Гашуунсухайт боомтын нүүрс тээвэрлэлт удаашралтай байна

Хуучирсан мэдээ: 2021.09.01-нд нийтлэгдсэн

Гашуунсухайт боомтын нүүрс тээвэрлэлт удаашралтай байна

Гашуунсухайт боомтын нүүрс тээвэрлэлт удаашралтай байна

Өмнөговь аймгийн Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтрэх нүүрсний тээвэрлэлт өчигдөр (2021.08.31)-өөс эхэлсэн. Гашуунсухайт дахь Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын хэлтсээс мэдээлснээр, Монголын Улсын талаас 250 гаруй нүүрс тээврийн жолооч БНХАУ-ын талд шинжилгээ өгч сөрөг гарч, богинын нүүрс тээвэр эхлүүлсэн байна.

Covid-19-ийн нөхцөл байдлаас шалтгаалан БНХАУ өнгөрсөн сарын 24-нд хилээ хааснаар нүүрсний экспортыг 14 хоног түр зогсоогоод байсан билээ.

Нүүрс тээврийн жолооч нарыг Covid-19-ийн шинжилгээнд хамруулж байгаатай холбоотойгоор тээвэрлэлт удаашралтай байгаа аж. Нийлүүлэлтийн асуудал үүссэнээр тус улсад коксжих нүүрсний үнэ огцом өсөөд байв. Далянийн Таваарын биржид коксжих нүүрсний фьючерс үнэ он гарсаар 50 хувиар өсч, өнгөрсөн долоо хоногт түүхэн дээд түвшинд хүрсэн. Цаашид тогтворжих хандлагатай байгааг албаны хүмүүс онцолсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж