Ургац хураалт оройтно

Хуучирсан мэдээ: 2021.09.01-нд нийтлэгдсэн

Ургац хураалт оройтно

Ургац хураалт оройтно

Үр тарианы болцоос үүдэн ургац хураалт оройтож болзошгүй байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ)-наас мэдээллээ. Намрын ургацад хийсэн эрсдэлийн үнэлгээгээр цаг агаарын тогтворгүй байдал, Covid-19-ийн улмаас хил дээр гацсан ачаа тээвэр зэрэг олон шалтгаанаас болж ургац хураалтад сөргөөр нөлөөлжээ. Тодруулбал, энэ жил тав, зургадугаар сард өдөр шөнийн температурын хэлбэлзэл ихтэй, хүйтэн сэрүүн байсан. Зургаа, долдугаар сард аадар хэлбэрийн хур тунадастай, шөнөдөө сэрүүн байсан зэрэг нь таримлын өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлж, улмаар болц оройтох шалтгаан болсон гэж дүгнэжээ.

Мөн ачаа тээврийн гацалтаас үүдэн зарим төрлийн ургамал хамгааллын бодис, бордооны нийлүүлэлт тасалдаж, улмаар таримал ургамал өвчин, хортонд өртөх явдал гарч, хураан авах ургацын хэмжээнд сөргөөр нөлөөлж болзошгүй байгаа юм.

Ургац хураалтын урьдчилсан балансаас харахад улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 60 хувийг дотоодоос хангах боломжтой. Ургац хураалтад нийтдээ 1041 комбайн, 220 гаруй үтрэм, 1178 ширхэг хөдөө аж ахуйн машин, техник тоног төхөөрөмж ажиллах тооцоо байна. Одоогоор  техник засварын ажил 80 гаруй хувьтай явагдаж байгаа аж.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж