Аргентин улсын Тигре хотын оршин суугчид болон капибара хөхтөн амьтны хооронд газар нутгийн тэмцэл болж байна. Хот тохижилтын бодлогоор хотын чинээлэг давхарга амьдардаг Норделта захын дүүрэг тус хөхтөн амьтны нутагладаг намгархаг бүс рүү хаяагаа тэлэх болсноор уг нөхцөл байдал үүсчээ.
Өдгөө тус хорооллын 40 мянган оршин суугч 400 гаруй капибаратай зэрэгцэн амьдарч буй бөгөөд хөхтөн амьтад цэцэрлэгийнх нь зүлэг ногоог сүйтгэж байгаад бухимдалтай ханддаг байна. Тус дүүргийн оршин суугчид капибараг хажиглаагүй гэж хэлж байгаа ч тэдний тоо толгойг барих талаар тодорхой бодлого хэрэгжүүлэхийг шаардаж буй аж.
“Норделта хөршүүдийн холбоо”-ны хэвлэлийн төлөөлөгч Марсело Кантон хэлэхдээ “Сүүлийн үед капибарагийн тоо толгой хурдацтай өсч байна. Тиймээс үүнийг хязгаарлах бодлого шаардлагатай боллоо. Бид капибаратай хамт амьдрахдаа дуртай байх болно. Гэвч тэдний тоо толгой энэ хэвээр өсвөл хангалттай орон зай байхгүй гэж эмээж байна” гэжээ.
Капибара нь Өмнөд Америкт ихэвчлэн нутагладаг, 1.3 метр урттай, дэлхийн хамгийн том мэрэгч амьтан юм. Хагас хөхтөн, өвсөн тэжээлтэн тэдний хуучин нутагладаг байсан газарт өдгөө байшин барилга сүндэрлэжээ. Бууриа сэлгэхийг хүсээгүй тэд хотын гудамж талбай, цэцэрлэг хүрээлэн зэргийг нутгийн иргэдтэй хуваалцан амьдарч байна.
ЭХ СУРВАЛЖ: MERCURY NEWS, REUTERS
Холбоотой мэдээ