“Шинжилгээний цэгүүдийг нэмснээс хоногт 3700 тохиолдол бүртгэгдсэн”

Хуучирсан мэдээ: 2021.09.02-нд нийтлэгдсэн

“Шинжилгээний цэгүүдийг нэмснээс хоногт 3700 тохиолдол бүртгэгдсэн”

“Шинжилгээний цэгүүдийг нэмснээс хоногт 3700 тохиолдол бүртгэгдсэн”

Хичээлийн шинэ жилийн эхний өдөр халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж, хоногт батлагдсан халдварын тоо 3700-гаар нэмэгдсэн. Эрсдэлийг тооцоолж, дэлхий нийтийн жишгийг дагаж танхимын сургалтыг эхлүүлсэн нь зөв хэдий ч сургуулийн орчинд халдвар тархах магадлал өндөр байж болохыг эцэг, эхчүүд хэлж байгаа юм. Covid-19-ийн мутацилагдсан халдвар тархаж буй үед хүүхдийн өвчлөлөөс урьдчилан сэргийлж аль болох хөл хорио тогтоохгүй байх талаар зохицуулалт хийж ажиллахаа Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдэгдлээ.

Тодруулбал, тэрбээр “Халдварын нийт батлагдсан тохиолдлын 20.5 хувийг хүүхдийн өвчлөл эзэлж байна. Цар тахлын онцгой нөхцөлд эрсдэлийг тооцоолж, аль болох боломжит хувилбараар хүүхдүүдийг хичээл, сургуульд нь хамруулахаар ажиллаж байгаа. Ер нь сургуулийн орчинд хүүхэд өвчлөх эрсдэл харьцангуй бага. Хамгийн гол нь эцэг эх, асран хамгаалагчийн дунд халдвар зөөвөрлөгдөх хэлбэрээр хүүхэд тусах магадлал өндөр байна.

Есдүгээр сарын 1-нд халдварын тохиолдол 3726-гаар нэмэгдсэн учир хөл хорио тогтоох байх гэсэн таамаг дэвшүүлж байна. Ийнхүү их тохиолдол гарсан нь PCR шинжилгээний цэгүүдийг нэмсэнтэй холбоотой. Эерэг гарах хариу нийт тохиолдолд 20 хувийг эзэлж байгаа.

Боловсролын салбарт ажиллаж байгаа багш, ажилчдын шинжилгээнд хамрагдах тохиолдол өсөхөөс гадна  орон нутагт халдварын тохиолдол өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Өчигдрийн хувьд орон нутагт тандалтын 11 мянга, PCR шинжилгээний есөн мянган сорьцоос тохиолдлыг тогтоосон. Цаашид ч энэ тоо буурахгүй байх магадлалтай.

Тиймээс иргэд хөл хорио тогтоох асуудлыг сонирхож байна. Монгол Улсад батлагдаж байгаа нийт тохиолдлын 50 хувийг Дельта хувилбар эзэлж буй. Хоёр дахь тунгаа хийлгээд гурван сар болсон иргэд гурав дахь тунг хийлгэх боломжтой зохицуулалтыг хийсэн. Хамгийн өндөр тохиолдол вакцин хийж эхлэх эхний 14 хоногийн хугацаанд бүртгэгдэж байсан бол түүнээс хойш тархалт тогтмол буурч байна. Дэлхийн 170 гаруй улсад Дельта хувилбар тархсан. 7-8 дугаар сард Дельта хувилбарын тархалт дотоодод өсч эхэлсэн. Энэ төрлийн вирусийг илрүүлэхэд дотоод болон гадаадад сорьцыг шинжлүүлж байна. Цаашид боловсролын салбарын үйл ажиллагааг доголдуулахгүйн тулд хорио тогтоохгүй танхим, цахим хэлбэрийг үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж