Улс төрийн ороо жороо: МАН ба Х.Баттулга | News.MN

Улс төрийн ороо жороо: МАН ба Х.Баттулга

Улс төрийн ороо жороо: МАН ба Х.Баттулга

Улс төрийн ороо жороо: МАН ба Х.Баттулга

Ердөө дөрөвхөн сарын өмнө “Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолын гол баталгаа болсон Үндсэн хуулийг үнэгүйдүүлсэн, үндэсний эв нэгдлийг задлан бутаргасан, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх болон цэрэгжсэн намын хэлбэрт шилжсэн, хууль ёсыг уландаа гишгэсэн” гэх үндэслэлээр МАН-ыг тараах захирамж гаргаж явсан экс Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон тооны бус зөвлөхөөр ажиллах болжээ.

Байдаг нэг томилгоо мэт боловч цаанаа тэд улс төрийн хамтрагчид болсноо ийнхүү ил цагаан зарлав. Зуун жилийн үүх түүхтэй, институци болж төлөвшсөн улс төрийн ууган хүчин гэж өөрсдийгөө дөвийлгөдөг МАН-д Ерөнхий сайддаа зөвлөчих Х.Баттулгаас дээр хүн олдоогүй дэг.

Л.Оюун-Эрдэнэ ирэх намар өрнөж болзошгүй сөрөг хүчний улс төрийн эсрэг зогсох хүч, Засгийн газрынхаа баталгааг Х.Баттулга гэж тооцож байх шиг. Мэдээж УИХ дахь АН-ын бүлгийн 13-аас Х.Баттулгын үгэнд орох хүн А.Адъяасүрэнгээс эхлээд тоологдох байх. "Засгийн газар муу ажиллаж байна" гэж ЖАН-гийнхан Л.Оюун-Эрдэнэ рүү “агсам” тавьж чадахгүй ч биз. Авчиг эвэр туурайгүй, эрх мэдэлгүй болсон Х.Баттулгын үгэнд АН-ынхан бүгд орох нь юу л бол. Тэгээд ч Л.Оюун-Эрдэнийн айдас Ардын намд л бий.

Эрх ашиг нэгдэж байвал чөтгөр шуламтай эвсэж чаддаг нь Монголын улстөрчдийн гэм биш. Х.Баттулгыг зөвлөхөөрөө авлаа гээд Л.Оюун-Эрдэнийн рейтинг өсөхгүй. Эсрэгээрээ намын гишүүдийнхээ итгэл үнэмшлийг алдаж болзошгүйгээ томилгоо хийхдээ тооцсон байлгүй.

Токиогийн олимпийн үеэр Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга нарыг уулзаж, тохирсон гэх мэдээлэл цацагдсан. Тэд яг ямар тохироо, хэлэлцээр хийсэн нь тодорхой бус ч М.Энхболд, Сү.Батболд нарын эсрэг хамтрах саналаа Х.Баттулга Л.Оюун-Эрдэнэд тавьсан тухай албан бус яриа тархсан нь ор үндэслэлгүй цуурхал ч биш аж.

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө зодоон цохион хийж, хонь, чонодоо тулж, хоёр тийшээ салсан У.Хүрэлсүх, Х.Баттулга нар эвлэрсэн, эс бөгөөс энэ зөвхөн Л.Оюун-Эрдэнийн шийдвэр байв уу гэдгээс хамаарч ирэх намрын улс төр өрнөнө. Хүссэн ч, эс хүссэн ч У.Хүрэлсүх Монголын улс төрийн номер нэг тоглогч болсон.

Ямар ч байсан тэдний цуутай салалтын дуулиан намжаагүй шахам байхад Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулгаар зөвлүүлэх болсон нь магадгүй дайснаа бүр ойр байлгах таткик нь ч байж мэднэ.

Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Л.Оюун-Эрдэнэ зөвхөн МАН-ын гишүүд албан тушаалд очих ёстой гэж туйлшрахгүй байгаа нь сайн хэрэг. Төрд хэрэгтэй зайран байвал аль нам, эвсэл байхаас үл хамаараад хамтрах нь зөв. Гадаад, дотоодын их, дээд сургууль төгссөн гэж ялгаварлалгүйгээр хэн сэтгэлтэй, зүтгэлтэй, чадалтайг нь төрд ашиглах түүний бодлогыг дэмжиж байгаа.

Гэхдээ Х.Баттулга Монголын төрд хэрэгтэй зайран яг мөн үү. Бөх бол төр биш ээ гэдгийг тэр хангалттай мэдрүүлсэн, харуулсан. Үндсэндээ өнөөдрийн экспорт, импортын тэг зогсолт, эдийн засгийн хямрал Х.Баттулгын үг, үйлдлийн үр дагавар. Аль эрт төмөр замаа хэрүүлгүй, асуудалгүй барьчихсан бол цар тахлын энэ хүнд үед цалин мөнгөө яаж өгөх вэ гэж Л.Оюун-Эрдэнэ толгойгоо гашилгахгүй байсан нь үнээн. Х.Баттулгын улстөржилтөөс болоод 14 тэрбум ам.долларын экспортын цэвэр ашгаа алдчихсан шүү дээ.

Ерөнхий сайд журмын нөхдөөсөө “жийрхэж”, намынхандаа биш бүлэглэлийнхэндээ итгэх болсныг түүний сүүлийн үеийн томилгооноос харж болно. АН-аас УИХ-ын сонгуульд Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж байсан Б.Долгионыг хүртэл дэргэдээ шадарлуулах болсон нь үүний нэг илрэл. Энэ мэт урвалт, шарвалт, мурилт бол Монголын улстөрчдийн хувьд бараг моод шахуу даа.

Мэдээж Л.Оюун-Эрдэнийн энэхүү томилгоо намын кандидатуудад таалагдсангүй. Яаж таалагдах вэ дээ. Ардчилсан намын амийг нь тасалчихсан гол хүн Ардын намын засагт зөвлөнө гээд хүрээд ирэхээр чинь.

Аргагүй ч байх, Сү.Батболдыгоо хаяж, Х.Баттулгыг бараадсаныг Ч.Хүрэлбаатараас эхлээд цөөнгүй хүн үл таашааж байгаа.

Өнгөрсөн өвлөөс эхлээд Х.Баттулга Сү.Батболдыг гаднын гар хөл болгож, төрийн эргэлт хийлээ хэмээн гадаад, дотоодын хэвлэлүүдээр бишгүйдээ нэг гөвсөн. Гөвсөөр ч байгаа, С.Баярцогт, С.Баярыг хамгийн муу хүн болгосон технологио Сү.Батболд дээр хэрэглээд удаж байгаа.

Гэтэл намын даргын үүрэг гүйцэтгэгч нь өстөн дайсныг нь өөрийнхөө зөвлөх болгочихоор Сү.Батболдод даргадаа жийгдсэн, журмын нөхөртөө хаягдсан мэдрэмж төрж байгаа нь лавтай. Тэр тусмаа “Замын-Үүдийн мафитай тэмцэнэ” гээд Ч.Хүрэлбаатар, Сү.Батболд нарын хүмүүсийг зайлуулчихсан дээр Х.Баттулгыг зөвлөхөөрөө авчихаар ёстой л “Дайран дээр нь давс нэмсэн” мэт болж байгаа ч биз.

Тийм болохоор Л.Оюун-Эрдэнийн эмзэг цэг нь Х.Баттулга болох нь ойлгомжтой. Женко түүний дэргэд байгаа цагт байгаа цагт Л.Оюун-Эрдэнэ МАН-ын дарга биш МАНАН бүлэглэлийн утсан хүүхэлдэй гэж харагдана. Зүүн мөрөн дээрх ямар чөтгөр нь шивнэсэн болоод Л.Оюун-Эрдэнэ ийм гал дуудсан улс төрөөр оролдов оо. Түүний энэ алдаа засагт нь аранга болж магадгүй. Учир нь Х.Баттулгын явсан газар балагтай байдаг. АН гэж бэлээхэн жишээ нүдэн дээр нь харагдаж байна шүү дээ.

Х.Баттулгын хувьд Л.Оюун-Эрдэнийн орон тооны бус зөвлөх болох нь ашигтай. Ядаж л хав дараастай байгаа төмөр замын хавтаст хэргийг нь сөхөхгүй. Төрийн нууц нэрээр төмөр замын санхүүжилтээс хэчнээн төгрөг идчихсэн, завшчихсан нь нууц хэвээрээ үлдэнэ.

Харин Монголын улс төрд өрнөж буй үйл явдлыг харахад үнэт зүйл, үзэл бодлоор биш эрх ашгаараа эвлэлдэж, ороо, жороогоороо хэдийнэ ялгарчээ. Угтаа улстөрчид улаан хөхөөрөө, үзэл бодлоороо биш, өнгө мөнгөөрөө нэгдээд удаж байгаа.

Товчхондоо, Монголд  улс төрийн нам гэж алга, зөвхөн эрх ашгаараа нэвт сүлбэлдсэн улстөржсөн бүлэглэлүүд хаа сайгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
15
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

71 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-09-01 66.181.188.182

Яг үнэндээ МАН-ын урвагч нарын эсрэг Ганцхан Баттулга тэмцээд дийлэхгүй байгаа нь үнэн хийгээд Төмөр зам бариулах асуудлыг Баттулга хийснээс МАН хийгээгүй гэдгийг ч олон нийт мэддэг юм. Харин төмөр зам бариулаагүй удсан гэдэг буруутанг Баттулгад наах гээд хүмүүс үнэмшиж өгөхгүй МАН-ыхныг зовоож байгаа бололтой. Монголын төлөө ажилласан цорын ганц ерөнийлөгч бол Баттулга гэдэг нь монголчуудад нэн тодорхой харагддаг

Avatar

Зочин 2021-09-01 66.181.160.53

Оюунэрдэнэ амиа бодсон арчаагүй этгээд болох нь Х.Баттулга мэтийн луйварчин хүнд гаруудаар өөрийгөө тойруулж хана босгож байгаагаас илэрхий боллоо

Avatar

Зочин 2021-09-01 66.181.160.53

Оюунэрдэнэ бол амиа хоохойлсон арчаагүй юун төр улсыг удирдах байтугай өөрийн намдаа ард олондоо итгэл алдарсан гайхал болох нь бүүрч тод боллоо Монгол улс хөгжих нь байтугай бослого тэмцэл х****л зүхэл өлсгөлөн ядуурал ажилгүйдэл газар авч найдвар тасрах хэмжээнд хүргэчихлээ дээ МАН бол хэрэгтэй цагт эв нэгдэлтэй байж улс орноо аварч чаддаг улс төрийн хүчин болохоор найдлага байгаа гэж итгэж байна Оюунэрдэнэ мэтийн арчаагүй нөхдүүд удахгүй гэж найдъя

Avatar

Zochin 2021-09-01 88.208.244.78

Энэ хэдэн сэтгүүлч нэртэй балайнууд бүгд я***н болчихсон юм уу? Баттулга гэж хадны мангаа гээд аьч өгөх юм аа! Хийсэн үйлдлийг нь харвал энэ 30 жилд Х.Баттулга шиг Монгол улсын төлөө зүтгэсэн хүн даанч алга! Эдийн засгийн түй ч ойлголтгүй хэвтэж зөв юм хийж байсан нэгнээ харлуулахаа болимоор юм, сэтгүүлч сэтэр зүүсэн хөлсний гахайнууд аа! Х.Баттулгыг татаж унагаагүй бол ядаж төмөрлөгийн үйлдвэртэй болох байлаа. Одоо энэ хэдэн өөрийн халаасаа бодсон толгой сэтгэл хоёр байхгүй хулгайч нар ч дээ!

Avatar

Зочин 2021-09-01 66.181.168.199

Баттулга болон түүний дагагч алиа салбадай нарыг үнс болгох хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-09-01 172.58.143.113

Sv batboldiig suhdej **!

Avatar

zochin 2021-09-01 192.82.73.178

Өөрийн намын авилагч, офшорч , ард түмний баялаг цөлмөгчдөөсөө үнэхээр салах гэж шударга ёсыг тогтоох гэж байгаа бол тэр зорилгодоо хүч нэмэхэд хэрэгтэй болоод Х.Баттулгатай шадарлаж байгаа бол ард түмэн дэмжихэд бэлэн л байгаа. Ялангуяа Сү.Батболд,Хотгор шанага-Ч.Хүрэлбаатар,Ё.Отгонбаяр, Ц.Мөнх-Оршил, Д.Цогтбаатар, С.Баяр, Н.Багабанди, М.Энхболд, Номтойбаяр, Бадамжунай нарын авилгач бүлэглэлийг дархад хүч хавсарч байгаа бол үр дүнд хүрэх хүртэл нь тэвчээртэй хүлээх нь улс орны эрх ашигт нийцнэ

Avatar

Ганбаатар 2021-09-01 202.9.46.95

Мөнгөөр өөрийнхөө эд эсээ худаладаа боливол яасан юм?

Avatar

news 2021-09-01 197.211.58.64

Бөөрөө мөнгөөр ​​зарж, эрүүл байх зөв газрыг хайж буй хүмүүст fortis эмнэлэгт хандаж, бид бөөрөө 760000 доллараар худалдаж авна. [Fortis.hospital.in@gmail.com]

Avatar

Зочин 2021-09-01 202.126.89.40

Хэн нэгэн спортод элэгтэй хүн спортын зөвлөх байж
болдоггүй л юм байх даа нам гээл үзэлцээд байхын монголын нэрийг л дэлхийд гаргаж чадаж байвал хэнд ч зөвлөсөн яадгийн

Avatar

Зочин 2021-09-01 185.220.101.7

**** Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-09-01 202.126.88.136

ЭНХРИЙ ХАЙРТЫГ МИНЬ ЭГНЭГТ БУЛШЛАХ ЗАРЛИГ ГАРГАЖ БАЙСАН ЭТГЭЭД ИНГЭЭД НАМЫН ДАРГЫН МААНЬ ЗӨВЛӨХ БОЛЧИХВОО

Avatar

Н 2021-09-01 202.126.88.61

Хүрэлсүх Оюулзгана 2 2ула Женко гийн тэжээврүүдишүүдээ! Оюулзгана огзрох болохоро мафи ахынхаа зөвлөгөөг авжч бгаам бна! Энэ данхад 1 сарын хугаца үлджээ!

Avatar

Зочин 2021-09-01 172.58.143.113

b** gorid hol ochij hutsaa

Avatar

Иргэн 2021-09-01 202.126.89.154

Ингэж ард түмний болон журмын нөхдийнхөө итгэл сэтгэлээр тоглож болохгүй дээ?!

Avatar

Зочин 2021-09-01 192.82.73.46

Л.Оюун-Эрдэнэ тэнэгт нь тэнэгт нь гэхэд ингэж тэнэгтдэггүй л байхгүй. Өөрийнх нь удирдаж буй МАН-ыг 100 жилийн ойгоор нь түүхийн тавцангаас арчиж хаях гэж байсан этгээдтэй бөөр өгзгөөрөө сүлбэлдэж жинхэнэ шинэ МАНАН-г манлайлж эхлэх шивдээ. Нэг их сурпериз барих гэсэн хүн байх юм. Ингэж олон нийтэд таалагддагүй юм. АНУ-д суух элчин сайд, Соёлын сайдын томилогоо, Андлалын өргөө гээд авах юм даана ч алга. Овоо итгэж явж байсан чинь бүр ой гутчихлаа. Мулгуй дурак.

Avatar

Зочин 2021-09-01 202.9.40.175

Оюун-Эрдэнэ өөрийнхөө намынхнаас айж ардчилсан намынхныг түшиж байгаа юм байна гэж харагдаж байна. Мөн үзэл бодол үйл хэргийн төлөө бус хувийн эрх ашгийн төлөө явна уу? гэж бодогдоход хүрч бна. Турайлбал:МАН-хан болохоор идэж уухыг нь зөвшөөрөхгүй. Харин АН- н хан бол өөрт нь амархан хоол байж ч магад. Бас Баттулга бол МАН-г дотор нь орж байж унагах л алсын бодлого байж ч мэднэ.

Avatar

Батхуяг 2021-09-01 202.179.25.126

Монголын төмөр замыг гацааж, оросуудад 10 гаруй жилийн давуу байдал нүүрсний экспортод олгосон, М.Энхсайхан нарын элитүүдийг дарж өгсний хариуд Путин Х.Баттулгад олгож буй шагнал. Төмөр замын төслөөс олон зуун саяыг идсэн баримт АТГ-т байгаа. Баттулга Путинээс амь авар гэж гуйсан биз. Түүнээс Оюун-Эрдэнэ тийм зориг байхгүй.

Avatar

Зочин 2021-09-01 202.126.89.14

Оюун Эрдэнэ ЕС бол Монголыг Авилгалаас салгах Эзэн Чингисийн үр хойч Эрхэм хүн мөн гэж Гадаадын хэвлэлд бичсэн байна лээ.

Avatar

Жэнкогоор зөвлүүлэн 2021-09-01 108.53.177.147

Гэж бичээгүй юу😂🤣

Avatar

Зочин 2021-09-01 192.82.67.156

Mongol baataruudyg bitgii muultsgaagaad bai

Avatar

Мөнхөө 2021-09-01 220.138.126.20

Оюун-Эрдэнэ угаасаа хор найруулагч Түгжил болохоос улс төрч удирдагч биш ш дээ Одоо тар нь танигдаад эхэлчсэн Цөөхөн хоног үлдэж байна даа Мухар үхэрт худаг бүү таниул гэж

Avatar

Зочин 2021-09-01 172.58.143.113

Chamaig bodvol Toriin tulguur chi bol booj uhsen ot

Avatar

Bold o 2021-09-01 223.39.158.86

Оюун эргүү ман намдаа жийгдээд ирэхээрээ ан-ийг түшиж бгаа царай нь энэ алхам боллоо.одоо энэ Оюун эргүү ман-н дарга уу..ан-н дарга уу …ёстой бантан боллоо.

Avatar

Зочин 2021-09-01 66.181.191.161

Mongoliin tur zasgiig MAN bish MAF-iin bveg tolgoilj baigaag IL TOD haruullaa. Oyun-Erdeniig ogtsruulahgvi bol MAN-iig Jenkogiin hvzvvnd zvvgeed DASHIIN SHOOG bolnoo !!!
Me,Sv, …. nar Ta nar hudulj vzeechee ! Nambarr ch gesen hudul !!!

Avatar

Amar 2021-09-01 124.158.68.104

МАН-ыг тараах захирамж хэдхэн сарын өмнө гаргаж тэнэгтэж байсан хүнэнцэрийг МАН-ын дарга орон тооны бус зөвлөхөөрөө авч байна гэдэг Л.Оюун-Эрдэнийг жанхуу Х.Баттулгатай нь нийлүүлж МАН-аас зайлуулах ёстой гэсэн үг. Мөн бээз?

Avatar

Уншигч 2021-09-01 192.82.75.10

Андлалын өргөө хөшөөгөө нураачихаад ах экс ерөнхийлөгчөө налав бололтой

Avatar

Amar 2021-09-01 124.158.68.104

За за.Оюун-Эрдэнэ жанхуу Баттулгатайгаа нийлээд МАН-аас зайлсан нь дээр юм байна.

Avatar

Жавар өвгөн 2021-09-01 202.9.47.46

"Ах аа намайг бодоорой" гэдэг шиг л юм болж байх шиг байна. Оюун -Эрдэнийн рейтинг навс уначихаад гайгүй нэр хүндтэй хүнийг түших гэж боджээ.

Avatar

Зочин 2021-09-01 122.201.24.232

МАН-ыг тараах захирамж хэдхэн сарын өмнө гаргаж байсан хүнийг МАН-ын дарга нь өөрийнхөө орон тооны бус зөвлөхөөр авч байна гэдэг эмгэнэл бишүү. Жонхуу одоо МАН-ыг яаж самарч болохыг яруу тодоор харуулах нь дээ. МАН ингээд АН-ын араас орлоо доо. Мэдээж хохирогч нь монголын ард иргэд байх болно. Бүх бүтээн байгуулалтууд зогсож, улам л бурангуй нийгэмтэй, аль боломжтой гэсэн нь гадагшаагаа дүрвэхэд хүрэх вий дээ.

Avatar

СОНГОГЧ 2021-09-01 202.9.46.231

ОЮУН-ЭРДЭНИЙН НЭР ХҮНД ЭРГЭЖ СЭРГЭХГҮЙГЭЭР НАВС УНАЛАА….ОДОО МАН- Н ДАРГААА ӨГӨӨД ЗАЙЛАХ ҮЛДЛЭЭ………………

Avatar

Цалин тэтгэвэрийг 2-3 дахин нэмэх боломж төмөр замын ажлыг зогсоосон Х.Баттулгаас шалтгаална 2021-09-01 202.21.100.210

2014 онд гадны хөрөнгө оруулалтаар баригдаад дуусчихсан байсан Гашуунсухайт-Тавантолгойн төмөр замыг танк орж ирнэ гээд Х.Баттулга зогсоосон. Өнгөрсөн 7 жилд ҮО амь үрэгдсэн осолдсон жолооч хэд билээ байгаль орчин яаж сүйдэж байна ковидын халдвараас шалтгаалж хэзээч төмөр замын нүүрс зогсохгүй эрх биш ээлжийн 8 галт тэрэгний машинчийг халдвараас хамгаалах боломжтой байсан. У.хүрэлсүхийн зарлаж Х.Батулгыг зарим асуудлыг шалган гэж ярьсан замхарч бүр ерөнхий сайдын зөвлөх боллоо.

Avatar

СОНГОГЧ 2021-09-01 202.9.46.231

МОНГОЛЫН ХӨГЖЛИЙГ ДАХИН 10 ЖИЛЭЭР ГАЦААХ ЗӨВЛӨГӨӨГ ОЮУНЭРДЭНЭ ЖЕНКОГООС АВАХ ГЭЖ БАЙГАА ЮМ БАЙНА. ЭЭ .ЗАЙЛУУЛ…. ЭНЭ ХҮНД ИТГЭЖ БАЙСАН НЬ ТАЛААР БОЛЛОО…..СОНГОГЧИД ОО …..ТҮҮНИЙГ БУЦААН ТАТ…………….

Avatar

уншигч 2021-09-01 202.179.21.208

Женко ах тун удахгүй МАН-ын дарга болчихсон байхад гайхаад хэрэггүй МАН-ын мангаруудаа. Танай жижүүр даргыг ганц тонгороод МАН дарга.

Avatar

Зочин 2021-09-01 66.181.191.161

Jenko MAN-iin darga, Oyuk AN-iin darga bol bolchohson. baihad baihshvv hereggvi shvv !

Avatar

Зочин 2021-09-01 66.181.178.40

МАН-АРДЧИЛСАН НАМЫГ САМАРЧИХЛАА ГЭСЭН ҮГҮЙ БАЙЖ ХАРИН АРДЧЛАЛЫН ӨТНҮҮД МАН-Д ШАВЧИХААД ДОТРООС НЬ ИДЭЖ СУУДАГ БАЙГАА .

Avatar

чалч 2021-09-01 202.179.27.49

хэнтийнхэн ийм л хүмүүс хэзээ ч төр бариулж болохгүй гэдгийг одоо ойлгов уу. эх оронч хүн байхгүй шүү. эрх ашиг л эдэнд бий.

Avatar

- ylcuun xamgaaltad/c 2021-09-01 205.170.23.226

kovidtoi,opuulaxgyieue.
GADNIIXNII OPLOGIIG XUUJ CHADAX NI ZASGAA ABIYA,XYNII FAKEXYYPMGYA.

Avatar

kovidoor 2 jul blokloj gajigtlaa,xyn tuplxtung.ALAAUURCHIN+1 2021-09-01 205.170.23.226

nu ucpravimiu stc,lish,xoxupoly.

Avatar

-pro f/apple kmp/ tooluurs,abtys baazaa,xoer eeljuun ctantsaa,ashugtaig,xeniigcy 2021-09-01 205.170.23.226

XALUUN XOOL,UND,YDUIIN XOOLOO OOPSDOO XOOLOO 2 URDUUR XIIJ – –

– XURGUGCHID;#?SK?
OPCHNOOR TYLXYYREE,BIENEESEE,SALGAXGYI BAIX.

-XYNCNII DELGYYRIIN KAMERIIN CHULUUL,PRG CHUJ?!
-Oy GUILAGCHDAAR,ZASAGLAJ,TSAGDAA,SHYYXRYYGEEP.

Avatar

akaf,xyazgaargyig tsairuulj,byzartuulj,shurshij,xylgailuulchkaid yaduuruulj,bilduuchillj,GALZUURLAA INDIMF 2021-09-01 205.170.23.226

yjes

Avatar

BALIAR YUM,CTANDARTGYI,ELDEB NOBSH,BALIAR SETGETSIIN BYTEEL XARMAARGYI BNA 2021-09-01 205.170.23.226

OLON ULS,
OSOLDGYI GADNII XULGAI.OIRTUULGYI BAIX NEG JIL.OPON NUTAGT DAMJUULX.

Avatar

Зочин 2021-09-01 202.9.46.86

oyun erdene vvriin tolgoigvi jenko hero naryn hvvheldei yum baina.hudalch hulgaichuudyg shvtsen ardour tvmenii hohi boljdee.hichneen hvn helmegdejzolios boloh bol.

Avatar

Балмад Буриад 2021-09-01 66.181.161.22

Баттулга гай л дагуулна ЕСын толгой нь дотроо бөөстжээ хэлэх ч үг алга

Avatar

ylcuun xamgaaltad,ubchin tysgaj,ylsad xaldbal,taarsan,xyyligyi gazar xariytsaxuy,intolgoilogch xariutsaxyy 2021-09-01 205.170.23.226

XYNII UL SHAAGAISAN, XOLBOGDOGCHOO DARAA NI **** SHYY.

Avatar

ebi 2000-2006-2015 pro/y GADNII GUILGCHDIND YUMAA UGCH,XULGILUULN GJ BOXGYI SHYY.PREJDU 2021-09-01 205.170.23.226

xul zurchigch!
abt/yilchulgeenuuxniug yapij mongol xeleep,yildleep,
tseber aktsenttai? esex,xoluldoj, xyligaanyydtai byxnbalidxgyi baix.transhaadaj bj.
NEWS.MN GADNII SAIT BNAA, ZACAGLAJ CHADGYI,DELXIID GAI TARIJ BAIGAA
ALUURCHID END CH DIILDGYI BN.ZASAGLALAAR. BODIT BARIMT BICHGYI NI,TSAGIIN CADAA BOLGYI BAIX, UUPSDUU ZYLGEE,GERLEE USAA ASGAJ BAIDAG,MONGOL IPGED,MODON XASHAANII,XOOLNII MUNGUGYI,ZOGOOJ PANAALTAI BLOKLUULJ BAKTSIND,USTGAL YZEN YADALT,ALUURCHING TARIULANA GEJ BAIXGYI SHYY.

Avatar

Zochin 2021-09-01 66.181.170.73

Ugaasaa l Battulgiin khyn shyy dee.

Avatar

Баянзүрх дүүрэг 2021-09-01 202.9.40.94

МАН Хятадуудаар тэтгүүлснээр хүчгүй болсон, Монголын төр залгамжласан бодлготой байх ёстой. Ард олны сонголтоор ерөнхийлөгч болж байсан хүнийг доош хийх эрх аливаа намын гоншигногчдод ямар ч эрх байхгүй. Оросуудыг дагаж сүм хийд, лам нараа устгасан, Хятадууд, барууныхныг дагаж улсын үйлдвэрүүд устгасан авилгачидад монголын төрд хэрэггүй. МАН түүхэн хариуцлагаа хүлээн сайн дураараа тарах ёстой. үүнийг шийдэхэд тун амар. МАН-ын хөрөнгийг Шар, хар феодлын хөрөнгө шиг

Avatar

Зочин 2021-09-01 64.119.21.89

ЭЛБЭГДОРЖИЙН БАЧУУРАЛ АТААРХАЛ ҮҮГЭЭР ДУУСАХГҮЙ. ТОГЖГОР ТАРВАГА УЛАМ ХОГИРНО. ДААНЧ ХҮМҮҮС НОХОЙ ХУЦАХЫН ЧИНЭЭ ТООХОО БАЙЖ ДЭЭ ЭНЭ ТАРВАГЫГ.

Avatar

Иргэн 2021-09-01 103.57.94.59

Эргээд л нөгөө муухай МАНАН-гаа үүсгэж байна. даа. Овоо идэвхи нь дарагдаж байсан юмсан. Авилга, хувйлдааны буг чөтгөр босч ирлээ.

Avatar

Болд 2021-09-01 66.181.176.158

Энэ естой жонхуу болж бна шуу яагаад женког зовлохоор ажиллуулах болов доо энэ бол дэмий шийдвэр дээ намд олон хун бна шуу дээ

Avatar

ene tsag yed,gadniixantai GEREE,toxiroltsoo xiixgyi baix.opyylgyiee kovidtoi,ylcuun xamgaaltad 2021-09-01 205.170.23.226

1 sapiun doctor olon nuutuun saitad,bapumt buchuj,concret todotgol xuuj zubtguj yabaxuug nuuts apd upgeded medegdie.,bytets 500,uursduuxuu byreesuug tabisan bna.GADNIIXNIIG SHAXAX,ADILXAN BLOKLOX.YAB OPLOGOOR.

Avatar

Равдан 2021-09-01 66.181.185.250

Жинхэнэ түгжил чинь ОЮУН-ЭРДЭНЭ байжээ. Энэ нам ухаантай л бол ОЮУН-ЭРДЭНИЙГ үтэр түргэн хөөж явуулах хэрэгтэй

Avatar

USA 2021-09-01 24.12.150.216

Манайхан юмыг амархан мартах юм.Баттулга Хүрэлсүх 2- ийг нам гэж туйлшрахгүй овоо гар нийлж ажиллах нь гэж харж байсан гэтэл Хүрэлсүх яаж хувирлаа өөрөө ерөнхийлөгч болохийн тулд юу хийсэнийг илүүг нуршилгүй мэдэх биз.Харин энэ томилгоог зөв өнцгөөс харвал Оюун-Эрдэнийг арай дээр байх болов уу гэж найдаж байна цаг хугацаа харуулах биз.

Avatar

Ажлын байр 2021-09-01 119.40.98.19

Эсгий хийх газарт…Улс төрд…Төмөр замд…нохой хэрэггүй.

Avatar

Зочин 2021-09-01 192.82.68.110

Хоёр яг таарсан таар шуудай энэ 2 хөгжүүлсэн үү .

Avatar

Зочин 2021-09-01 202.126.88.34

Их эе, Эвлэрэл Хөгжлийн үндэс. Амжилт!

Avatar

Зочин 2021-09-01 66.181.160.69

МАНАН-С ДОР ЮМ БОЛЖЭЭ

ЕР НЬ АНХНААСАА Л БАТТУЛГЫН ХҮН БЖЭЭ
ХҮРЭЛСҮХ ЭД САЙН ХҮН БОЛЖ ЭРДЭНЭБАТЫГ ОГЦРУУЛААД …

Avatar

Zochin 2021-09-01 150.129.140.174

Энийг бичсэн эргүү толгой жинхэнэ б**с долоогч байна даа. Хөөрхий хоолны шавхруугаа олж идэх мөнгө хэрэгтэй байх л даа

Avatar

Зочин 2021-09-01 217.138.216.230

ОЮУНЭРДЭНЭ ИЧИХ НҮҮРГҮЙ ЮМДАА. БАТТУЛГА БААС УЛСЫН НҮҮРС ТӨМӨР ЗАМ 15 ЖИЛ ГАЦААГААД ДЭЭРЭЭС НЬ ТӨМӨР ЗАМЫН МӨНГӨ ХУЛГАЙ ШААГААД БАЙХАД ЗҮГЭЭР ӨНГӨРӨӨГӨӨД БДГ ЭНЭ ЯМАР НИЙГЭМБЭ

Avatar

Зочин 2021-09-01 66.181.188.174

Баттулга ЗАХИРАМЖ гаргаад дийлээгүй ажлаа дотроос нь алгуур гүйцэтгэхээр Л.О-г ашиглаж байна даа.Энэ тэнэг күкелдэй нь мэдэхгүй байгаа.

Avatar

Зочин 2021-09-01 202.21.100.210

Л.Оюун-Эрдэнийг МАН -н бага хурал МАН-н дэмжигч гишүүд ард түмний дэмжлэгээр байгуулагдсан УИХ ерөнхий сайдын эрхийг өгсөн улс төрийн албан тушаал. Гэтэл яагаад т МАН-г тараахыг хүчлэн шахаж байсан Х.Баттулгыг ерөнхий сайдын зөвлөх албан тушаалд томилсон МАН хэдэн мянган гишүүд дэмжигчийн үзэл санааг доромжилсон дээрэнгүй зангийн илэрхийлэл. Л.Оюун-Эрдэнэ МАН даргаас огцруулж МАНээс хөөх хэрэгтэй МАН-г тараан гэж байгаа хүнийг зөвлөхөөрөө тавьдаг гол нь байгаа

Avatar

зочин 2021-09-01 203.91.118.150

Оюунэрдэнийг зайлуулах болжээ

Avatar

Баатар 2021-09-01 202.126.89.45

Оюун- Эрдэнэ огцрох болзлоо хангалаа.Их хурал баталгаажуулах үлджээ

Avatar

Badarch taxar 2021-09-01 103.212.116.35

Хэрвээ үнэн бол хүндээ хөнгөнөөс өгчээ женко булдруу оюукаг бараадаад дагаад явах хүн биш шүү дэ

Avatar

Лхагва очир 2021-09-01 66.181.161.76

АН ыг элбэг шуналтай ардчилал ярьсан хулгайч нар л мөхөөж байна .Баттулага сүүлчийн найдвар байлаа

Avatar

Зочин 2021-09-01 202.126.88.34

ЕС-ын томилгоо зөв. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй байсан. Намчирхаад хэрэггүй. Монгол хөгжиж байвал сайн.

Avatar

Зочин 2021-09-01 64.119.20.249

?
Tststtst

Avatar

Зочин 2021-09-01 64.119.17.152

betishaaa

Avatar

Зочин 2021-09-01 66.181.191.161

Chi Jenkogiin troll bna.

Avatar

Зочин 2021-09-01 139.5.217.43

Хуцаачээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж