Улсын хэмжээнд Covid-19-өөр өвдөж эдгэсэн 170 сурагч есдүгээр сарын 2-ноос 4-ний өдөр Элсэлтийн ерөнхий шалгалт өгнө. 2021 оны элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сарын 19-нөөс 22-нд орон даяар зохион байгуулсан.
Тухайн үед халдварын улмаас шалгалтад оролцож чадаагүй бүртгүүлэгчид их, дээд сургуульд элсэн оролцох боломжгүй болсон юм. Тиймээс тус хүүхдүүдээс есдүгээр сарын 2-ноос 4-нд шалгалт авахаар товлосныг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлсэн билээ.
Шалгалт өгөхөөр очихдоо дээрх хүүхдүүд иргэний үнэмлэх, бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэх болон эмнэлгийн магадалгаа буюу халдварын улмаас шалгалтад оролцож чадаагүйг нотлох эрүүл мэндийн байгууллагаас гаргасан бичгийг авч очих шаардлагатай аж. Халдвар авч, эдгэрсэн сурагчдын шалгалтын материалыг дахин шинээр боловсруулжээ.
Шинээр боловсруулсан сэдэв, даалгаврын материалыг Тагнуулын ерөнхий газрын тусгай шуудангийн албаар дамжуулж, шалгалтын байр, орон нутгуудад хүргүүлсэн байна.
Энэ шалгалтад зөвхөн Covid-19-өөр өвчилсөн хүүхдүүд орно. Өөр ямар нэгэн шалтгаантай сурагчид шалгалт өгөх боломжгүй юм байна.
Холбоотой мэдээ