2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр энгийн арилжаагаар 36 хувьцаат компанийн 967,854,581 төгрөгийн үнийн дүн бүхий 1,737,214 ширхэг хувьцаа арилжигдсанаас 20 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Авто Импекс" ХК (AOI +9.09%) болон "Монос Хүнс" ХК (MFC +6.30%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Тандэм Инвест ББСБ" ХК (VIK -4.75%) болон "Монголын Цахилгаан Холбоо" ХК (MCH -4.56%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 45,547 ширхэг нэгж эрхийг нийт 20,792,982 төгрөгөөр арилжигдсан байна.
Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 81 ширхэг үнэт цаасыг 103,000 төгрөг болон 8,000 ам.доллараар арилжаалсан байна.
ТOP-20 индекс 2.12 хувиар өсч, 43605.44 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,732,474,826,046.44 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ