"Вакцин байгаагүй бол 10 мянган хүн нас барах байсан"

Хуучирсан мэдээ: 2021.09.02-нд нийтлэгдсэн

"Вакцин байгаагүй бол 10 мянган хүн нас барах байсан"

"Вакцин байгаагүй бол 10 мянган хүн нас барах байсан"

Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн Covid-19 халдварын тоо өдөрт 1000, 1000-аар нэмэгдэх болов. Цар тахлын дельта хувилбарын давалгаа эхэлсэнтэй холбоотойгоор эрдэмтэн судлаачдын тооцоо, судалгааны талаар тодрууллаа.


УОК-ЫН ТӨЛӨВЛӨЛТИЙН БАГИЙН ГИШҮҮН, ДЭД ПРОФЕССОР Д.УЛАМ-ОРГИХ:

-Эрдэмтэн судлаачдын зүгээс цар тахлын дельта вирусийн тархалт нэмэгдэх эрсдэл өндөр байна гэдгийг хэлсэн. Ард иргэдийг энэ эрсдэлтэй үед найр наадам, сонгуулиа зохион байгуулахгүй байхыг зөвлөсөн шүү дээ. Дельта вирусийн тархалт бидний тооцооллоос хэд хоногийн өмнө эрс нэмэгдээд эхэллээ. Ерөнхийдөө эрдэмтэн судлаачдын тооцоолсон прогноз ёсоор халдварын тархалт дахин нэмэгдэж байна. Тиймээс шоконд орсон зүйл алга. Энэ олон хүн өвдөж, халдвар авч байгаа нь харамсалтай юм. Халдварын тархалтыг дагаад нас баралт нэмэгдэнэ.

Одоо хөл хорио тогтоох шаардлага байхгүй. Нийт хүн амыг дархлаажуулалтад хамруулаагүй байхад хөл хорио тогтоохоос өөр арга зам байгаагүй. Хөл хорио тогтоосноор халдвартай хүнтэй хавьтагч болохоос урьдчилан сэргийлж байгаа хэрэг. Өнөөдөр вакцины нөлөө байгаагүй бол нас баралт дөрөв дахин их буюу 4000-5000 хүрч болзошгүй байлаа. Бүр муугаар ярихад 10 мянган хүн нас барах эрсдэлтэй байсан.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ЗӨВЛӨХ О.БАТБАЯР:

-Одоо дахин хөл хорио тогтоохгүй. Хоёр сайдын хамтарсан тушаалаар баталсан түр журмын дагуу сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоохгүйгээр тухай бүрт нь арга хэмжээг авч, даван туулахаас өөр аргагүй. Хэдийгээр халдварын олон тохиолдол батлагдаж байгаа ч нас баралт харьцангуй бага байгаа. Огт вакцинжуулалтад хамрагдаагүй 0-11 насны хүүхдүүд сургууль, цэцэрлэгийн орчинд халдвар авах эрсдэл бага ч эцэг эхчүүд өөрсдөө халдвар тараах өндөр эрсдэлтэй болж байна. Тиймээс аав, ээжүүд хариуцлагатай байхыг анхааруулъя.

Дельта вирусийн халдварт ихэвчлэн вакцинжуулалтад хамрагдаагүй хүмүүс өртөж байна. Нийт хүн амын 65 хувь нь Covid-19 халдварын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдаад буй. Үлдсэн 30 орчим хувь нь ямар нэгэн шалтгаанаар вакцинжуулалтад хамрагдаагүй байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж