НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр /UNDP/, Канадын Засгийн газраас “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийг УИХ, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл хамтран хэрэгжүүлж байна.
Хуучирсан мэдээ: 2021.09.02-нд нийтлэгдсэн
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр /UNDP/, Канадын Засгийн газраас “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийг УИХ, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл хамтран хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Ли Куан Юүгийн нэрэмжит Сингапурын Төрийн бодлогын сургуулийн тэтгэлэгт цахим хөтөлбөрт төрийн байгууллага, салбаруудын төлөөлөл 20 албан хаагчийг сонгон шалгаруулж суралцууллаа.
Төрийн албан хаагчдыг олон улсын жишгээр бэлтгэх, кредит сонгох, цахим сургалтыг нэмэгдүүлэх, дэлхийн нэр хүндтэй сургуулиудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр Ли Куан Юүгийн нэрэмжит Төрийн бодлогын сургуультай хамтран ажиллаж байна.
Төгсөлтийн үеэр “Бодлого төлөвлөх, боловсруулах, хэрэгжүүлэх ур чадварыг хөгжүүлэх, олон нийтэд таниулахад чиглэсэн энэхүү хөтөлбөр нь дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын хүнд үед шинэ ур чадвар, шинэ дадал хэвшилд суралцахад дэмжлэг болох зорилготой” гэдгийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн Конкиевич хэлсэн үгэндээ онцолсон юм.
Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсад суугаа Канад Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Катерин Ивкофф, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн Конкиевич, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, Ли Куан Юүгийн нэрэмжит Төрийн бодлогын сургуулийн дэд захирал, доктор Франческо Манчини нарын албаны хүмүүс оролцлоо.
Холбоотой мэдээ