БНСУ-д ажиллах иргэдийн солонгос хэлний шалгалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2021.09.01-нд нийтлэгдсэн

БНСУ-д ажиллах иргэдийн солонгос хэлний шалгалт эхэллээ

БНСУ-д ажиллах иргэдийн солонгос хэлний шалгалт эхэллээ

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох энгийн шалгалт өнөөдөр (2021.09.01) эхэллээ. Тодруулбал, БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг 2021 оны зургадугаар сарын 29, 30-ны өдөр цахимаар зохион байгуулахад нийт 3469 иргэн бүртгүүлжээ.

Эдгээр иргэнээс солонгос хэлний түвшин тогтоох энгийн шалгалтыг өнөөдрөөс эхлэн аравдугаар сарын 19-ны өдөр hojmtl дөрвөн ээлжээр зохион байгуулж байгаа талаар холбогдох байгууллагаас мэдээллээ. Шалгалтын хариуг арваннэгдүгээр сарын 3-ны өдөр зарлах аж.

Мөн БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад визний хүчинтэй хугацаандаа нутаг буцаж ирсэн, дахин хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн тусгай шалгалтад 83 иргэн бүртгүүлсэн байна. Тусгай шалгалтыг есдүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулж, хариуг аравдугаар сарын 20-нд зарлана. Энгийн болон тусгай шалгалтад тэнцсэн иргэд нь БНСУ-ын Хөдөлмөрийн биржид ажил хайгчийн 2022, 2023 оны нөөцөд орох юм байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж