Сэрэмжлүүлэг: Газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ

Хуучирсан мэдээ: 2021.09.01-нд нийтлэгдсэн

Сэрэмжлүүлэг: Газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ

Сэрэмжлүүлэг: Газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ

Цаг уур, орчны шинжилгээний газраас энэ сарын 3, 4-нд ихэнх нутгаар, 5, 6-нд нутгийн зүүн хагаст бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, газар тариалангийн бүс нутгаар шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтрэхийг анхааруулж байна. Тодруулбал, есдүгээр сард агаарын температур Монгол орны нутгийн зүүн хойд хэсэгт олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна. Их нуруудын хотгороор олон жилийн дунджаас бага хур тунадас орох бол нутгийн зүүн өмнөд хэсгээр дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байгаа юм.

Баруун зүгийн нутгаар нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хур тунадастай ч нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр болон гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд хур тунадас харьцангуй багатай байх төлөвтэй байна.

Есдүгээр сарын эхний хагаст хур тунадасны ихэнх хувь орох магадлал өндөр. Сарын сүүлийн хагаст хур тунадас харьцангуй бага байх магадлалтай. Иймд дээрх хур тунадас багатай хугацаанд малчид, тариаланчдад хадлан тэжээлээ бэлтгэж, тариа ногоогоо хураан, өвлийн бэлтгэлээ хангахыг зөвлөлөө. Мөн газар тариалангийн бүс нутагт амьдардаг малчид, иргэдийн хувьд цочир хүйтрэх тул онцгойлон анхааруулж, байгалийн болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэхийг Цаг уурын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж