Паралимп: П.Энхманлай гараандаа долдугаар байр эзлэв

Хуучирсан мэдээ: 2021.09.01-нд нийтлэгдсэн

Паралимп: П.Энхманлай гараандаа долдугаар байр эзлэв

Паралимп: П.Энхманлай гараандаа долдугаар байр эзлэв

НЭМЭЛТ: 10.30 ЦАГ

Т53 ангиллын эрэгтэйчүүдийн 100 метрийн уралдаанд оролцсон П.Энхманлай хоёрдугаар гарааны долдугаар байрт орж, хувийн дээд амжилтаа шинэчлэн тогтоожээ. Финалын шатанд эхний дөрвөн тамирчин шалгарчээ. Харин F41 ангиллын зээрэнцэг шидэлтийн төрөлд оролцсон Д.Саруултөгс нурууны бэртлийн улмаас тэмцээнээ өнжжээ.

ӨНӨӨДӨР Д.САРУУЛТӨГС, П.ЭНХМАНЛАЙ НАР ӨРСӨЛДӨНӨ

Токио-2020 паралимпийн хөнгөн атлетикийн тэмцээнүүд өнөөдөр (2021.09.01) үргэлжлэн явагдана. Энэ өдөр зээрэнцэг шидэлтийн тамирчин Д.Саруултөгс болон Т53 ангиллын 100 метрийн уралдаанд П.Энхманлай нар оролцоно.

16 дахь удаагийн паралимпийн медалийн хүснэгтийг танилцуулж байна.

  1. Хятад – 62 алт, 38 мөнгө, 32 хүрэл – нийт 132 медаль
  2. Их Британи – 29 алт, 23 мөнгө, 28 хүрэл – нийт 80 медаль
  3. Орос – 25 алт, 16 мөнгө, 33 хүрэл – нийт 74 медаль
  4. АНУ- 24 алт, 24 мөнгө, 15 хүрэл – нийт 63 медаль

51. Монгол – 1 алт – нийт 1 медаль

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж