Монгол хэлээ бүрэн сурч, эзэмшихэд бүх шатанд анхаарч ажиллах ёстой | News.MN

Монгол хэлээ бүрэн сурч, эзэмшихэд бүх шатанд анхаарч ажиллах ёстой

Монгол хэлээ бүрэн сурч, эзэмшихэд бүх шатанд анхаарч ажиллах ёстой

Монгол хэлээ бүрэн сурч, эзэмшихэд бүх шатанд анхаарч ажиллах ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга С.Дулам тэргүүтэй гишүүдийг хүлээн авч уулзлаа.

Зөвлөлийн дарга С.Дулам болон Ажлын албаны дарга, гишүүд Зөвлөл, Улсын нэр томьёоны комисс, Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь, угсаатны бүлгийн хэл, аман аялгууны судалгаа, хээрийн шинжилгээ, нэр томьёо, бичгийн чулуун соёлын өвийг хамгаалах, монгол бичгийн олон улсын стандартын кодчилол, Монгол хэлний үндэсний хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажил зэргийнхээ талаар товч танилцуулав.

Хүүхдүүдийн монгол хэлний сургалтад онцгой анхаарах, монгол хэл сурах хүсэлтэй гадаад оюутнууд, монгол судлаачид болон Монголд ажиллах гадаадын дипломат ажилтнуудын монгол хэлний сургалтыг дэмжих шаардлага байгааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэв.

Төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэг, чадварыг сайжруулах, тухайлбал Соёлын яаманд хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийг бусад яаманд хэрэгжүүлэх, цахим хөрвүүлгийн программ, алдаа шалгуур бүтээх, монгол бичгийн авиа зүйн загварын ЮНИКОД нэвтрүүлэхэд анхаарахыг Хэлний бодлогын үндэсний зөвлөлд үүрэг болголоо. Мөн бүх нийтээр үндэсний бичгээ сурах тухай Монгол Улсын Ерөнхийлөгч уриалга гаргаж, бүх шатны байгууллагад эрх бүхий байгууллагаар дамжуулан чиглэл өгөх боломжтойг хэлэв.

Цаашид Монгол орны газар зүйн мартагдсан, өөрчлөгдсөн нэрийг сэргээх, хамгаалах тухай зарлиг гаргаж, үндэсний хэмжээний дата сан хөмрөг үүсгэх нь үр дүнтэй гэж үзэж байгаагаа дурдав. Ерөнхийлөгч мөн нэр, хаягаа кирилл болон үндэсний бичигтэй хослуулан бичиж хэвшсэн аж ахуйн нэгж, байгууллагад татварын тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлдэг байх шийдэл байгааг ч тэмдэглэлээ.

Хос хэлээр боловсрол эзэмшихийг хуульчлах, МУБИС-д монгол-казах, монгол-тува хэлний бага ангийн багш бэлтгэх анги нээх, гадаадад байгаа монгол хүүхдүүдийн монгол хэлний боловсролд анхаарах, Монгол хэлний их тайлбар толь, Монгол хэлний соёлын их тайлбар толь бүтээхэд шаардагдах хөрөнгийг шийдвэрлэх нь зүйтэй гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл есөн зүйл, 74 зорилт бүхий Төрөөс хэлний талаар баримтлах бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж дууссан байна.

Өнөөдрийн уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Бум-Очир, Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Соёлын сайд Ч.Номин, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг нар оролцлоо.

Эх сурвалж: president.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

news 2021-09-01 197.211.58.64

Бөөрөө мөнгөөр ​​зарж, эрүүл байх зөв газрыг хайж буй хүмүүст fortis эмнэлэгт хандаж, бид бөөрөө 760000 доллараар худалдаж авна. [Fortis.hospital.in@gmail.com]

Avatar

Зочин 2021-09-01 66.181.161.97

Zailaachee hulgaichaa bi tanai emnelegiig mongoloos garch zailtal temtseh bolon muu sain aluurchid

Avatar

Зочин 2021-09-01 202.126.90.61

ганц албан бичгийг уншаад ойлгодоггүй, авилга нэхэж дарамтлагч , амин хувийн ялихгүй жижиг атаархалаа албан ажилтай хутгаж бусдыг хохироогч ЗГХЭГ-н захиргаа хүний нөөцийн газрын дарга Б.Балжинням гэгч мэтийн бичиг үсгийн чадваргүй , боловсролгүй , ярвайсан эргүү мэтийн нөхдийг төрийн албанаас зайлуулах хэрэгтэй .

Avatar

зочин 2021-09-01 202.180.216.19

Маш зөв. Дэмжиж байна.

Avatar

Зочин 2021-09-01 185.220.101.5

> Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-09-01 66.181.186.47

Uuuruu mongoloor yrij chadahgui bolovsrolgui munhag mudaak

Avatar

Зочин 2021-09-01 192.82.86.63

bayan ulgiin gazar nytag ysnii mongol neriig sergee

Avatar

Зочин 2021-09-01 122.201.31.114

Оройтож ухаардаг хөлдүүнүүд минь дээ монголоороо зөв ярьж бичдэг хүмүүс ховордсон шүү!Хальт сургуульхан. Төгссөн болсон сэтгүүлч гуай нараасаа эхлээд бөөн бичиг үсгийн алдаа завхарлууд!

Avatar

иргэн 2021-09-01 66.181.161.67

Овоо доо маш зөв ярьж байна төвд нэр нэршлүүдийг ч гэсэн язгуур монгол утга руу нь оруулж бүртгэлжүүлэх хэрэгтэй төвдөөр англиар нэрлээд гэгээрдэггүй эрдэмтэн болдоггүй юм байна ш дээ тиймээс монгол хүний язгуур ухаан хэл соёл гэдэг гайхамшигтай гэдгийг ойлгуулах нь чухал

Avatar

Зочин 2021-09-01 202.126.89.114

baga angid gadaad hel uzehiig boliulah heregtei. dund angias uzeh ni zuv.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж