МАН: Э.Батшугарыг 95 хувь, Ц.Идэрбатыг 97.8 хувийн саналаар баталлаа

Хуучирсан мэдээ: 2021.09.01-нд нийтлэгдсэн

МАН: Э.Батшугарыг 95 хувь, Ц.Идэрбатыг 97.8 хувийн саналаар баталлаа

МАН: Э.Батшугарыг 95 хувь, Ц.Идэрбатыг 97.8 хувийн саналаар баталлаа

НЭМЭЛТ: 21.35 ЦАГ

МАН-ын Бага хурал хуралдаж, Э.Батшугарыг 95 хувь, Ц.Идэрбатыг 97.8 хувийн саналаар нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхээр тус тус баталлаа.

МАН-ЫН БАГА ХУРАЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

МАН-ын Бага хурал үргэлжилж байна. Бага хурлын гишүүд Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт ирэх аравдугаар сард болох УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчдээ батална. УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир заалнаас Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайг нэр дэвшүүлсэн ч тэрбээр нэрээ татжээ.

МАН-ЫН БАГА ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

19:00 ЦАГ

МАН-ын Бага хурал эхэллээ. Тус намын Бага хурлын гишүүд цахимаар хуралдаж, нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн асуудлаар санал хурааж, батлах юм.

МАН-ЫН БАГА ХУРАЛ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА

НЭМЭЛТ: 18:40 ЦАГ

Тусгаар тогтнолын ордонд МАН-ын Бага хурал эхлэх гэж байна. Тус хурлаар нөхөн сонгуульд нэр дэвшихээр намын Удирдах зөвлөлийн дэмжлэг аваад буй Э.Батшугар, Ц.Идэрбат нарын асуудлаар санал хураах юм.

Э.БАТШУГАР, Ц.ИДЭРБАТ НАРЫГ НЭР ДЭВШҮҮЛЭХЭЭР ДЭМЖЛЭЭ

НЭМЭЛТ: 18:00 ЦАГ

МАН-ын Удирдах зөвлөл нэр дэвшигчдийн танилцуулгыг сонсож, Э.Батшугар, Ц.Идэрбат нарыг нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхийг дэмжлээ.

Э.БАТШУГАР, Ц.ИДЭРБАТ НАРЫГ НЭР ДЭВШҮҮЛЭХЭЭР ТАНИЛЦУУЛАВ

НЭМЭЛТ: 15:30 ЦАГ

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан үргэлжилж байна. Тус зөвлөлийн хуралдаан дээр Сонгинохайрхан дүүрэгт Э.Батшугар, Хэнтий аймагт тус аймгийн Засаг дарга Ц.Идэрбат нарыг нэр дэвшүүлэхээр танилцуулав.

 

МАН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ 16:00 ЦАГТ ХУРАЛДАНА

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр (2021.09.01) 16.00 цагт хуралдах юм байна. Түүний дараа буюу 17:00 цагт Бага хурлаа хуралдуулж, УИХ-ын 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий, Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулахаар төлөвлөжээ.

Эрх баригч намын тухайд нөхөн сонгуульд нэр дэвших гишүүдийнхээ хүсэлтийг энэ сарын 25 хүртэл авсан бөгөөд хоёр тойрогт нийт долоон хүн нэр дэвших хүсэлтээ илэрхийлж бүртгүүлжээ.

Энэ удаагийн нөхөн сонгуульд МАН, Үнэн ба зөв нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам, Дэлхийн монголчууд нам, Гэр хороолол хөгжлийн нам, "Зөв хүн-Электорат" эвсэл, АН, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ард түмний олонхийн засаглал нам, Иргэний зориг ногоон нам оролцохоо илэрхийлж, Сонгуулийн ерөнхий хорооноос батламжаа аваад буй. Нөхөн сонгуулийн санал хураалт  ирэх аравдугаар сарын 10-нд болох юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж