"Ариутгал, шавж устгалын дуудлага ихэссэн"

Хуучирсан мэдээ: 2021.09.01-нд нийтлэгдсэн

"Ариутгал, шавж устгалын дуудлага ихэссэн"

"Ариутгал, шавж устгалын дуудлага ихэссэн"

Цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан ариутгал, халдваргүйжүүлэлтийн компаниуд ажил ихтэй байна. Бид дараах дөрвөн компанитай холбогдож, нөхцөл байдлыг тодруулсан юм.

 УОК-ын шийдвэрийг хэрэгжүүлэх, байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг доголдолгүй явуулах, ажилтнуудын цэвэр орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ариутгал хийдэг билээ.

  • "Улаанбаатар Ариутгал" ХХК: Ойрын өдрүүдэд ачаалал ихтэй байна. Цэцэрлэг сургууль мөн гэрээт байгууллагуудын захиалга их орж ирлээ.
  • "Баатарван Жаргалант" ХХК: Манайх гайгүй байна. Сүүлийн хэдэн өдөр хувийн цэцэрлэгүүд дуудлага өгсөн.
  • "Мөнх Ариусгал" ХХК: Хичээл сургууль эхэлнэ гээд ариутгал, шавж устгалын дуудлага их ирсэн. Өнөөдрөөс л ачаалал буурч, үйл ажиллагаа жигдэрч байна.

“Covid-19”-ийн тархалт дэгдэлтээс сэргийлж, Эрүүл мэндийн яамнаас гаргасан гэр болон ажлын өрөө оффистоо ариутгал, халдваргүйжүүлэлтийг хэрхэн зөв хийх тухай мэдээллийг хүргэж байна.

  1. Өрөөний агаарыг халдваргүйжүүлэх:
    • Өрөөндөө 10-15 минутын турш 2-3 удаа цэвэр агаар оруулах. Ингэхдээ салхины шууд урсгалд бага насны хүүхдийг байлгахгүй байх нь зохимжтой.
    • Өрөө тасалгаанд салхивч байдаггүй бол өдөрт 2-оос доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийнэ.
    • Өдөр тутмын цэвэрлэгээнд 0.06 хувийн жавелион, 3 хувийн устөрөгчийн хэт ислийн уусмал хийнэ. Дараах уусмалыг хаягжуулж, амыг нь таглан, бага насны хүүхдийн хүрэх өнцгөөс хол байлгах
  1. Үйлчилгээний байгууллагын ажилчид дараах байдлаар гар ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийнэ.
    • Гараа вирусийн эсрэг савангаар угаах болон гар ариутгах санитол, спиртийн уусмалаар гараа ариутгах
    • Хэрэв та халдвар авч болзошгүй өндөр эрсдэлтэй хэсэгт ажиллаж байгаа бол хувийн хамгаалах хувцас болон хэрэглэлийг зааврын дагуу хэрэглэх
    • Гар утас болон компьютер хэрэгслийг ариутгах
  1. Хөл хөдөлгөөн ихтэй олон нийтийн газарт халдваргүйжүүлэлт хийх
    • Өдөрт хоёроос багагүй удаа хаалганд ойр байгаа объектууд, шал, хаалганы бариул, ширээ, сандал зэрэг бүх гадаргууг халдаргүйжүүлж ариутгана.
    • Хлор болон бусад хлор агуулсан бодисууд ашиглана.
    • Угаалгын өрөөний хана, шалыг 500 гр хлор агуулсан байхаар тооцож, халдваргүйжүүлнэ.
    • Бохирдуулагч ихтэй цус, бөөлжис, ялгадас зэргийг бодисын тунг зохих хэмжээнд нэмэгдүүлнэ. Дараа нь гарын ариутгалыг сайтар хийсэн байх ёстой.
  1. Нийтийн хоолны газрын сав, хэрэгслийг дараах байдлаар ариутгаж хэрэглэнэ.
    • Өдөр тутмын цэвэрлэгээ, үйлчилгээг сайтар хийхээс гадна хана, шал зэргийг хлор агуулсан уусмалаар арчина.
  1. Нийтийн бие засах газрыг халдваргүйжүүлэх
    • Цэвэрлэж, ариутгах давтамжийг ихэсгэж, цэвэрлэгээний алчуур хэрэгслийг ариутгана.
    • Гарын угаалтуур болон суултуурыг хлорын өндөр агууламж бүхий бодисоор цэвэрлэнэ.
  1. Нийтийн тээврийн хэрэгсэл болон хувийн машинийг ариутгах
    • Ердийн нөхцөлд гараж болон машины агаарыг сэлгэх, дотор суудлын бүрээс болон гар хүрэх бүхнийг ариутгаж хэрэглэнэ.
    • Гадна, дотор хэсгийг 250-500 мг/л хлор агуулсан уусмалаар ариутгана.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж