"Иргэн бүр хариуцлагатай байж, эрүүл ахуйн шаардлагыг биелүүлэх нь чухал" | News.MN

"Иргэн бүр хариуцлагатай байж, эрүүл ахуйн шаардлагыг биелүүлэх нь чухал"

"Иргэн бүр хариуцлагатай байж, эрүүл ахуйн шаардлагыг биелүүлэх нь чухал"

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 17 дугаар сургуулийн 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, зохион байгуулалттай танилцлаа. Тэрбээр багш, сурагчдад хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлээд “Өнөөдөр цар тахлаас шалтгаалж, дэлхийн 13 улс орны 112 сая хүүхэд хичээлээ танхимаар эхлүүлж чадаагүй харамсалтай мэдээлэл байна. Энэ бол хэзээ ч үл нөхөгдөх хохирол.

Танхимын сургалтын үйл ажиллагааг эхлүүлснээр хөдөлгөөний эрчмийг даган халдварын тохиолдол ихсэх магадлалтай учир иргэн бүр хариуцлагатай байж, эрүүл ахуйн шаардлагыг биелүүлэх нь чухал байна. Цаашид цар тахлын үеийн иргэдийн нийгэмд оролцох оролцоог шинэ соёл болгон төлөвшүүлж чадвал хүүхдийнхээ хичээл сургалтыг тасалдуулахгүй явуулах боломж бидэнд бүрдэнэ. Тиймээс аль аль талдаа хариуцлагатай байх хэрэгтэй” гэлээ.

Энэ хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулиуд гурван ээлжээр хичээллэхгүй, анги танхим хүрэлцээтэй болсныг Ерөнхий сайд мөн дурьдаад Монгол Улсын нийт хүн амын бүрэн вакцинжуулалт 64.4 хувьд, 12-17 насны хүүхдийн дархлаажуулалт 75 хувьд хүрч, багш сурган хүмүүжүүлэгчид гурав дахь тунд хамрагдсанаар хичээлийн шинэ жилээ танхимаар эхлүүлэх боломж бүрдсэнд талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

Нийслэлийн ерөнхий боловсролын 17 сургууль 1955 онд байгуулагдсан, өдгөө 67 дахь жилдээ 97 багш, 35 ажилтан, албан хаагчтай, I-XII ангийн 64 бүлэгт  2,240  сурагч суралцах бэлтгэлээ хангасныг тус сургуулийн захирал Б.Чимгээ Ерөнхий сайдад танилцууллаа.  Энэ хичээлийн жил тус сургуулийн нэгдүгээр ангид 180 гаруй сурагч суралцана.

Боловсролын цахим шилжилтийн үр дүнд тус сургууль өнгөрсөн хичээлийн жилийн арваннэгдүгээр сараас SOLS-17 цахим системийг сургалтдаа бүрэн ашиглажээ. Энэ цахим системийг ашигласнаар багш нараа  интерактив видео хичээл бэлтгэх арга зүйд сургаж, улмаар тус сургуулийн 15 багш моодле системийн сургагч багшийн болзол хангасан, нийт багш нар 2,618 цагийн ээлжит хичээл, видео контент байршуулж ажилласныг Б.Чимгээ захирал хэллээ.

Нийслэлийн Ерөнхий боловсролын 17 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, зохион байгуулалттай Ерөнхий сайд танилцах үеэр 12-оос дээш насны хүүхдүүд вакцины бүрэн тундаа хамрагдаж, сургуульдаа явж эхэлсэнд баяртай байгаагаа илэрхийлж, цаашид танхимаар хичээллэдэг болохын тулд хамтаараа хичээнэ гэж байв.

2021-2022 оны хичээлийн жилд 720 орчим мянган хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцахаас 340 гаруй мянга нь нийслэлд, 380 мянга нь орон нутагт байгаа юм. Нэгдүгээр ангид элсэн суралцаж буй 81 мянган хүүхэд байна.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

news 2021-09-01 197.211.58.64

Бөөрөө мөнгөөр ​​зарж, эрүүл байх зөв газрыг хайж буй хүмүүст fortis эмнэлэгт хандаж, бид бөөрөө 760000 доллараар худалдаж авна. [Fortis.hospital.in@gmail.com]

Avatar

Зочин 2021-09-01 103.10.23.152

Засаг чадахгүйнээ одоо та нар хичээ л гэж бнадаа иргэдээ амь амиа бодох цаг болжээ

Avatar

Зочин 2021-09-01 185.220.101.5

>>> Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-09-01 139.5.217.43

Мал

Avatar

Зочин 2021-09-01 192.82.68.110

Энэ хүн өвөлжин хаваржин хөл хорио гэж хашсан .Зун болонгуут нь хөдөө очиж тараагаад өг гээд бүгдийг тарааж өгсөн.Одоо хөдөө тараасан нөхөдүүд бүгд орж ирэх нь морь унасан толгойгүй хүн.

Avatar

Зочин 2021-09-01 192.82.64.208

ene neg taniltsaj yavahaas uur yum meddeggui erguu dagz baina aa? hiij chaddag yum baihgui, uuriinhuu buruugaa huleej chadahgui ard irgedruugaa buruug chihteg hugiin hyatad bodoltoi uzliin amitan alban tushaalaasaa buugaasai!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж