Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил өнөөдрөөс 08:00-17:00 цагийн хуваарьт шилжиж байна. Төрийн албан хаагчид өмнө нь 09:00 цагт цуглардаг байсныг ийнхүү нэг цагаар наашлуулжээ.
Зуны цагт ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, авто замын ачааллыг зохицуулах зорилгоор нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлыг зуны улиралд 08:00 цагаас эхлүүлдэг байсан билээ.
Цаашид цэцэрлэг, сургууль төдийгүй хувийн хэвшлийн байгууллагууд, томоохон зах худалдааны төвийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, авто замын ачааллыг бууруулах аж.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ