Талибан охид, хөвгүүдийг нэг танхимд хичээллэхийг зөвшөөрөхгүй

Хуучирсан мэдээ: 2021.08.31-нд нийтлэгдсэн

Талибан охид, хөвгүүдийг нэг танхимд хичээллэхийг зөвшөөрөхгүй

Талибан охид, хөвгүүдийг нэг танхимд хичээллэхийг зөвшөөрөхгүй

Афганистан дахь Талибаны Боловсролын сайдын үүрэг гүйцэтгэгч Абдул Баки Хаккани холимог хүйсийн сургалтын системийг хориглож байгаагаа өнгөрсөн Ням гаригт мэдэгдлээ. Түүний хэлснээр эмэгтэй оюутнуудыг хичээлд хамрагдахыг өнөөдрийн байдлаар зөвшөөрч байгаа ч эрэгтэй оюутнуудтай нэг танхимд сууж хичээллэхийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хаккани хэлэхдээ "Афганистаны ард түмэн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн салангид орчинд, шариатын хууль дүрмийн дагуу дээд боловсрол эзэмшинэ" гэсэн юм. Түүнээс гадна, Талибан бүлэглэл исламын шашин, үндэс угсаа, түүхэн үнэт зүйлд нийцсэн сургалтын хөтөлбөрийг бий болгохоос гадна бусад улс орнуудтай өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлтгэхийг зорьж байгааг тэрбээр мөн онцлов.

Талибаны хэвлэлийн төлөөлөгч Забихулла Мужахид өмнө нь афганистан эмэгтэйчүүдийг исламын хуулийн дагуу боловсрол эзэмшиж, ажил хөдөлмөр эрхэлж болно гэж мэдэгдэж байв. Тухайн үед олон улсын хэвлэлүүд энэ талаархи тайлбарыг нэхэж байсан бол өдгөө үүний учир ийнхүү тайлагдаж байна. Үүнээс хойш Афганистаны тогтсон хэв жаягын дагуу бага болон ахлах сургуулийн сурагчдыг хүйсээр тусгаарлан хичээллүүлэхээр болсныг “AFP” агентлаг мэдээлжээ.

ЭХ СУРВАЛЖ: HUFFPOST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж