Цар тахлын аюул намжаагүй ч хүмүүс залхжээ. Олон удаагийн хөл хорио, эрдэмтдийн сүржин мэдээлэл, тооцоо судалгааны аль нь ч үр дүнгээ өгсөнгүй. УОК-ын Эрдэмтдийн зөвлөлөөс наймдугаар сард өдөрт бүртгэгдэх халдварын тоо 80-90 хувь буурна гэх өөдрөг төсөөлөлтэй байв. Тус зөвлөлийн гишүүн, МУИС-ийн доктор профессор Т.Бэгзсүрэн “Манай улс долдугаар сарын 1 гэхэд зорилтот бүлгийн иргэдийг вакцинжуулахаар зорилт тавин ажиллаж байгааг мэдээлсэн. Үүнээс үзвэл энэ оны наймдугаар сар гэхэд өдөрт бүртгэгдэх халдварын тоо 90 хувиар буурах дүр зураг харагдаж байна” гэж өнгөрсөн өнгөрсөн тавдугаар сард мэдэгдсэн. Эл өөдрөг төсөөлөл өнөөдөр эсрэгээрээ.
Халдвар авах хүний тоо зургадугаар сараас хойш буурсаар, наймдугаар сард 10 болж буурах тухай өөдрөг төсөөлөл ч байв. Гэтэл зургадугаар сараас хойш халдвар авсан хүний тоо нэмэгдсээр хоногт бүртгэгдэх Covid-19-ийн тохиолдол 3000 дөхлөө. Сүүлийн долоо хоног (2021.08.25-31)-т бүртгэгдсэн халдварын тохиолдлыг нийт дүнгээр авч үзвэл Covid-19-өөр 16974 хүн өвджээ. Халдварын нөхцөл байдал хүндрэх бүрт эрдэмтдийн зөвлөлийнхөн “Болно доо” гэсэн тайлбар өгч аргацаах боллоо.
Тус зөвлөлийн гишүүн, МУИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Д.Улам-Оргих “Зуны сар эхлэхээр монголчууд хөдөө гадаа явдаг. Энэ хөл хөдөлгөөнтэй халдварын оргил давхацчихлаа. Үүнийг Улсын онцгой комисс холбогдох албаныхан мэдэж байгаа. Одоогоор халдвар их илэрч байгаа ч долдугаар сараас яваандаа буурна. Дархлаажуулалт хийж буй тул 2-4 дүгээр сарынх шиг халдвар огцом нэмэгдэх аюул байхгүй. Байдал хүнд байгаа ч энэ нь зургадугаар сард үргэлжлээд буурна гэж ойлгож болно” хэмээн хээвнэг тайлбар хийж байсанд гайхах зүйлгүй.
Үнэндээ халдварын нөхцөл байдал хүндрэх бүрт УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийнхөн хөл хорио тогтоох санал гаргадаг жишиг тогтсон. Даанч үр дүнгүй. Хариуцлагаа хүлээхээс илүү “арьс”-аа хамгаалахаа нэн тэргүүнд боддог дарга, эрдэмтдийн зөвлөлтэй. Өнгөрсөн хугацаанд ЭМЯ болон Эрдэмтдийн зөвлөлийн саналаар дөрвөн ч удаа хөл хорьсон. Тооцсон шиг халдварын гинжин хэлхээ ч тасарсангүй, цар тахал ч хумигдсангүй. Тухайлбал,
- 2021 оны хоёрдугаар сарын 12-ноос 21 хоногийн хугацаанд хөл хорьж, нийслэлийн 411.4 мянган өрх бүрийн нэг иргэнээс PCR шинжилгээ авах ажил зохион байгуулсан. Гэтэл улсын төсвийн 30 тэрбумыг зарлагадаж хийсэн ажил нь үр дүнгүй.
- 2021 оны дөрөвдүгээр сарын 10-наас 28 хоногийн хөл хорио тогтоосон. Энэ үед вакцинжуулалтын хоёрдугаар тунг эхлүүлснээр дархлаажуулалт, хөл хорионы үр дүнд халдварын гинжин хэлхээг тасална гэж үзэж байв. Гэсэн ч хоногт бүртгэгдэх Covid-19-ийн тохиолдол 1000-аас буугаагүй.
Уг нь эрдэмтэд хөл хөдөлгөөнийг тооцож судалгаа гаргадаг байтал “Хөл хорионы дараа иргэдийн хөл хөдөлгөөн ихэсч, халдвар нэмэгдлээ” гэх урдаа барьдаг ганц үгтэй. Хэрэвзээ эрдэмтдийн зөвлөлийнхөн хариуцлагатай ажиллаж, зөв тооцоо судалгаа гаргасан бол тэдний үг өнгөрсөн, ирээдүйд ч үнэ цэнтэй, тоож сонсох "нохой"-той байх байлаа. Гэвч тэдний ярьсан шиг хөл хорио тогтоох нь амар байсангүй. Амьжиргаагаа арайхийн залгуулж байгаа иргэдэд, хөл дээрээ тогтож ядан буй бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн хувьд хүнд цохилт болсон. Угтаа бол илүү холыг харж, бүх талаас нь бодож тунгааснаар оновчтой шийдэл гаргах учиртай.
Зочин 2021-09-01 192.82.78.142
физикийнхэн мэдэхгүй ээ
зочин 2021-09-01 192.82.78.142
Физикчинд эрүүл мэнд яриад судалгаа хийсэн гээд яриад байхаар гайхаад бдаг даа, тэр ямар сан ч гэлээ тэрний нөхөр, бас нэг их сургуулийн физикийн багш хэн ч гэлээ нэг л их загвар боловсруулсан гэж мөнгө хийгчид айн???
Зочин 2021-09-01 202.21.108.8
Тэд яаж өөрсдийгөө "эрдэмтэд" гэж нэрлэвээ, гайхалтай шүү. Олон удаагын маш муу үр дагавартай хөл хорионууд ард иргэдийн ажил амьдралд ар араасаа хүнд цохилтууд болсон доо. Фүк, Данх хоёр даанч дэндүү тэнэг ЕС ууд байлаа.
Зочин 2021-09-01 139.5.216.146
Түгжрэл
Зочин 2021-09-01 202.21.127.165
Делта хувилбар тархчихаад байгаа юм шүү дээ.
Дэлгэрцэцэгээ бичиж байгаа зүйлийнхээ учрыг нь олж бичээрэй!
Zochin 2021-09-01 103.229.122.166
Covidiin nukhtsul baidal mash khurdan uurchlugduj baukh shig bnoo. Mutatsid orson virusyyd garch ireed baikhaar umnukh taamaglaluudiin dyn zuruud bgaa bailgyi dee gej bodoj bgaa.
,,, 2021-09-01 203.23.199.126
Эрдэмтэд тооцоолол хийсэн. Гэхдээ энэ бүгдийн буруутан нь Монгол хүн та өөрөө юм. Хүн бүр гадуур маскаа зүүгээд гараа ариутгаад явсан бол энэ халдвар өдийд тархахгүй байсан юм. Маск халдвараас хамгаалахаасаа илүү бусдад халдвар тархахгүй талаараа хэдэн хувь илүү гэдгийг л ойлгох хэрэгтэй байгаам даа
Зочин 2021-09-01 192.82.69.195
Сонгууль тахилга наадам аялал зугаалга гээд зориуд тараасан. Яахлаараа иргэд гэж
ХУДАЛ ТӨРИЙН ДАЙСАН. 2021-09-01 192.82.81.190
ЭРДЭМТДИЙН БАГ ГЭЖ ЯМАР Ч ЮМНУУД БАЙДАГ ЮМ БҮҮ МЭД. БААХАН АРЫН ХААЛГААР ЭРДЭМТЭН НЭР ЗҮҮСЭН, АМЬДРАЛААС ХОЛ АГААРЫН ХУДЛАА ТОМ ТОМ ЯРЬСАН, ДАРГАНЦАРУУДАД ДОЛИГОНОСОН, АРД ИРГЭДЭД БОЛ ИХ ЗАН ГАРГАСАН ХЭН Ч БИШ ЮМНУУД Л БАЙГАА.
иргэд олон түмэн 2021-09-01 192.82.83.137
Амны хаалтгүй баяр наадмаа тэмдэглэнэ гээд л сүржигнээд байсан хардаа тэгэж тэмдэглэж чадав уу? хөдөө аймгуудад халдвар тархаагүй,дархан сэлэнгэ ногоон бүсэд шилжиж нийслэлд өвчний голомт хяналтанд авагдаад байхад иргэдийнхээ саналыг огт тоолгүй сонгууль гэж бужигнуулаад өвчний голомтыг аймгуудад тараасан хариуцлагагүй явдлаа нууцлахын тулд хөл хориог зөнд нь орхиж одоо ямар байдалд хүрэв харцгаадаа,есөн зуу гаруй хүн амь насаа алдаж тийм хэмжээний айл өрх амьдын хагацал үзлээ,үүний хариуцлагы
Zochin 2021-09-01 66.181.161.8
Odoo 9sariin dund uyes yaj ushiig hen yaj medej baigaan bag sum buur huduuguur barag krono guai chini tsengen naadah bizdee
Иргэн 2021-09-01 202.179.8.166
Далимдуулж мөнгө цохидог гарууд даа тэгээ л нээх мэддэг хүн шиг хуцна новшнууд одоо болноо зохицож зэрэгцэж амьдрахаас өөр арга алга да тэнэгтээд дахиад хөл хорихгүй байхыг хүсье малнуудаа
Зочин 2021-09-01 202.9.40.49
Тийм ч эрдэмтэд гэж юу байхав!!!
Зочин 2021-09-01 202.126.88.208
Яг үнэндээ бол эрдэмтдийн баг санал гаргадаг хариуцлага хүлээдэггүй, онцгой комисс болохоороо эрдэмтдийн баг тэгэж зөвлөсөн гээд бүгд хариуцлагаас зугтсан үйлдэл хийсээр байгаад энэ хүрсэн шүү,хөл хорио бол маш худлаа байсан,бүх хүнийг хориод хоол унд бусад хангамжийг нь хүртэл зөөж өгөөд явсан бол юу гэж ингэхэв дээ
Зочин 2021-09-01 202.126.89.178
Монголын үхэрнүүдэд шинжлэх ухааны тооцоолол хамаарахгүй л дээ. Мал шиг бэлчицгээж байхад яаж ч тооцоолоод нэмэргүй байх, харин хүний биш малын эмч нар үхэр сүрэгт халдварт өвчин яаж тарж болох талаар тооцоо гаргавал ойролцоо тоо гарч магадгүй!
Эрдэмтэд биш 2021-09-01 69.138.231.52
Цэвэр шинжлэх ухаан гэхээсээ илүү, ЗГ- ын Эрдэмтэдийн баг гэж нэрлэлэвэл зохилтой. Үнэнхүү тэнэг шийдвэр гаргахад дөхөм болдог хэсэг хүмүүс юмуу даа
Zolboo 2021-09-01 211.36.141.44
Medej shdee.songuuli,naadam hiheer yaj buur ah ve dee
Зочин 2021-09-01 185.220.101.7
** Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T
Зочин 2021-09-01 64.119.20.39
Муу орк сдагууд өөрсдөө халдвар хамгааллаа барьсан ч юм шиг. Харин тооцоолол хийгээд улсад зөвлөөд явж байсан нь их юм. Тэгээд ч дельта орж ирэхгүй бол боломжтой гэж ярьж байсан. Вакцин байгаагүй бол үхэл ч бас хэдэн мянгаар тоологдох байсан шүү сдагуудаа
Зочин 2021-09-01 66.181.161.25
Монголд нэгч эрдэмтэн байхгүй. Харин луйварчид язганаж байна.
Зочин 2021-09-01 192.82.69.195
Зөвхөн гадаадын сурталчилгааг хуулдаг ДЭБ удирддаг.ЭХЯ бодлогоо тодорхойл ажллаагүй ү****ц байдал монгол түмнийг хорлож байна. Ер нь эрдэмтэн судлаач нэртэй гадны төлөөлөл болсон этгээдүүд бүх салбарт аюул учоуулаад байна.
Zochin 2021-09-01 202.9.46.1
Odoo er ni virusd hychirehgyi vaciig baruun solgoigyi tarihaa zogsoogood yzeechdee..!!!bagasaad ehlene dee..sergiilelt emchilgeegee uurchil,gadnii yanz byriin turshlagiig SUDAL!!!NEG hevend tsutgaad neg l taliig bariaad,gantshan DEMB sonsdgoo boli
Зочин 2021-09-01 103.26.193.15
эрдэмтдийн зөвлөлийн дарга хүрэлбаатар хүрэлсүхийн найз нь болохоор ялгүй үлдээд байна нэг үе 600 сая төгрөг г эрээс нь олдож байсан хэрэгт холбогдож байсан гар
Зочин 2021-09-01 139.5.217.200
монголд угаасаа эрдэмтэн байхгүйшд хуучины хэд нь зөнөчихсөн голдуу коммунист намын түүхчин жинхэнэ шу ны эрдэмтэн байхгүй
Зочин 2021-09-01 122.201.22.165
ЭРДЭМГҮЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛ ДАРГА ДАГАЖ ДАЛДАЙГЧИД Ш ДЭЭ МАНГАРУУД ОГДИС ХҮРЧЛЭЭ ЗҮГЭЭР
BOLD 2021-09-01 66.181.186.38
ANAGAAH UHAANII BISH PIZIKIIN BAGSH YUGAA MEDEHEV DEE
зочин 2021-09-01 103.11.195.2
Шинэ хувилбар буюу дельта орж ирэхгүй бол гэж хэлж байсан. Эрдэмтэд бодохгүй математикийн томьёогоор бодно.
Irgen 2021-09-01 66.181.161.69
Хэчнээн ч эрдэмтдийн багтай юм, тэр таамаглал нь энгийн маниусыхаас магадлал бодит байдал дээр хамаагүй доор энэ тэр, эрдмийн гуншинтай улс төрчид л гэж харагдаж байна, жинхэнэ эрдэмтэд нь дуу хоолойгоо хүргэхээс айсан зориггүй эсвэл дарамтан доор
😋 2021-09-01 31.10.164.90
Erdemted bol busad ornii turshlaga deer tulguurlasan prognoz gargaj baigaa.gevch MONGOLCHUUD bid uur yamar ch orond baihgui orkuud shuu.humuusiig zaigaa bari gevel busad orond hevshil bolno,mongold bol tsagdaa hyanaval barina ugui bol haa saigui chihtseldeen.
жавкан 2021-09-01 103.57.95.53
эрдэмтэн эрдэмтний судалгаа гээд олон юм яриад л байсан одоо монгол улс энэ короноодоо живж бна даа санаатай ингээд байгаа юм уу вакцин хоёр тун гээд л байсан ямар ч нэмэргүй тэр х***а вакцин бол маш муу бүгд л короно авалаадаа эрүүл мэндийн яаманд толгой муутай будмал хэдэн авгай нар л бна даа худлаа нэг их зан гаргасан ард түмний төлөө юу ч хийж чадахгүй цалин авсан балай юмнуудыг солиоч
Жирийн иргэн 2021-09-01 202.131.226.86
Америк, Хятад эрдэмтдийн хиймлээр гаргаж авсан вирус ш дэ, тэгээд тэднээс их мөнгө төлж цаашдаа яах нь тодорхой биш баахан тариа л хийлгэлээ ш дэ, одоо өөрөө өөрсөддөө найдахаас өөр замгүй болсон. Олон хүнийг хамарсан шинжилгээ, вакцин ямар ч үр дүнгүй болсон гэдгийг Америкийн их сургуулийн эрдэмтэд хүлээн зөвшөөрсөн .
Хорахр 2021-09-01 66.181.161.125
Эрдэмтэд онолын тооцоо хийж бгаа. Гэтэл Сүрданзагнаа гуай 2 уул тахиад 100000 хүн дагаж давхилаа. Тэр үйлчилгээнд явсан улсаас нь 10-20 иороо халдвар гарсан. Сонгууль энэ тэр ямарч боломжгүй тараалаа. Засагт ийм ойворгон сагсуу юмнууд үсрээд буухаа мэдэхгүй алж бна. Хөдөө наадам хийлээ. Өөр халдвар тарахгүй яахав.
Зочин 2021-09-01 103.229.122.98
Жинхэнэ эрдэмтэн байхгүй баг шүү дээ
Зочин 2021-09-01 124.158.88.8
шинжлэх ухаан мэдэхгүй эрдэмтэн нэртэй мануухай нар арьсаа л хамгаалах юм ярина шүү дэ
Зочин 2021-09-01 103.14.37.8
маскаа зүүгээд ажиллаа хийсэн нь дээр байхаа
Зочин 2021-09-01 203.91.112.209
АНУ, Англи, ОХУ хүртэл корона-г дийлж чадахгүй байхад бид барахгүй ээ. Аятайхан зохицож амьдраад, эдийн засгаа нураачихгүй байвал л барав гэж боддог боллоо. Хөл хориод ч ямар ч үр дүнгүй.
Зочин 2021-09-01 59.153.115.34
Хүн ам цөөн, тархац Шинж Зеланд мэт орнууд тархалтыг бариад л байна. Сонгууль, намын баяр, найр наадам, замбараагүй хөдөлгөөн үрдүнгүйдүүлжээ
ЗОЧИН 2021-09-01 139.5.219.238
БАЙГАА ОНОХГҮЙ БОЛОХООРОО ИРГЭД ӨӨРСДӨӨ БУРУУТАЙ ГЭДЭГ БОЛЛОО. ЭНЭ ХАНИАД ӨДӨР ИРЭХ ТУСАМ ХУВЬСАЖ БАЙНА. ЦААШДАА ЕРДИЙН ХАНИАД ШИГ ҮЛДЭХ ВИЙ.
Зочин 2021-09-01 139.5.219.238
МАНАЙ ТӨР ЗАСАГ ЭРДЭМТДИЙН БАГТАА БАТ ИТГЭЭД ӨДИЙД ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ 100 РУУ ОРЧИХСОН БАЙНА ГЭЖ БОДООД PCR ОНОШИЛГООНЫ НӨӨЦ ТӨСӨВГҮЙ БОЛЧИХСОН ШИНЖИЛГЭЭ АВАХ БОЛОМЖГҮЙ БОЛЧИХООД СУУЖ БАЙНА.
ЗОЧИН 2021-09-01 139.5.219.238
6 САРЫН ДУНДУУР БУУРААД 7 САРД ӨДӨРТ БҮРТГЭГДЭХ ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ 10 БОЛНО ГЭЖ БУРЖ БАЙСАН. ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ 1000 ААС БУУСАНГҮЙ. СҮҮЛД ХИЙСЭН СУДАЛГААГААР 7 САРААС ТАСРАЛТГҮЙ БУУРСААР 9 САРД ӨДӨРТ 100 ОРЧИМ БҮРТГЭГДЭНЭ ГЭЖ БАЙСАН. АЛДАНА АЛДАНА ГЭХЭД АЛД ДЭЛЭМ АЛДАЖ БАЙНА ДА. ЭРДЭМТДИЙН БАГ ДУНДАЖ ТООЦООЛЛОО ТАНИЛЦУУЛДАГ ГЭЖ БОДОЖ БАЙНА. ХАМГИЙН МУУ ХУВИЛБАР Ч БАЙГАА ОНОХГҮЙ БАЙНА. ВАКЦИН ХИЙГЭЭГҮЙ БОЛ 500 МЯНГАН ХҮН ХАЛДВАР АВНА ГЭЖ БАЙСАН ХИЙЛГЭСЭН Ч 500 МЯНГАН ХҮН ХАЛДВАР АВАХААР БОЛЧИХЛ
Зочин 2021-09-01 202.21.100.210
Эрдэмтэн гэж өөрийгөө тооцогч нар ердөө тооны үзүүлэлт. Зарим нь бүр өөрийгөө шинжлэх ухааны гавьяат зүтгэтэн професер доктор гээд үнэлэнэ. Гэтэл Монголэнэ гуншинтай алдартнуудын ердөө 05% дэлхийд танигдсан. Бусад нь зөвхөн Монголдоо
Зочин 2021-09-01 202.55.188.87
Mongold chadvartai erdemten baihgui shdee, uursdiiguu duviilgusun chadvargui muusain arhichid l baidag
Чен ыр 2021-09-01 66.181.161.18
Хөл хорихгүй бол халдваг гаарна гэдгээс өөр юм мэддэг юм уу
Зочин 2021-09-01 192.82.72.13
Монголын эрдэмтэд гэж мэдлэгггүй, худлаа хийрсэн, Хүктэйгээ адил хөөрүү гарууд
Дэд эрдэмтэн 2021-09-01 103.229.122.98
Ялөнгуяа 1993 оноос хойш эрдэмтэн болсон докторуудын дийлэнх нь …..
Zochin 2021-09-01 43.228.129.40
Erdemted gj tolgoi ni ergesen heden ovoo emee nar l bgaa bhdaa mum hiihgui ehleed mongo bodson humuus l bgaa
Зочин 2021-09-01 202.131.245.243
Шалтгаан нь хятад вакцины л туршилт шүү дээ. Хятад вакцины туршилтанд орсон хүн нэг бүр вирус тээгч, халдвар тараагч болсон байгаа. Одоо 3 дахь тунг хийж, туршиж үзэх гэж байна. Одоо цагт вакцин биш, сайн эм тариа л оруулж ирэх хэрэгтэй. Богино хугацаанд хоггүй эмчлэх аргаа олох хэрэгтэй. Хөл хорио бол вакцингүй үед л хэрэг болно.
Зочин 2021-09-01 202.72.242.141
Байгаа мэдээлэлдээ үндэслэж дүгнэлт гаргана шүү дээ. Нөхцөл байдал өөрчлөгдөхөд тэр дүгнэлт дагаад л өөрчлөгдөнө. Харин урдчилан харах чадвар муутай л эрдэмтэд юм даа.
хүннү 2021-09-01 202.179.24.183
Яагаад ингэх болов гэхээр олон хоног хөл хоригдож орлогоо алдсанаа нөхөж байгаа гэнэ. Нөгөө монгол хүний яс чанар нь энэ.
хүннү 2021-09-01 202.179.24.183
Зөв л сэдэв хөндөж. Би сүүлийн үеийн эрдэмтэдийг мэднэ л дээ, гэхдээ тэдэнд итгэсэн юм аа. Надаас доор эрдэмтэн гэж юу байдаг юм гээд тэдний үгийг сонсож байсан. Гэтэл байдал шал эсрэгээрээ юм боллоо. Тэд монгол хүнийх яс чанар мөн улс төрийн нөхцөл байдлыг тооцоогүй нь том алдаа болсон. Ямар ч үр дүнгүй хөл хорионуудыг удаа дараалан тогтоосон. Тэглээ гээд өвчин буурсангүй харин юмны үнэ л тэнгэрт туллаа. Жишээ нь: 1 км нь 800 төгрөг явдаг байсан халтуучин одоо 1500 төгрөг гээд явж байна.
Ene erdemtediig oilgoh uhaan alga 2021-09-01 202.9.40.215
Bi emch hun ene erdemted geed bga nukhduudiig oilgoh uhaan unendee alga haldvar ulam nemdegdeneshde odoo bol gal deer tos asgasan gaikhamshigt corona bna
ккк 2021-09-01 192.82.82.172
эрдэмтэн гэж ихэнх нь ТИС-ийн багш нар, төр засаг эмч нарыг үнэлэхгүй л бна даа
Зочин 2021-09-01 64.119.21.89
ЭРДЭМТЭН НЭР ЗҮҮСЭН ЭРГҮҮ ГАРУУДЫН ҮГИЙГ СОНСОХОО БОЛЬЁ. ГАДААДЫН МЭРГЭЖИЛТЭН АВЧИР. МОНГОЛЫН ЭРДЭМТЭД ГЭЖ ЖОРЛОНГИЙН БААСУУД Л БАЙНА. ТЭР ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ГЭЖ АРХИЧИН ХОЦРОГДСОН ХЭДЭН ХӨГШЧҮҮЛ Л БАЙДАГ. ТАРААВАЛ ТААРНА.
Зочин 2021-09-01 103.57.94.59
Газар хөдлөлтийг таамаглаж чаддаггүйтэй адил халдвар хэрхэн тархахыг манай монголчууд таамаглаж үл чадмой.
Баянзүрх дүүрэг 2021-09-01 202.9.40.94
Тэр эрдэмтэдээс илүү гүрэм дором уншуулж Гандан хийдээ дайчилбал ямар вэ. Гамин хүрээг эзэлсний дараа Богд гэгээний лүндэнгээр бүх сүм хийдэд хүчтэй ном уншиж уншсан тул харьцангуй гарз багатай хорыг хороор гэдэг шиг монголчууд өөрсдөө бас Барон жанжны удирдлагаар хүрээг болон Богдоо чөлөөлсөн шүү дээ. Мөн бүр эртний зан үйл, тахилгаа хийж байвал ямар вэ, монголчуудын сүлд хиймрийг дээшлүүлэх, шунал, тачаал, мунхаг харанхуйг арилгая. Орчин үеийн шинжлэх хааны арга барилаас бид сураагүй
Зочин 2021-09-01 64.119.26.6
Нохойны хөшөөндөө очиж мөргө. Нялхсын эндэгдэл бууруулсан хөшөө гээ биз дээ.
Зочин 2021-09-01 103.50.206.95
Новшийн сэтгүүлч, новшийн уншигч нараа өвчин авах үгүйгээ өөрөө шийд, өөрсдөө ариун цэврээ сахь, өөрсдөө гадуур битгий тэнэ
Иргэн 2021-09-01 192.82.80.129
Чи өөрөө сахиж байгаа болов уу Бөгсөө ч олигтой арчиж чадахгүй амьтан байгаа даа
Зочин 2021-09-01 64.119.26.6
90 хувь буурна гэсэн нь буурсан шүү дээ. 2500 байснаа 250 болоо биз дээ. Графикаа хар, тэгэнд бод, идсэн хичээлээ эргэн сана. Одоо дельтагаас болоод эргээд өсөж байна. Эргүү юм байж эрдэмтэдтэй шөргөөцөлдчихжээ.
Зочин 2021-09-01 64.119.26.6
Эргүү сэтгүүлчид энэ нийгмийг хутгаж дууслаа. Мэдээгээ л зөв бич. Хүний хэлснийг сайн тогтоож аваад үнэн зөв мэдээл. Чиний юу бодох, юунд эргэлзэх, юу зүүдэлж сэрсэн чинь хэнд ч сонин биш.
Л.Лхагва 2021-09-01 202.9.46.229
Эрдэмтэд бол таамгалдаг мэргэн хүмүүс биш. Тэд алдах үндэслэлтэй. Яагаад гэвэл хүн бүхний сэтгэл зүйг тэд захирах боломжгүй.и
Зочин 2021-09-01 202.179.24.183
Тийм юм бол тэднээр яах юм.
Зочин 2021-09-01 64.119.26.6
Алдагдсан үеийн тэнэгүүдийн төлөөлөл байна даа. Тийм ээ, чамд түй ч хэрэг болохгүй. Хэрэг болдог газар нь тусдаа юм байдаг юм гээд ойлгочих.
Зочин 2021-09-01 66.181.176.220
Тааварлахын аргагүй зүйлс их болж байна шүү дээ. Вирус мутацад ороод илүү аюултай болсон тохиолдолд яах вэ гэдгийг л тооцож байх ёстой байхаа
Badarch taxar 2021-09-01 103.212.116.35
Ямар ч эрдэмтэн хүн энэ тахлыг тааварлаж чадахгүй