Дуэйн Жонсон “төөрсөн ихэр” цагдаагийн тухай сэтгэгдлээ хуваалцав

Хуучирсан мэдээ: 2021.09.01-нд нийтлэгдсэн

Дуэйн Жонсон “төөрсөн ихэр” цагдаагийн тухай сэтгэгдлээ хуваалцав

Дуэйн Жонсон “төөрсөн ихэр” цагдаагийн тухай сэтгэгдлээ хуваалцав

Алабама мужийн Морган хотын цагдаагийн дэслэгч Эриг Филдс Холливудын алдарт жүжигчин "Рок" хочит Дуэйн Жонсонтой дэндүү адилхан гэдгээрээ олны анхаарлыг татдаг билээ. Ялангуяа түүний цагдаагийн машинаа түшин зогсож буй гэрэл зураг цахим орчинд эрчимтэй тарж, хүмүүс түүнийг "Дуэйн Жонсоны төөрөлдсөн ихэр" гэж хочлох болсон байна.

Тэр ч байтугай Филдс телевизийн нэвтрүүлгүүдэд уригдан ярилцлага өгч, заримдаа зориуд Роктой улам адилхан зураг авахуулж хөгжилддөг болжээ.

Тэгтэл өчигдөр (2021.08.31) Дуэйн Жонсон өөрөө Филдсийн тухай олж мэдэж, зургуудыг нь үзжээ. Тэрбээр цахим хуудастаа Филдсийн зургийг өөрийнхтэйгөө харьцуулж нийтлээд, “Пөөх! Энэ залуу надаас ч догь харагдаж байна. Эх орныхоо төлөө ажиллаж байгаад чинь баярлалаа, сайн сууж байгаарай, хөгшөөн! Нэг өдөр хоёулаа хамт юм ууна аа! Чамд тохиолдсон галзуу түүхүүдийг сонсохоос байж ядаж байна” хэмээн бичжээ.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж