Х.Энхтуяа, Г.Болор-Эрдэнэ нар эцсийн мөчид ялагдав

Хуучирсан мэдээ: 2021.09.02-нд нийтлэгдсэн

Х.Энхтуяа, Г.Болор-Эрдэнэ нар эцсийн мөчид ялагдав

Х.Энхтуяа, Г.Болор-Эрдэнэ нар эцсийн мөчид ялагдав
НЭМЭЛТ:
Г.Болор-Эрдэнэ хоёр дахь тулаанаа Туркийн тамирчин Махмут Бозтекегийн эсрэг хийж, цаг дуусахаас зургаахан секундын өмнө оноо алдаж, 23-22 гэсэн харьцаатай ялагдав. Түүний өмнө тулалдсан Х.Энхтуяа цаг дуусахаас дөрөвхөн секундын өмнө гурав оноо алдаж, 33-30 гэсэн харьцаатайгаар Тайландын тамирчинд ялагдсан билээ. Ийнхүү манай таеквондогийн тамирчид долдугаар байраар тэмцээнээ өндөрлүүлж байна.
Х.ЭНХТУЯА ЭЦСИЙН МӨЧИД ЯЛАГДАВ

НЭМЭЛТ:

Х.Энхтуяа хоёр дахь дагах тулаанаа Тайландын тамирчин Хвансуда Пуангкитчагийн эсрэг хийж, 33-30 гэсэн харьцаатай ялагдав. Манай тамирчны хувьд 10 гаруй оноогоор хожигдож байсан ч эргэн ирж, 30-30 болон тэнцүүлсэн. Харамсалтай нь, цаг дуусахаас дөрөвхөн секундын өмнө гурван оноо алдан, тэмцээнээ өндөрлүүллээ.


НЭМЭЛТ:

Паралимпийн К44 ангиллын эмэгтэйчүүдийн таеквондогийн 49 кг-д өрсөлдөж буй ОУХМ Х.Энхтуяа дагах тулаандаа Мароккогийн С.Эс-Саббарыг 37:21-ээр яллаа. Ингэснээр дэлхийн аварга цолтой тэрбээр 18.00 цагаас ээлжит тулаанаа хийнэ. Өрсөлдөгч нь хараахан тодроогүй байгаа энэ тулаанд ялалт байгуулбал цааш хүрэл медалийн төлөө өрсөлдөх юм. Түүнчлэн К44 ангиллын эрэгтэйчүүдийн 61 кг-д оролцож буй Г.Болор-Эрдэнэ Испанийн А.Видал Алваресийг 33:11-ээр хожиж, дагах тулааны хагас шигшээд үлдээд байна. Манай тамирчин 18.15 цагт эхлэх дараагийн тулаандаа хожвол хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болно.


НЭМЭЛТ:

25 метрийн гар бууны тогтоол буудлагадаа 279 оноо аваад байсан З.Ганбаатар түргэн буудлагаа гүйцэтгэж чадалгүй, 30-р байраар тэмцээнээ өндөрлүүллээ. З.Ганбаатар есдүгээр сарын 4-ний өдөр 50 метрийн гар бууны төрөлд өрсөлдөнө.


Байт харвааны ганцаарчилсан төрөлд өрсөлдсөн Д.Сэлэнгээ эхний шатандаа Польшийн Милена Олшевскаяатай өрсөлдөж, 6-4 гэсэн харьцаатай ялагдал хүлээлээ. Гэхдээ түүний хувьд тэмцээн дуусаагүй. Монголын байт харвааны тамирчид маань есдүгээр сарын 4-ний өдөр холимог багийн төрөлд Италийн шигшээтэй өрсөлдөнө.


Таеквондогийн K44 ангилалд өрсөлдөж буй Х.Энхтуяа шөвгийн наймын тулаанаа Узбекистаны тамирчин Зиёдахон Исаковатай хийж, 13-11 гэсэн харьцаатай ялагдал хүлээсэн. Харин энэ ангилалд эрэгтэй төрөлд өрсөлдөж буй Г.Болор-Эрдэнэ Италийн тамирчин Антонино Боззолотой тулалдаж, 40-28 гэсэн харьцаатай мөн ялагдав. Хэдий манай хоёр тамирчин ялагдсан ч хоёулаа дагах тулаанаа хийнэ. Х.Энхтуяа 13.00 цагаас Морокко улсын тамирчин Сукаина Эс-Саббартай тулалдах бол Г.Болор-Эрдэнэ 13.15 цагаас тулалдана. Түүний өрсөлдөгч хараахан тодорхой болоогүй байна.


НЭМЭЛТ:

Таеквондогийн K44 ангилалд өрсөлдөж буй Х.Энхтуяа шөвгийн наймын тулаанаа Узбекистаны тамирчин Зиёдахон Исаковатай хийж, 13-11 гэсэн харьцаатай ялагдал хүлээлээ. Хэдий ялагдсан ч манай тамирчин 13.00 цагаас дагах тулаан хийнэ. Түүний өрсөлдөгч нь Морокко улсын тамирчин Сукаина Эс-Саббар.


НЭМЭЛТ:

Буудлагын SH1 ангилалд өрсөлдөж буй З.Ганбаатар эхний ээлжийн буудалтуудаа хийлээ. Тэрбээр нийт 279 оноо авч, 19-р байрт жагсч байна. Удахгүй түргэн буудалт эхэлнэ.


Токио-2020 паралимпийн наадмын таеквондо, байт харваа болон буудлагын тэмцээнүүд өнөөдөр/2021.09.02/ үргэлжлэн явагдаж байна. Эдгээр төрлүүдэд Монголын дараах тамирчид оролцоно.

Есдүгээр сарын 2-ны өдөр  

  • Таеквондо – Х.Энхтуяа, Г.Болор-Эрдэнэ /09.00 – 21.10 цаг/
  • Буудлага – З.Ганбаатар /07.45 – 15.45 цаг/
  • Байт харваа – Д.Сэлэнгээ /09.00 – 20.55 цаг/

Өнөөдрийн байдлаарх медалийн хүснэгтийг хүргэе.

  1. Хятад – 68 алт, 43 мөнгө, 36 хүрэл – нийт 147 медаль
  2. Орос – 32 алт, 20 мөнгө, 37 хүрэл – нийт 89 медаль
  3. Их Британи – 30 алт, 24 мөнгө, 32 хүрэл – нийт 86 медаль
  4. АНУ – 25 алт, 28 мөнгө, 20 хүрэл – нийт 73 медаль

54. Монгол – 1 алт – нийт 1 медаль

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж