Спорт дахь шинэ давалгаа буюу трансжендер тамирчид | News.MN

Спорт дахь шинэ давалгаа буюу трансжендер тамирчид

Спорт дахь шинэ давалгаа буюу трансжендер тамирчид

Спорт дахь шинэ давалгаа буюу трансжендер тамирчид

Өнгөрөгч Токиогийн олимпоор анх удаагаа трансжендер тамирчид өөрсдийгөө ил зарлаж, түүхийн шинэ хуудсыг нээсэн. Дэлхий ертөнц өөрчлөгдөж, ЛГБТ хүмүүсийн нийгэм дэх оролцоо, эзлэх байр суурь өмнөх үеэ бодвол харьцангуй сайжирсан. Гэтэл трансжендер тамирчдыг эмэгтэй спортыг үгүй хийж байна гэж олон хүн үзэж байгаа. Тэгвэл эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн супер од Меган Рапиногийн хэлж буйгаар эмэгтэй спортод тулгарч буй асуудал нь трансжендер тамирчид бус санхүүжилт, хэвлэл мэдээлэл, цалингийн тэгш бус байдал гэнэ.

Тэрбээр ярихдаа “Спорт одоо транс хүмүүсийн эрхэнд халдах бас нэг арга болжээ. Хүмүүсийн буруу хандлагаас болж тусламж, дэмжлэг хэрэгтэй транс тамирчид өөрсдийгөө бусдаас тусгаарлаж байна. Насаараа спорт хөөж буй хүний хувьд хэлэхэд эмэгтэйчүүдийн спорт дахь хамгийн тулгамдаж буй асуудал бол санхүүжилт, боловсон хүчин, хэвлэл мэдээллийн анхаарал, бэлгийн дарамт, тэгш бус байдал" гэв. Түүний хэлж буй үнэхээр л үнэн.

Цалин:

WNBA буюу Хойд Америкийн эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн холбооны 350 гаруй тамирчдын цалин нийлээд Стефен Көрригийн нэг жилийн цалинтай тэнцдэг. Мөн мэргэжлийн талбайн теннисний АТР турын шилдэг эрэгтэй 200 тамирчны дундаж шагнал 568,257 ам.доллар бол шилдэг эмэгтэй 200 тамирчны дундаж шагнал бараг хоёр дахин бага буюу 388,739 ам.доллар аж.

Санхүүжилт:

Эмэгтэйчүүдийн спорт, баг санхүүжүүлэх сонирхолтой албан байгууллага, хувь хүмүүс Монголд ч, олон улсад ч бага байдаг. Энэ оны эхээр NCAA буюу АНУ-ын үндэсний коллежийн спортын холбооны эмэгтэй сагсан бөмбөгийн тэмцээн явагдсан. Эрэгтэй тамирчдад зориулж бүхэл бүтэн чийрэгжүүлэх байгууламж, медиа төв тохижуулсан хирнээ эмэгтэй тамирчдад зориулж ердөө хоёрхон фитнесийн хэрэгсэл тавьсан байв.

Эрх тэгш байдал:

2018 онд гаргасан судалгаагаар олон улсын 31 спорт холбоодын удирдах зөвлөлд ганц ч эмэгтэй гишүүн байгаагүй аж. Монголд ч мөн спорт холбоо толгойлж буй эсвэл удирдах зөвлөлд багтдаг эмэгтэй гишүүд тун цөөн.

Токио-2020 олимпийн боксын эрэгтэй төрөлд 206 тамирчин оролцсон бол эмэгтэй төрөлд ердөө 80 тамирчин оролцжээ. Мөн хөлбөмбөгийн тэмцээнд 16 улсын эрэгтэй баг, 12 улсын эмэгтэй баг оролцсон. Ер нь эмэгтэй спортын квот бага байдаг.

Олон улсын олимпийн хороо/ОУОХ/-ноос энэ жил эмэгтэйчүүдийн оролцоог дэмжихийн тулд удирдах зөвлөлдөө эмэгтэйчүүдийг элсүүлж, олимпийн нээлтээр ч эмэгтэй тамирчдыг туг баригчаар оролцуулсан.

2004 оны Афины наадмаас эхлэн трансжендер тамирчид олимпод оролцох боломжтой болсон. Гэхдээ шалгуур бий. 2015 онд ОУОХ-ноос гаргасан удирдамжид зааснаар тухайн трансжендер эмэгтэй тамирчны ийлдэс дэх тестостерон дааврын хэмжээ дор хаяж 12 сарын турш литр тутамд 10 наномолиос бага байвал тэмцээнд оролцох эрхтэй аж. Өөрөөр хэлбэл, тестотерон дааврын хэмжээ нь 10 наномолоос доош байвал эмэгтэй гэж үзэх аж. Харин заасан хэмжээнээс их байвал эрэгтэй гэж үзэн эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцуулахгүй гэнэ.

Гэтэл Токиогийн олимпийн үеэр ОУОХ-ны анагаах ухаан, шинжлэх ухааны захирал, доктор Ричард Бадгетт мэдэгдэл хийн, 2015 оны удирдамжийг шинжлэх ухааны үндэслэлгүй учир дахин шинэ удирдамж гаргана гэж зарласан.

Тэрбээр ярихдаа “Би хувьдаа трансжендер тамирчдыг хүлээн зөвшөөрч байгаа. Бүх зүйл хөгжин дэвших ёстой. 2015 онд бид эрэгтэйчүүдийн тестостероны хамгийн доод түвшин литр тутамд 10 наномоль гэж тогтоосон. Гэтэл зарим эрэгтэйчүүд литр тутамд долоон нанамоль, харин зарим эмэгтэйчүүд үүнээс өндөр байж болохыг одоо л мэдэж байна. Тиймээс тоогоор хязгаарлалт тогтоох нь бараг л боломжгүй юм байна. Энэ талаар эцэс төгсгөлгүй маргаан өрнөнө. Бид шинэ удирдамжаа боловсруулж, хэд хэдэн судалгааны ажил эхлүүлээд байна. Хамгийн чухал нь транс эмэгтэйчүүд ч эмэгтэй хүн гэдгийг ойлгох хэрэгтэй. Эмэгтэйчүүдийн спортыг түгээн дэлгэрүүлэхийн тулд манай байгууллага 100 жилийг зарцуулсан. Одоо харин үүнийгээ хамгаалах эсэх нь олон улсын спортын холбоодоос ихээхэн шалтгаална” гэжээ.

Трансжендер гэдгээ ил тод зарлаж, олимпийн наадамд оролцсон тамирчдын сэтгэгдлийг хүргэж байна.

Скейтбордын тамирчин Алана Смит: Би эмэгтэй скейтбордын тамирчин гэдгээрээ танигдмааргүй байна. Зүгээр л өөрчлөлт авчирсан, сайн тамирчин гэдгээрээ танигдмаар байна. Хүйс ямар ч хамаагүй. Миний зорилго бол олимпод оролцож, өөр шигээ хүмүүсийг төлөөлөх байсан. Амьдралдаа анх удаагаа хэн болсоноороо бахархлаа. Би энэ аз жаргалыг ямар ч медалиас илүүд үзнэ.

Дугуйн чөлөөт үзүүлбэрийн тамирчин Челси Волфи: Олимпийн хөтөлбөрт анх удаага багтсан дугуйн чөлөөт үзүүлбэрийн спортын нэг хэсэг байсан нь надад онцгой зүйл. Мөн дэлхийг илүү сайхан болгохын төлөө зөв зүйл хийсэн өөрөөрөө бахархаж байна. Миний замд саад болж, намайг нураахыг оролдож байсан зүйлүүдийг үл тоож, би цөхрөлтгүй зүтгэсэн. Тэгш эрхийн төлөөх тэмцэл, тэгш боломж бол ирээдүй.

Хүндийн өргөлтийн тамирчин Лорел Хаббард: Би өөрийгөө түүх бүтээсэн гэж бодохгүй байна. Илүү сайхан, шинэ ертөнц цогцлох тусам хүмүүс над шиг хүмүүсийг энгийн гэдгийг ойлгож эхэлнэ гэж бодож байна.

Канадын эмэгтэй хөлбөмбөгийн шигшээ багийн тоглогч Квинн: Би өөрчлөлтийг өөдрөгөөр харж байна. Хууль, тогтоомж, дүрэм, бүтэц, сэтгэлгээний өөрчлөлт өрнөж байна. Транс охидуудыг спортоор хичээллэхийг хориглож байна. Транс охидууд олимпийн мөрөөдлөө биелүүлж чадахгүй ялгаварлан гадуурхалт, буруу ойлголттой нүүр тулгарч байна. Гэхдээ тэмцэл дуусаагүй. Бид бүгд олимпод оролцсон хойно би баярлах болно.

Эмэгтэй спорт дахь трансжендер тамирчдын оролцоо цаашдаа улам нэмэгдэх хандлага бий. Дан тестотероны хэмжээгээр зарим транс биш тамирчид хохирох эрсдэлтэй учир ОУОХ ч зөв зохицуулалт гаргахаар ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-02 107.189.8.65

======== Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

dr 2021-09-02 192.82.65.200

shuvuu hurtel buruu devdeg shig ertunts 1 bishee

Avatar

Зочин 2021-09-02 66.181.161.101

Эмэгтэй болсон эрэгтэй хүмүүс юм уу

Avatar

Зочин 2021-09-02 66.181.161.126

yun sport shuud hongolood huisiig n neg talruu n shiideh heregtei anagaah uhaan chadahgui geh bish mongold tsoon iim hun baidag bol eruul mendiin daatgalaar asuudliig n shiideh heregtei burhanii shiitgel huleesen humuus yum boluu gej boddog

Avatar

Зочин 2021-09-02 64.119.16.176

Эмэгтэй тамирчид илүү цалин авмаар байвал эрэгтэй тамирчид шиг ур чадвар, хүч, хурдтай байхад болно. Даанч байхгүй, тиймээс хүмүүс эрэгтэй мэргэжлийн спортыг үздэггүй юм сонирхолгүй учраас

Avatar

Зочин 2021-09-02 202.126.88.168

ЭДНИЙГ ЭМЭГТЭЙ ХҮМҮҮСТЭЙ ӨРСӨЛДҮҮЛЖ БОЛОХГҮЙ ШДЭЭ. ЭРЭГТЭЙ ХҮНИЙ БИЕ БЯЛДАРТАЙ. ҮНЭХЭЭР ТЭМЦЭЭН ЗОХИОМООР БГАА БОЛ ТРАНСЖЭНДЭРҮҮДИЙН ХООРОНД Л ТЭМЦЭЭН ЗОХИОХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Зочин 2021-09-02 64.119.20.153

Энэ бол ёстой солиорол.

Avatar

Зочин 2021-09-02 103.50.206.95

эвв үс арзайчлаа

Avatar

zochin 2021-09-02 43.228.129.150

Хэвлэлд ямар ч цэнзур алга аа. Үргэлж болж бүтэхгүй, сурталдах ёсгүй зүйлүүдийг сурталчилж, нутагшуулж хэвшүүлэх гэж ородож, хийж байх юмаа.

Avatar

Зочин 2021-09-02 202.21.108.55

г********н ӨВЧТӨНГҮҮДИЙГ ТАС ХОРИГЛОЖ НИЙГМЭЭС ЦЭВЭРЛЭЖ УСТГАХ ХЭРЭГТЭЙ …ОГИУДАС ХҮРМЭЭР…

Avatar

Кса 2021-09-02 192.82.89.49

Үсээ урт ургуулаад, м**м хийлгүүлчихсэн, хэвийн бус сэтгэцтэй л эрчүүд шүү дээ. Ядаж боовоо ч тайруулаагүй. Ийм гажигууд хүүхнүүдтэй уралдаж өрсөлдөөд олимпийн медальтан болоод байгаа юм. Түвшинбаяр гель шахуулж мээмтэй болоод үсээ урт ургуулаад эмэгтэй +78 кг-д орж болно л гэсэн үг. Манайд хөөргөж, дэмжих дебилүүд зөндөө байгаа. Цаашид энэ асуудлаас болж олимп гацаанд орно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж