гоол – ДАШТ-ий урьдчилсан шат
  • 31 гоол – Европын аваргын урьдчилсан шат
  • 19 гоол – Олон улсын нөхөрсөг тоглолт
  • 14 гоол – Европын аварга
  • 7 гоол – ДАШТ
  • 5 гоол – УЕФА Үндэстнүүдийн лиг
  • 2 гоол – Холбоодын цом

Тэгвэл Роналдогийн мөнхийн өрсөлдөгч Лионель Месси одоогийн байдлаар Аргентины төлөө 76 гоол оруулаад байна.

Олон улсын түвшинд хамгийн олон гоол оруулсан хөлбөмбөгчид:

  1. Кристиано Роналдо (Португал) – 111 гоол
  2. Али Даеи (Иран) – 109 гоол
  3. Мохтар Дахари (Малайз) – 89 гоол
  4. Ференц Пушкаш (Унгар) – 84 гоол
  5. Годфри Читалу (Замби) – 79 гоол
  6. Хуссейн Саид (Ирак) – 78 гоол
  7. Пеле (Бразил) – 77 гоол
  8. Лионель Месси (Аргентин) – 76 гоол
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж