УИД ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын талаарх мэдээлэл

Хуучирсан мэдээ: 2021.09.02-нд нийтлэгдсэн

УИД ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын талаарх мэдээлэл

“Улсын их дэлгүүр” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2021.09.01-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд нийт саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн 60.65% нь  оролцсоноор хурлын ирц хүчин төгөлдөр болжээ. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар хэлэлцсэн асуудлын шийдвэр гаргалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу сонирхлын зөрчилтэй хувьцаа эзэмшигчид оролцоогүй болно.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэсэн

  • “Номин Реалтор” ХХК, “Улсын их дэлгүүр” ХК-н хоорондын Түрээсийн гэрээтэй холбоотой сонирхлын зөрчилтэй бөгөөд их хэмжээний хэлцлийг сонирхлын зөрчилгүй хувьцаа эзэмшигчдийн 69%-ийн саналаар баталжээ. Мөн тус компанитай байгуулсан барилгын ажлын захиалагчийн эрх шилжүүлэх гэрээтэй холбоотой сонирхлын зөрчилтэй хэлцлийг сонирхлын зөрчилгүй хувьцаа эзэмшигчдийн 66.70%-ийн саналаар баталсан байна.
  • “Улсын их дэлгүүр” ХК нь банкнаас зээл авахтай холбоотойгоор “Номин Холдинг” ХХК батлан даалт гаргаж байгаа тул Улсын их дэлгүүрийн барилгыг гуравдагч этгээдэд барьцаалуулах эрхийг “Номин Холдинг” ХХК-д олгох асуудлыг саналын эрхтэй сонирхлын зөрчилгүй хувьцаа эзэмшигчдийн 72%-ийн саналаар хүлээн зөвшөөрсөн.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж