Fashion: Намрыг улам гоо болгох хумсны өнгүүд

Хуучирсан мэдээ: 2021.09.01-нд нийтлэгдсэн

FASHION

Fashion: Намрыг улам гоо болгох хумсны өнгүүд

Fashion: Намрыг улам гоо болгох хумсны өнгүүд

Хумсны будаг, гоо сайхны салбарын хамгийн нэр хүндтэй мэргэжилтнүүд энэ намрыг чухам ямар өнгө өнгөлж, үзэсгэлэн төгөлдөр байгальтай хоршин, улам гоо төрх бүтээхийг тодорхойлжээ.

Гүн ногоон

Мэдээж намрын улиралд хамгийн төгс зохицдог бөгөөд хүмүүсийн сонгож хумсаа будуулдаг шилдэг өнгө бол дарс мэт улаан өнгө гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ хэрвээ та илүү онцгой зүйл хүсч байвал гүн ногоон өнгө хэзээ ч гомдоохгүйг амлаж байна.

LeChat Nails салоны багш, маникюрчин Сирита Аарон “Гүн ногоон өнгө ямар ч арьсны өнгө дээр гайхалтай зохицдог бөгөөд намрын улиралд хүн бүрийн хумсаа будуулдаг бараан сонгодог өнгүүдээс илүү онцгой байж чадах сонголт” хэмээн хэлжээ.

Гич шаргал

Намрын алтан шаргал өнгөтэй зохицож, аз жаргалтай, цоглог харагдах өнгө бол мэдээж гич мэт шаргал өнгө. Хэрвээ бүр илүү онцгой байя гэвэл үүнээс илүү цайвар шаргал өнгө сонгоход ч гэмгүй аж.

Өтгөн бор

Алдарт Зое Кравитз, Ейза Гонзалез нартай ажилладаг Бетина Голдштейн “Намрын улиралд бараан өнгүүд хамгийн сайхан зохицдог” хэмээжээ. Түүнийхээр бол сүүлийн үед гүн, өтгөн бор өнгүүд оддын анхаарлыг хамгийн ихээр татах болсон байна.

Бэхэн хөх

Намрын улирлыг төгс өнгөлдөг өөр нэг сонголт бол эрдэнийн чулуу мэт гүн өнгүүд. Жишээлбэл, маргад эрдэнэ мэт бэхэн хөх өнгө намрын дулаан өнгөтэй эсрэгцэж, маш онцгой дүр төрх бүтээдгээрээ алдартай билээ.

Байгалийн өнгөтэй гялалздаг будгууд

Хэрвээ орчин тойрноосоо ялгарч, гэрэлтэн туяаръя гэвэл гялалздаг будгуудтай танилцаарай. Аароны хэлснээр, эдгээр өнгүүд хүн болгоны хумснаас хараад байхгүй шинэлэг сонголт аж. Үүнд хар ногоон, алтан шаргал, бор гээд олон хувилбар бий. Хэрвээ энэ өнгүүдээс сонговол заавал салонд очилгүй өөрөө будсан ч тун хээнцэр харагдах нь дамжиггүй.

Арьсны өнгө

Сүүлийн үед алдартай одод арьсны өнгөтэй будаг сонгох нь нэмэгдсээр байгаа аж. Гэхдээ эдгээр өнгөнөөс сонгохдоо өөрийн арьсны өнгийг маш сайн анзаарч, нэг өнгө доогуур будаг сонгохгүй бол тохиромж муутай харагддагийг мэргэжилтнүүд зөвлөжээ.

Цусан улаан

Мэргэжилтнүүдийн дуу нэгтэйгээр зөвшөөрч буй нэг өнгө бол мэдээж цусан улаан өнгө. Зөвхөн цусан улаан гэлтгүй дарс, сарнай мэт бусад гүн улаан өнгүүд ч намрын улиралд төгс сонголт болдог аж.

Эх сурвалж: VOGUE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж