Харумафүжи Д.Бямбадорж сурагчидтайгаа япон заншлаар мэндчилэв

Хуучирсан мэдээ: 2021.09.01-нд нийтлэгдсэн

Харумафүжи Д.Бямбадорж сурагчидтайгаа япон заншлаар мэндчилэв

Японы мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадорж 2018 онд "Шинэ Монгол Харүмафүжи" сургуулиа үүсгэн байгуулсан. Түүний хувьд жил бүр сургуулийнхаа хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцдог. Энэ жил ч уламжлал ёсоор Харумафүжи сургуулийнхаа үүдэнд сурагчдаа хүндэтгэн мэндчилж, хүлээн авчээ. Яармагт байрлах, дэлхийн дэвжээнд өрсөлдөх монгол сургууль, дэлхийн боловсролыг эзэмших монгол иргэнийг бий болгох зорилготой "Шинэ Монгол Харүмафүжи" сургууль нь чамгүй өндөр төлбөртэй хувийн ерөнхий боловсролын сургуулиудын нэг юм.

Харумафүжи Д.Бямбадорж 28 насандаа Японы мэргэжлийн сүмо бөхийн Макүүчи буюу дээд зиндааны 2012 оны долоо, есдүгээр сард дараалан түрүүлснээр 70 дахь Их аварга цол хүртсэн билээ.

Тэрбээр гадаадын тав дахь, Монголын гурав дахь Их аварга (Ёкозүна) цолтноор тодорсон хүчтэн юм. Харумафүжи Д.Бямбадорж мэргэжлийн сүмо бөхөөс зодог тайлах ёслолоо 2018 оны есдүгээр сард Токио хотод хийсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж