Байден: Бусад орныг тохинуулах оролдлогын эрин үе дууслаа

Хуучирсан мэдээ: 2021.09.01-нд нийтлэгдсэн

Байден: Бусад орныг тохинуулах оролдлогын эрин үе дууслаа

Байден: Бусад орныг тохинуулах оролдлогын эрин үе дууслаа

Үймээн самуун, халдлага дүүрэн өнгөрсөн сүүлийн хоёр долоо хоногийн турш АНУ иргэдээ Афганистанаас татаж авах үйл ажиллагаа өчигдөр (2021.08.31) албан ёсоор дууслаа. Энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлж, иргэдээ татах ажиллагаа маш гайхалтай өндөр амжилттай өндөрлөсөн бөгөөд ийм амжилттай ажиллагааг түүхэнд ямар ч үндэстэн зохион байгуулж чадаагүй хэмээн сайрхжээ.

Тэрбээр “Өчигдөр шөнө АНУ-ын түүхэнд хамгийн удаан буюу 20 жил үргэлжилсэн Афганистаны дайныг дуусгаж, Кабулыг орхин нислээ. Энэ бол зөвхөн дайныг дуусгаад зогсохгүй цэргийн хүчээр бусад орныг өөрчлөх оролдлого хийдэг эрин үеийн төгсгөл болж байна” хэмээн хэлсэн байна.

Ийнхүү 20 жилийн дайн, их наяд гаруй ам.доллар, 2500 орчим америкчуудын амь нас үрэгдсэн дайн, Афганистаныг өөрчлөх гэсэн оролдлого бүтэлгүйтэж, талибууд эргээд төрийн жолоо атгаж үлдлээ. Тиймээс ч маш олон хүн сүүлийн үед Жо Байденыг ихэд шүүмжлэн, Афганистанаас цэргээ татах шийдвэрийг буруушааж байна. Харин Жо Байден дээрх мэтээр өөрийнхөө байр суурин дээр хөдлөшгүй зогсож, талибуудад ялагдсаны бурууг Афганистаны армийн бүрэн бэлтгэгдсэн 300 мянган тусгай цэргийн бууж өгсөнтэй холбон тайлбарласаар байна.

Жо Байден мөн Кабулд болсон амиа золиослогчдын халдлагын талаар “Бидний та нартай ярих яриа дуусаагүй. АНУ-ыг хохироохыг зорьж буй хэн ч болов америкчууд хэзээ ч зогсдоггүй гэдгийг мэдэж ав. Бид уучлахгүй, бид мартахгүй. Би буруутай этгээдүүдийг газрын гаваас ч гэсэн олж бариад, устгах болно” хэмээсэн билээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
7
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж