"Вакцин байгаагүй бол 10 мянган хүн нас барах байсан" | News.MN

"Вакцин байгаагүй бол 10 мянган хүн нас барах байсан"

"Вакцин байгаагүй бол 10 мянган хүн нас барах байсан"

"Вакцин байгаагүй бол 10 мянган хүн нас барах байсан"

Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн Covid-19 халдварын тоо өдөрт 1000, 1000-аар нэмэгдэх болов. Цар тахлын дельта хувилбарын давалгаа эхэлсэнтэй холбоотойгоор эрдэмтэн судлаачдын тооцоо, судалгааны талаар тодрууллаа.


УОК-ЫН ТӨЛӨВЛӨЛТИЙН БАГИЙН ГИШҮҮН, ДЭД ПРОФЕССОР Д.УЛАМ-ОРГИХ:

-Эрдэмтэн судлаачдын зүгээс цар тахлын дельта вирусийн тархалт нэмэгдэх эрсдэл өндөр байна гэдгийг хэлсэн. Ард иргэдийг энэ эрсдэлтэй үед найр наадам, сонгуулиа зохион байгуулахгүй байхыг зөвлөсөн шүү дээ. Дельта вирусийн тархалт бидний тооцооллоос хэд хоногийн өмнө эрс нэмэгдээд эхэллээ. Ерөнхийдөө эрдэмтэн судлаачдын тооцоолсон прогноз ёсоор халдварын тархалт дахин нэмэгдэж байна. Тиймээс шоконд орсон зүйл алга. Энэ олон хүн өвдөж, халдвар авч байгаа нь харамсалтай юм. Халдварын тархалтыг дагаад нас баралт нэмэгдэнэ.

Одоо хөл хорио тогтоох шаардлага байхгүй. Нийт хүн амыг дархлаажуулалтад хамруулаагүй байхад хөл хорио тогтоохоос өөр арга зам байгаагүй. Хөл хорио тогтоосноор халдвартай хүнтэй хавьтагч болохоос урьдчилан сэргийлж байгаа хэрэг. Өнөөдөр вакцины нөлөө байгаагүй бол нас баралт дөрөв дахин их буюу 4000-5000 хүрч болзошгүй байлаа. Бүр муугаар ярихад 10 мянган хүн нас барах эрсдэлтэй байсан.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ЗӨВЛӨХ О.БАТБАЯР:

-Одоо дахин хөл хорио тогтоохгүй. Хоёр сайдын хамтарсан тушаалаар баталсан түр журмын дагуу сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоохгүйгээр тухай бүрт нь арга хэмжээг авч, даван туулахаас өөр аргагүй. Хэдийгээр халдварын олон тохиолдол батлагдаж байгаа ч нас баралт харьцангуй бага байгаа. Огт вакцинжуулалтад хамрагдаагүй 0-11 насны хүүхдүүд сургууль, цэцэрлэгийн орчинд халдвар авах эрсдэл бага ч эцэг эхчүүд өөрсдөө халдвар тараах өндөр эрсдэлтэй болж байна. Тиймээс аав, ээжүүд хариуцлагатай байхыг анхааруулъя.

Дельта вирусийн халдварт ихэвчлэн вакцинжуулалтад хамрагдаагүй хүмүүс өртөж байна. Нийт хүн амын 65 хувь нь Covid-19 халдварын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдаад буй. Үлдсэн 30 орчим хувь нь ямар нэгэн шалтгаанаар вакцинжуулалтад хамрагдаагүй байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-02 192.82.74.23

хурим найр хийгээд бгаануудаас эхлээд малнуудыг торгох шийтгэх хууль гргамаар бн аа

Avatar

Зочин 2021-09-02 107.189.8.65

====== Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Нямбуу 2021-09-02 202.126.89.205

Цар тахлыг алдсан анхаарал саринуулйх арга Даанч дээ Олон түмнийг түр ч болсон төөрөлдүүлж аргалахаас өөр зүйлгүй болж цар тахлын өмнө цагаан дарцагаа өргөж бууж өгч байгаагаа шууд хүлээчихэж чадахгүй бас нэг муу заль зохиож дээ Цаашид арга чадалтай хэсэг нь амьд үлдэх чадал муутай нь үхэх тийм хувь тавиланд олон түмнийг оруулж орхилоо= Өнөөгийн эрх дархтангууд та нар

Avatar

Зочин 2021-09-02 202.55.188.105

Нэг ч хүн нас барахгүй бсн ч юм билүү өнгөрсөн хойно нь худлаа ш*** гэж

Avatar

Зочин 2021-09-02 150.129.143.116

Санал нийлэхгүй байна. Чанаргүй вакцин хийж, халдварыг хяналтаас алдсанаа зөвтгөх оролдлого гэж харагдаж байна

Avatar

иргэн 2021-09-02 103.57.95.46

1000 хүний амь насыг аварч чадаагүй нүгэлээ хаацхйлж худал үлгэр зохиожээ

Avatar

Зочин 2021-09-02 202.126.90.91

Bакцин хийлгэхгүй гээд байгаа дуракууд л жинхэнэ балчир хүүхдүүдэд аюул учруулагч, гай таригчид шүү дээ.

Avatar

Зочин 2021-09-02 172.58.143.21

Ulamorgihoo yamar barimjaagui bulterdeg yum be ha ha ha

Avatar

Д.Ганхуяг 2021-09-02 192.82.78.229

НЭГ Л ИХ ВАНГА ЦАРАЙЛСАН АМЬТАД. ВАКЦИНЫ НӨЛӨӨӨ БАЙГААГҮЙ БОЛ 10000 ХҮН НАС БАРАХ БАЙСАН Ч ГЭХ ШИГ. ДЭЛХИЙ НИЙТЭЭР ВАКЦИН ХИЙЖ СЭРГИЙЛЖ Л БАЙНА Ш ДЭ.

Avatar

Зочин 2021-09-02 192.82.69.200

Сургууль бол өчигдөр эвгүй бна лээ шүү. Үүдэнд нь очоод л хүүхдээ оруулалгүй шууд буцсан. Оруулж зүрхлээгүй.

Avatar

Зочин 2021-09-02 64.119.26.220

Доромжилчих юм аа.

Avatar

зочин 2021-09-02 202.179.27.11

битгий Худлаа шаацгаа, 2 тун х***а вакцин хийлгэсэн Иргэн хаанаас яаж яваад ХаЛДВАР авснаа мэдэхгүй Эмнэлэгт хэвтэж байна ш дээ, Вакцинд бүрэн хамрагдсан Иргэд халдвар аваад байгаа жишээ гадуур бишгүй л байна ,

Avatar

Bold o 2021-09-02 223.39.145.245

Найр наадам 100н жилийн ойн бөх ,суурийн харваа ,аймгуудын наадам хийдэг л энэ коронаг гаарууллаа.одоо юун танхимаар хичээллэх бэ..хэдэн хүүхдүүддээ халдвар тараах нь дээ..мангаруудаа

Avatar

Зочин 2021-09-02 202.126.89.121

Нэмэгдсэн юм уу, нэмэгдүүлсэн юм уу.

Avatar

Ард түмэн 2021-09-02 103.10.23.134

Вакцин хийлгэх хэрэгтэй.Хийлгэсэн, хийлгээгүй өвдөөд тухайн хүний биеийн дархлаанаас шалтгаалж эдгэх нь эдгээд хорвоогоос явах нь яваад хүн төрөлхтөн энэ цаг үеийг туулахаас яахав.Хорьж хаалгаж гэртээ байгаад яахав дээ.Ямар ч байсан хамгаалах вакцин байхад хийлгээгүйгээс болоод өвдөөд өөрийгөө эрсдэлд оруулж байгаа хүмүүст юу хэлээд байхав.Хэн хэзээ тусах нь зүгээр л цаг хугацааны асуудал.Вакцин хийлгэхгүй байгаа хүмүүст цаг хугацаа мэдрүүлэх байх.

Avatar

Зочин 2021-09-02 202.55.191.130

Одоо дийлэхээсээ өнгөрсөн, тусаад, эдгээд, үхээд л цаашаа явах болж байна. Дэлхийн аль ч орон дийлэхгүй байхад манайх дийллээ юу? Угаасаа энэ зун бүгдийг нь сул тавиад олон сарын хөдөлмөрөө байхгүй болгосон шүү дээ. Тэгээд гүрийгээд дуугарч чадахгүй байгаа биздээ нөгөө попууд нь.

Avatar

Хотын уугуул иргэн 2021-09-02 64.119.20.153

Битгий худлаа шаагаад бай.. "Эрдэмтэн" гэх хоосон нэр зүүсэн, юу ч мэдэхгүй амьтад. "7-8 сард халдварын тоо буурна" гээд аль 5-6 сард энэ "эрдэмтэд" донгодоод байсан биздээ. Буурч байгаа чинь хаана байна …

Avatar

Зочин 2021-09-02 202.55.188.105

Эд нар юугаа ч мэдэхэв дарга нар нь л мэдийшд уяаны нохойнууд

Avatar

Зочин 2021-09-02 66.181.187.11

За за дэлзий даяараа л дийлэхгуй бгаа юмыг энд бие биеэ хэмлээд яахав. Бага шоудаж халдвар бага тараа

Avatar

Зочин 2021-09-02 202.55.188.87

Anhnaasaa vaccine hiihguigeer bugdeeree haldvar avaad edgesen bol darhlaa togtood iluu deer baisiim

Avatar

Зочин 2021-09-02 202.55.183.178

Вакцин хийгээгүй бол нас баралт дэлхийн дундажаар нийт халдвар авсан хүний 2% буюу манай 220 мянган халдвартай хүнээс 4500 – 5000 орчим нас барсан байх байлаа.

Avatar

Зочин 2021-09-02 192.82.64.208

hii gesen yum bolgonig chin bid hotin irged duulgavartai hiisen (ter medrel muutai orkuudiig tootsohgui bol) harin erguuleed ta nar bidnii tuluu yu hiivee? haldvar taraahaas uur yum hiisengui, tegeed l haldvarin too iheseh bolgond shaltag tavij shaltgaan tootsohoos uur yum hiihgui baina. ta nar hun shig yuma tsegtsleed haldvaraa humihgui bol hudlaa yarij baigaa yum bish ard irged buhimdaj irgenii dain boloh hemjeendee irtsen baigaa shuu erguu novshiin dagznuudaa!

Avatar

Зочин 2021-09-02 192.82.64.208

Erdemted gej neg heden hooson diplomtoi erguu dagz nar, yum hiiyaa hiij chadahgui hudlaa yarihaas tsaashgui mulgui amitad! Mongold ta nar hyatad vaktsin hiij ehelsnees bolj haldvar eheschihsen shuu erguu dagznuudaa terniig mongol ulsin irgen bolgon medej baigaa. chanargui yum avchirj hudlaa mundag yum hutsaj ard irgediigee ta nar turshiltin tuulai bolgosniig ard irged medej baigaa. ta nar hul horio togtoohgui bol hudlaa yarij baigaa yum bish irgenii dain bolno shuu.

Avatar

Зочин 2021-09-02 202.126.90.91

Чи өөрөө тэр эргүү дагз нь мөн юм.

Avatar

Зочин 2021-09-02 122.201.26.172

Улам оргих л гээд байна да

Avatar

Хайду 2021-09-02 66.181.161.18

Эрдэмтэдийн баг гэж тархалт бүртгэхээс өөр чадваргүй юмнууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж