Талибууд НАТО-г оршуулж, дайны олзоо гайхуулан, бах таваа хангав

Хуучирсан мэдээ: 2021.09.01-нд нийтлэгдсэн

Талибууд НАТО-г оршуулж, дайны олзоо гайхуулан, бах таваа хангав

Талибууд НАТО-г оршуулж, дайны олзоо гайхуулан, бах таваа хангав

Бараг 20 жил үргэлжилсэн Афганистаны дайн өндөрлөж, талибууд ялалт байгуулан, төрийн эрхийг гартаа авч, 85 тэрбум ам.доллартай дүйх зэвсэг, техникийн олзтой АНУ-ын онгоцуудыг үдэж өглөө.

Америк цэргүүдийг нутаг буцмагц талибууд тулаанд ашигладгаасаа ч олон сумаар тэнгэр өөд галлаж баяраа тэмдэглээд зогсохгүй НАТО-г оршуулах ёслол үйлдэж, дайны олз байлдааны нисдэг тэргүүдээ хөөргөн аархсан байна.

Тухайлбал, АНУ-ын армийн сүүлийн онгоц өчигдөр (2021.08.31) шөнө дунд Кабулаас хөөрч, Афганистанд талибууд ноён сууж үлдсэн билээ. Түүнээс хойш цахим орчинд талибууд НАТО-ын цэргүүдийн үлдээсэн зэвсэг, техник, хувцас, хэрэглэлээр гангарсан зургууд олноор нийтлэгдэж, ажиглагчдын анхаарлыг татаж байна.

Талибаны хэвлэлийн төлөөлөгч Забихулла Мужахид “Энэ бол түүхэн үйл явдал. Бид том гүрнүүдээс эх орноо чөлөөлөн авлаа. Энэ 20 жилийн дайн эзлэн түрэмгийлэгчдэд, дэлхийд том сургамж болох учиртай” хэмээн ярьжээ.

Харин Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби АНУ-ын маш олон зэвсэг, техник Кабулд үлдэж, талибуудын гарт орсныг хүлээн зөвшөөрсөн ч “Бид үлдээсэн техникүүдээ ашиглах боломжгүй болгож орхисон. Мөн бидний үлдээсэн техникүүдийг талибууд бүрэн хүчин чадлаар нь стратегийн хувьд ашиглаж чадахгүй тул тийм ч аюултай биш” хэмээн мэдэгдсэн юм.

Гэсэн ч цахим орчинд талибууд АНУ-ын үлдээсэн хэд хэдэн нисдэг тэргүүдийг хөөргөж, тэр байтугай хэн нэгнийг нисдэг тэрэгнээс дүүжлэн шийтгэж буй, эсвэл өөрсдөө аврах олсноос зүүгдэн зугаацаж байгаа бичлэг, зургууд нийтлэгджээ.

Мөн Афганистаны зүүн өмнөд нутгийн Хост хотод Талибаныг дэмжигч иргэд цугларч, АНУ, НАТО, ИБУИНВУ, Францын далбаа бүхий авсууд зөөж, Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсын далбааг Талибаны Исламын Эмиратын далбаагаар сольж мандуулан жагсаж, оршуулах ёслол үйлджээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
8
ХарамсалтайХарамсалтай
7
ХахаХаха
6
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж