Энэтхэгт хүүхдүүд нууцлаг өвчнөөр нас барж байна | News.MN

Энэтхэгт хүүхдүүд нууцлаг өвчнөөр нас барж байна

Энэтхэгт хүүхдүүд нууцлаг өвчнөөр нас барж байна

Энэтхэгт хүүхдүүд нууцлаг өвчнөөр нас барж байна

Энэтхэгийн умард нутгийн хамгийн олон хүн амтай Уттар Прадеш мужид долоо хоногийн өмнөөс хүүхдүүд өндөр халуурч, хөлөрдөг нууцлаг өвчин тусч, харамсалтайгаар хорвоог орхих болжээ. Өвчин туссан хүүхдүүдэд булчин өвдөх, толгой өвдөх, ам цангах, дотор муухайрах, зарим тохиолдолд гар, хөлөн дээр юм туурах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа аж.

Эл нууцлаг өвчнөөс болж одоогийн байдлаар дор хаяж 50 хүн нас барсны ихэнх нь бага насны хүүхдүүд юм байна. Мөн хүүхдүүд голдуу хэдэн зуун хүн дээрх шинж тэмдгүүдээс болж эмнэлэгт хэвтжээ. Хачирхалтай нь нас барсан хүмүүсийн хэн нь ч цар тахлын халдвар аваагүй байна.

Цар тахлын хөнөөлт хоёр дахь давлагааг арайхийн даван гарч, эргээд сэргэж байсан тус мужид ийнхүү шинэ нууцлаг халдвар тархсан нь иргэдийг түгшээж байна. Харин мэргэжилтнүүд шинэ нууцлаг халдварыг шумуулаар дамждаг вирусийн гаралтай хумхаа байж болзошгүй хэмээн таамаглажээ.

Эмэгчин шумуулын хошуугаар дамждаг хумхаа өвчин Энэтхэгийн ойн бүсэд түгээмэл тохиолддог аж. Дэлхийн 100 гаруй улсад энэ төрлийн хумхаа байдгаас 70 гаруй хувь нь Ази тивд бүртгэгджээ.

Хумхаа өвчний вирусийн нийт дөрвөн төрөл бий гэж үздэгээс хоёр төрөл нь ялангуяа бага насны хүүхдүүдэд үхлийн аюул учруулдаг байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-01 185.220.101.7

== Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

ҮНЭН 2021-09-01 103.229.122.226

ЭНЭТХЭГ ХЯТАДЫГ ЯАНАА

Avatar

Жирийн иргэн 2021-09-01 202.131.226.86

Халуун орон, дээр нь өөрсдөө бохир заваан, олон сая хүн амтай, ядуу хүн их, шавьжин төрөлт хүмүүс ч хэцүү юм да

Avatar

Зочин 2021-09-01 203.98.76.230

ээ энэтхэг бүү үзэгд! бохир буртагын туйл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж