Калифорни мужид ой хээрийн долоон түймэр асч байна | News.MN

Калифорни мужид ой хээрийн долоон түймэр асч байна

Калифорни мужид ой хээрийн долоон түймэр асч байна

Калифорни мужид ой хээрийн долоон түймэр асч байна

АНУ-ын Калифорни мужид үргэлжилж буй ой хээрийн түймрийн улмаас Тахой нуурын эрэг орчмын хэдэн арван мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлэхээр болжээ. Тус мужид хоёр долоо хоногийн өмнөөс дэгдсэн “Caldor Fire” өдгөө 191 мянган акр газрыг хамраад буй юм. Түймрийг унтраахаар 3500 орчим гал сөнөөгчийг дайчилсан боловч ердөө 16 хувийг нь унтраажээ.

Нэг эмнэлгийг бүхэлд нь нүүлгэн шилжүүлэх шаардлага тулгарч, өвчтөнүүдийг мужийн өөр хэсгүүд рүү шилжүүлсэн талаар эрх баригчид мэдээлэв. Одоогийн байдлаар таван хүн гэмтэж бэртэн, 700 гаруй барилга, байгууламж шатаж сүйдсэн байна.

Аялал жуулчлалын бүс болох Өмнөд Тахой нуурын эрэг болон ойр орчмын 22 мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлэх тушаалыг Даваа гаригийн өглөө баталжээ. Мөн АНУ-ын Ойн алба хээрийн түймэр гарсантай холбогдуулан Калифорнийн үндэсний ойн бүс рүү наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 17-ныг хүртэл хүн нэвтрэхийг хоригложээ.

“Caldor Fire” нь өдгөө Калифорни мужид идэвхитэй дэгдэж байгаа долоон түймрийн нэг. Хамгийн том түймэр болох “Dixie Fire” нь долдугаар сарын дундуур гарч эхэлсэн бөгөөд нийт 800 мянга гаруй акр газрыг сүйтгээд буй юм. Учруулсан хор хохиролын хэмжээгээр Калифорнийн түүхэнд хоёрдугаарт орох том түймрээр тодорсон аж.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-01 209.141.59.180

>>>>>>>> Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-09-01 66.181.187.202

Burhan urshuuh boltugai!

Avatar

Зочин 2021-09-01 58.140.209.78

бидэнд хамаагүй улс түймэр гарна уу падлий алга . солонгост монгол эмэгтэйг солонгос эзэн нь зодож тамласан байна. бидэнд хамаатай мэдээ хэрэгтэй байна

Avatar

Зочин 2021-09-01 58.140.209.78

https://youtu.be/G3GudZB4gHE

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж