Дүүргийн удирдлагууд 163, 78 дугаар цэцэрлэг болон 76 дугаар сургууль дээр ажиллав | News.MN

Дүүргийн удирдлагууд 163, 78 дугаар цэцэрлэг болон 76 дугаар сургууль дээр ажиллав

Дүүргийн удирдлагууд 163, 78 дугаар цэцэрлэг болон 76 дугаар сургууль дээр ажиллав

Дүүргийн удирдлагууд 163, 78 дугаар цэцэрлэг болон 76 дугаар сургууль дээр ажиллав
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай болон Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Д.Батцэцэг, Боловсролын хэлтсийн дарга А.Дүүдээ нар 2021-2022 оны хичээлийн шинэ жил эхэлж байгааг тохиолдуулан есдүгээр хорооны 163, 78 дугаар цэцэрлэг болон 76 дугаар сургууль дээр ажиллалаа.
Тэд сургууль, цэцэрлэгийн удирдлагуудтай Covid-19 халдварын үед танхимаар хичээллэх бэлтгэл байдал, гадна талбайн тохижилт, үргэлжилж буй засвар үйлчилгээний талаарх асуудлаар санал, солилцов. Энэ үеэр тус хоёр цэцэрлэгийн орох, гарах гарцтай зэргэлдээх авто замыг яаралтай засварлах шаардлага үүссэн байв. Тиймээс дүүргийн удирдлагууд зам талбайг хариуцсан нэгжүүдтэй шуурхай уулзаж, зам засвар, тохижилтыг эхлүүлэх талаар зөвлөлдлөө.
Үүний дараа дүүргийн удирдлагууд 76 дугаар сургуульд ажилласан юм. Тус сургуулийн өргөтгөлийг 2020 онд эхлүүлсэн ч Covid-19 халдварын нөхцөл байдлаас шалтгаалан санхүүжилт нь зогссон байна. Тус сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг үргэлжлүүлэхэд шаардагдах санхүүжилтийг яаралтай шийдвэрлэхээ дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай илэрхийллээ. Мөн дүүргийн Засаг дарга 76 дугаар сургуулийн сурагчдад сурлагын амжилт хүсч, халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан хичээлдээ шамдан суралцахыг зөвлөлөө.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж