Тяньжинд зургадугаар сард ирсэн чингэлгүүд ачигдаж байна гэв | News.MN

Тяньжинд зургадугаар сард ирсэн чингэлгүүд ачигдаж байна гэв

Тяньжинд зургадугаар сард ирсэн чингэлгүүд ачигдаж байна гэв

Тяньжинд зургадугаар сард ирсэн чингэлгүүд ачигдаж байна гэв

Замын-Үүд дэх ачааны бөөгнөрөл бүрэн шийдэгдээгүй, Тяньжин боомт дахь чингэлгийн бөөгнөрөл хэвээр байгаа ажээ. Уг боомтоос өдөрт чингэлгийн нэг галт тэрэг хөдөлж буй юм байна. Хэдийгээр өдөрт нэг галт тэрэг гарч байгаа ч уг боомтод өдөрт ирэх чингэлгийн тоо их байгаа нь боомтын ачаалал буурахгүй байх гол шалтгаан болж буй талаар Монголын Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос мэдээлэв.

Өнөөдрийн байдлаар Тяньжин боомтод зургадугаар сард ирсэн чингэлгүүд ачигдаж буй юм байна. Сүүлд ирсэн зарим чингэлэг өмнө нь ирсэн чингэлгийн дээр давхарлагдсаны улмаас түрүүлж ачигдах тохиолдол гарч байгаа аж.

Замын-Үүд хилийн боомтоор 2021 оны наймдугаар сарын 30-ны өдрийн байдлаар Эрээн тал руу 106 ачаагүй хоосон машин, 4 хоосон чингэлэг ачсан машин, 30 нүүрс ачсан машин, нийт 140 машин гарчээ. Эрээн-Замын-Үүд чиглэлд 150 машин орж ирснээс ачаагүй хоосон машин 18, импортын хөлөөрөө орж ирж буй 23, ачаатай 102 машин байгаа аж.

Монгол талаас нүүрс ачин гарч буй машинууд ачаагаа буулгаад, буцахдаа Эрээн талаас ачаа ачин орж ирэх боломжтой болжээ.

Тяньжин боомтоос 2021 оны наймдугаар сарын 23-наас 30-ны өдрүүдэд 528 чингэлэг Замын-Үүд боомтоор хүлээн авсан байна. Харин Замын-Үүд-Эрээн боомтоор наймдугаар сарын 23-наас 30-ны өдрүүдэд нарийн царигаар 619 вагон хүлээн авч, өргөн царигаар 560 вагон хүлээлгэн өгчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-01 209.141.59.180

>>>>>>>>> Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-09-01 103.10.23.152

Ганцхан улстай хэл амаа ололцож чадахгүй байж далайд гарцтай болох манатай

Avatar

Зочин 2021-09-01 202.21.118.186

Одоо л нэг үнэн мэдээлэл тавих шив.
Үйлдвэрүүд түүхий эд, сав баглаа боодол тасарны улмаас хагас дутуу ажиллаж байна. Агуулахууд хоосорлоо. Дэлгүүрүүд ч гэсэн бараа нь дуусаж байна. Борлогддоггүй, олон жил болсон бараанууд зарагдаад дуусаж байх шиг байна. Нэмж бараа мөддөө орж ирэхгүй нь, ирсэн ч асар их үнэтэй орж ирэх нь. Инфляц хяналтаас гараад аль хэдийн 15-20 хувьд хүрлээ. Шинээр томилогдож очсон хүмүүс, ЗТЯ-ныхан, Гадаад Яам ажлаа хийгээч ээ.

Avatar

Zochin 2021-09-01 59.153.115.249

IMPORTIIN BARAANII UNE TALIIILAAA. ZAM TEEWRIIN SAID, GAALIIN DARGIIG SOLIOCHEEE…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж